2 страница19 июня 2016, 19:26

1-р бүлэг ~ 2-р хэсэг

††††††

Тэр хэнэг ч үгүй цааш харан яваад өгчихлөө ... Хөл минь салгалан доош сөхрөн суун түрүүний явдалыг эргэцүүлэн бодож суутал гэнэт би хэн нэгэнд харагдахгүй байх ёстойгоо санан хар хурдаар сургуулиас гаран гэрийн зүг алхана. Жихүүн салхи салхилахад  бие арзас хийн гэр лүүгээ улам л яарна...

Гэрт ирхэд багаас минь манай гэрт үйлчилдэг байсан үйлчлэгч эгч ирчихсэн байлаа... Нилээн хөгширчиж, хэдийнээ үсэнд нь буурал харагдах ба нилээн хэдэн үрчлээстэй болчихсон харагдана

Би: эгчэээ

Үйлчлэгч эгч: Сүни минь мөн үү? Чи үнэхээр Сүни гэж үү? Ямар хөөрхөн болоо вэ багадаа ч гэсэн хөөрхөн байсан багын юм бас байнаа...

Би: хэхэ

Үйлчлэгч эгч: согоо шиг болчиж

Би: та арай хэтрүүлж байнаа

Үйлчлэгч эгч: за хаанаасдаа... нээрэн Минсок ирсэн шдээ. Тэр ч гэсэн чамайг хараад баярлах байх

Би: за би юу ч гэсэн хувцасаа солиод ирье

Үйлчлэгч эгч: тэг тэг. Эгч нь дуртай хоолыг нь хийсэн

Би дээш гаран хувцасаа солиод доош буусан ч Минсок алга. Би юу юунаас ч илүү тэрнийг хархыг үнэхээр хүсэж байлаа ... Бага байхад тэр намайг хамгаалж бас амыг минь хэд хэдэн удаа аварч байж билээ ... Үнэхээр сайхан сэтгэлтэй хүүхэд ... Би түүнд маш их өртэй

Энэ үед

Тэр нэг газрын ВИП өрөөнд сууж байгаа бололтой. Түүний урд төрөл бүрийн архи даруулга жимс гэлл янз бүрийн зүйлс өрөөтэй байх ба Сэхүн гартаа хуучны зураг барин ямар нэгэн зүйлийг бодож байгаа бололтой тэр зураг руу их л нухацтай харж байлаа...

Сэхүний талаас

Ээжийгээ нас бархад үхмээр санагдсан ч ганц зүйл амьд үлдэх шалтгаан болж билээ ... ТЭР!!!! Миний бяцхан Сүни чи байгаагүй бол би аль хэдийнээ үхчихсэн байх байсан намайг энэ хар нүхнээс татаж гаргах ганц хүн нь чи Сүни ... Эцсийн эцэст би чамайг олсон , ямар ч хамаагүй аргаар өөрийн болгох л болно ...

БэкХён: чи яасан эрт ирсийн гэж Сэхүнээс асуунгаа тамхиа асаахад Сэхүн барьж байсан зургаа энгэрийнхээ халаасанд хийн дугарсангүй

БэкХён: ер нь чи хэзээ намайг үл тоомсорлохоо болих хүн бэ?

Сэхүн: Би чамайг үл тоомсорлоогүй зүгээр хариулахыг хүсдэггүй юм.

БэкХён: за за болье

***

Кай: за юу байцгаана ... заавал энд цуглах шаардлага байсан ч юм уу? Үгүй ч юм уу?

Кёнсүү: заавал тэдний газар нутагт ирэх ямар хэрэг байнаа БэкХёнаа

БэкХён: энэ удаа бид тэднийг ялах болно гэж хэлээд жуумалзах нь тэр

Сухо: чи юу яриад байгаан

БэкХён: миний төлөвлөгөө бүтвэл шүү дээ гэж хэлээд ширээн дээр байсан хундагатай вискинээс балгав.

Сухо: Чи үнэхээр ... Сухог үгээ хэлж дуусгаагүй байхад хэн нэгэн хаалга хүчтэй нээн орж ирэх нь тэр

Тэд бүгд тэр зүг рүү хархад Крис болон Тао муухай царайлан зогсож байлаа ...

Крис: та нар хил давлаа

БэкХён: тайвшир залуу минь

Тао: хэн тайвширах гэж ёстой гэж чангаар хэлхэд

Кай: Бид нар та нарт санал тавих гэсэн юм

Сухо: энэ удаагийх сүүлийх байх болно

Лэе: тэгээд тэр чинь юу юм бэ дээ

Кёнсүү: яасан ч яаруу юм

Чэн: та нарыг харахгүй байдаг ганц газар шүү дээ. Хэн хэнд нь сайхан санагдахгүй л байгаа байлгүй

Крис: тэгээд хэлээч дээ...

Хэсэг хугацааны дараа

Крис: болж байна

Кай: энэ сүүлийх... ялагдуул чимээгүй л байраа тавьж өгнө

Чэн: хүссэнээрээ уугаад яваарай ... гэсээр тэд гарч явхад тэдний яриаг чимээгүй сонсож суусан Сэхүн гараараа ширээ цохин

Сэхүн: БэкХёнаа чи сая юу хийч вээ? гэж хэлээд Бэкхёныг заамдаад

БэкХён: чи ч гэсэн энэ утга учиргүй тэмцэлд цэг тавимаар л байгаа биз дээ.

Сэхүн: хогийн амьтан гэсээр хаалга саван гарах нь тэр...

Миний талаас

Оройн хоолон дээр ч Минсок харагдсангүй ... Даалгавараа хийн ус уух санаатай доош буухад бүгд унтаж байгаа бололтой ... Хөргөгч нээн усаа аягалан зогсож байтал хэн нэгэн нүдийг минь тагллаа ... Би түүний гарт нь хүрэн

Би: хэн бэ?

__: чиний бодож байгаа хүн

Би: Минсок

Минсок: чи намайг бодож байсан юм уу?

Би: Үминаа гэж хэлээд түүнийг тэврэхэд

Минсок: ЧШ хүмүүс унтаж байгаа шдээ

Би: чи зөндөө турчиж

Минсок: хэхэ

Бид гадаа сааданд уулзаагүй өдрүүдийнхээ тухай ярилцан суулаа ... Тэр яг л хэвээрээ байна гэтэл зарим нэг хүн шал өөр болчихсон байдаг

Минсок: 2лаа нэг сургуульд сурна

Би: тийм гэж үү ашгүй дээ...

Минсок: гэхдээ сургууль гэхэд хэцүү газар. Баян айлын биш хүүхдүүдийг дээрлэхдэг бүлэг хүүхдүүд бий ... Крис Тао Лэе Чэн Лухан эд нар бол энгийн хүүхдүүдийг дээрлэхдэг тэрнээс болж доод ангийн нэг хүүхэд амиа хорлосон. Үнэхээр аймар зүгээр амьд мишок болно гэсэн үг. Бас БэкХён Сухо Кай Кёнсүү Сэхүн эд нар бол тэд нартай өстэй гэж хэлж болно. Яг юунаас болоод сөргөөчилдөөд байдагийг нь мэдэхгүй юм гэхдээ бие биенийгээ үздэггүй ...

Би: мэдсээн... У гишүүний хүү

Минсок: тиймээ чиний мэдэх тэр хүү ... Юу тэрнийг тэгж өөрчилсөнг мэдэхгүй ч үнэхээр өөрчлөгдсөн. Өглөө хамтдаа хичээлдээ явж чадахгүй байх шүү

Би: яагаад?

Минсок: би сургууль дээр хамгийн түрүүнд очдог машингүй ядуу гэдгийг минь мэдвэл тэд намайг дээрлэхэх байх

Тэр энэ үгийг хэлэхдээ бага зэрэг айдастай хэллээ ... Үнэхээр аймшигтай сургууль бололтой. Анхны өдрөө л ямар гэдгийг мэдсэн шүүдээ ...

Анх удаа л сэрүүлэгнээсээ эрт сэрж үзлээ ... Цонхоор хартал Минсок гэрээс гараад явж байх нь тэр. Шүршүүрт орон дүрэмт хувцасаа өмсөхдөө өмнөх өдөр болсон зүйлыг бодон гуяаа ил гаргасан юбка өмсөхөө түр азнан өмд өмсөхөөр шийдлээ ... Дахиад юу ч болох юм билээ. Сургууль дээр ирхэд бүгд өөр өөрсдийн пракцтайгаа хов шив ярилцана харин би Минсокын хажууд очин ширээ рүү нь өшиглөн, дээвэр дээр гарцгаая гэж хэлхэд

Минсок: би даалгавараа хийж амжаагүй одоо хийх хэрэгтэй байнаа. Чи ганцаараа гарчих

Би: за за

Хичээл орход 30 минут дутуу байна. Сургуулийн дээвэр бол миний мэдэх хамгийн сайхан газар байсан энэ сургуулийх ч гэсэн сайхан гэж найдаж байна. Дээш гархад үнэхээр сайхан харагдаж байна алсыг харагчинд суучихсан юм шиг хот тэр чигтээ харагдана ... Утсаа гаргаж ирэн хамгийн дуртай дуугаа эцэс дээр нь тавиад нүдээ аниад зөвхөн хэмнэлийг мэдэрч байтал хэн нэгэн над руу юм шидээд байгаа бололтой би чихэвчээ аван эргэн хархад

__: чи хэн бэ? Миний газар нутаг дээр юугаа хийж байгаан

Би: чинийхаа??? Одоо тэгүүл минийх болсон гэж хэлээд чихэвчээ зүүтэл тэр дахиад л жижигхэн чулуу шидээд эхэллээ

Би: чамд юу хэрэгтэй юм

__: миний газраас яв. Би ганцаараа баймаар байна

Би: би чамд саад болохгүй учраас тоох хэрэггүй.

Тэр удалгүй босож ирэн гарнаас минь угзран өөрийнхөө сууж байсан газраа авч ирэн нэг чихэвчийг минь аван чихэндээ хийгээд

__: чи бид 2н сонирхол адилхан бололтой гэсээр нүдээ анин хана налан суух нь тэр...

Гайхалтай , тэр их царайлаг юм. Яагаад ч юм тэр надад таалагдаж байна, байгаа байдал нь өөртөө намайг татаж би түүнд эсэргүүцсэнгүй ... Хэсэг хугацааг бид чив чимээгүй өнгөрөөн цагаа хартал хичээл ороод 5 минут өнгөрчихсөн байлаа би огцом бостол тэр над руу гайхан хараад чихэвчээ аван

__: яасан бэ?

Би: хичээл орчиж

__: чи явдаа

Би: чи яах болж байна

__: надад хамаагүйээ

Би яаран анги руугаа гүйхэд аль хэдийнээ хичээл орчиж , ядаж байхад би утсаа тэрэнд үлдээчиж гайхалтай ...

Би: багшаа орж болох уу?

Багш: цүнх нь байгаа хэрнээ хүн байхгүй

Би: уучлаарай багшаа сая харин осолд ороод

Багш: осолоооо???????

Би: тх. Би дээвэр дээр түгжигдээд

Багш: заза ор ор

Сайхан заллаадаа ... Ангид орж ирхэд Минсок над руу нэг инээмсэглэн буцаад хичээлдээ анхаарлаа би бас дэвтэр номоо гарган хичээлдээ анхаарах гэсэн ч нөгөө салаанд сууж байсан хөвгүүн над руу цоо ширтэж байв тэр өчигдөр ч гэсэн намайг цоо ширтэж байсан тэнэг юм болов уу?

Багш: Чэн хичээлдээ анхаарвал яасан юм.

Чэн гэдэг байхнээ... Хамгийн их хүлээж байсан өдрийн цайны цаг

Би: Минсок явцгаая

Минсок: за за

Би: өвгөн шиг удаан юм бэ?

Минсок: -___________-

Биднийг цайны газар орж ирхэд манай хуучин сургууль шиг урт дараалал байсангүй. Бид хоолоо аван сул ширээнд суухад хэн нэгэн над руу ширтэх мэдрэмж төрхөд нь тэр зүг рүү хархад өнөөх аймшиг чинь над руу харж байлаа ... Тэрнийг хараад л өчигдөрийн явдал нүдэнд харагдан гар салгалан гартаа байсан савхаа алдчихлаа

Минсок: яасан бэ?

Би: зүгээр дээ... У гишүүний хүүгийн хажууд сууж байгаа хэн бэ?

Минсок: ЖунИн. Найз нар нь Кай гэж дууддаг. яасан

Би: зүгээр л...

Минсок: эд нартай орооцолдохгүй л байх юмсан гэж хэлээд санаа алдах нь тэр.

Энэ өдрөөс сарын хугацаа өнгөрсөн ч дахиж янз бүрийн зүйлтэй учирсангүй. Нөгөө хэдтэй ч гэсэн тааралдсангүй. Гэхдээ байнга дээвэр дээрхи тэр залуу руу яардаг болчихсон хичээлээсээ заавал 30 минутын өмнө ирж тэрэнтэй уулздаг болсон яагаад ч юм тэр нэг л дулаахан мэдрэмж төрүүлдэг яагаад тийм хүүхдүүдтэй найзлаад яваад байдгийг нь мэдэх юм алга... ЮГартаа жимстэй сүү барин дээвэр лүү догдлон алхаж байна ...

Би: Кай гэхэд хариу дугарсангүй , тэр алга байнга л байдаг юмсан.

Кай: би хоцорчихлоо гэж хэлээд гартаа барьж байсан сүүг буулаан авчихав.

Би: яаа наадах чинь чинийх биш

Кай: тэгээд хэнийх юм

Би: нөгөөдөх нь чинийх байсын

Заншил ёсоор тэр тэндээ үлдэж би хичээлдээ суухаар доош буулаа ... хэдэн цагын хичээлийн дараа арай гэж хичээл тарах гэж ...

Багш: Сүни

Би: яасан

Багш: хэдэн шалгалтын материал засаад өгөөч

Би: за

Шалгалтын материад засаж дуусаад сургуулиас гархад гадаа яг нар жаргаж байлаа нилэнхүйдээ шаргал өнгөтэй болчихсон аз жаргалтай нь аргагүй алхаж байтал хэн нэгэн араас дуудах шиг болов

__: Сүни гэж хэн нэгэн дуудхад нь би эргэж хархад өмнө нь хэд хэдэн удаа харж байсан манай сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гүйж ирээд

__: чи Сүни мөн биз дээ

Би: тийм байна чи хэн бэ?

__: чи миний талаар сонсож л байсан байлгүй намайг БэкХён гэдэг. Чамтай танилцах гэсийн

Би: *инээмсэглэх* уучлаарай чи миний сонирхолийг татахгүй байна л даа... гэсээр тэрнийг орхин явлаа. Нөгөө алдарт БэкХён нь юм биздээ ... Намайг арай л дутуу үнэлээд байх шиг байна сэтгэл татам инээмсэглээд л намайг өвөртөө оруулчихна гэж санасны ч хэрэггүй би чиний зугааг гаргадаг охин биш ...

Би ч бахархалтай нь аргагүй алхсаар гэрийн гадаа ирхэд гэнэт утсанд мессэж ирлээ ... Мессэжийг нээтэл Минсокийн Пицца хүргэгчийн хувцастай зураг байв ... Тэр үнэндээ хичээлээ тараад цагын ажил хийж байгаа тухайгаа надад хэлж байсан гэхдээ энэ яахлээрээ надад ирдэг билээ гэж бодож байтал түрүүний дугаараас дуудлага ирхэд нь бодсон ч үгүй шууд ногоон товчлууран дээр дарлаа ....

Би: чи хэн бэ?

__: би энэ зургийг Крист өгөх гэж байсан юм гэхдээ бодож байгаад эхлээд чамд үзүүлхээр шийдлээ гэхдээ чамд чухал биш бол чахав дээ

Би: чи юу хүсээд байгаан

__: чамайг

Би: галзуу амьтан минь би чамайг танихгүй

__: энэ асуудал чамд хамаагүй бол яахав. Би чам руу байгаа газрынхаа хаягыг явуулье чи 30 минутын дотор ирээрэй 1 минут л хоцрох юм бол энэ зураг Крис Тао бүгдийнгийх нь утсанд очих болно

*утас тасрах*

Би: байна уу? Байна уу? Муу солиотой новш

Түүний үгийг тоолгүй гэртээ орох гэтэл Минсокийн хэлсэн үгс бас ээждээ гай болохгүй гэсэндээ ажил хийж байгаа нь нүдэнд харагдлаа...

Минсок: би сургууль дээр хамгийн түрүүнд очдог машингүй ядуу гэдгийг минь мэдвэл тэд намайг дээрлэхэх байх

Минсок: эд нартай орооцолдохгүй л байх юмсан *санаа алдах*

Би такси барин тэрний хэлсэн газар нь очход чанга хөгжим, тамхины утаа, согтуу залуус өөр зүйл байсангүй. Хамгаалагчид нь хэлэн нэг өрөөнд орж ирхэд тэр ганцаарахнаа бас нилээн согтчихсон бололтой нүд нь талмайрчихсан сууж байх нь тэр ...

Би: чи-чи-чи яаж????

__: юундаа гайхаав

Би: Сэхүн байхаа хар багаасаа тоглож өссөн найздаа чи яаж ингэж хандаж чадаж байнаа. Хэдий та 2 одоо найзууд биш ч гэсэн яаж чи...????

Тэр урдаа байсан хундагатай архиа аван уугаад над руу ойртож эхлэхэд нь би арагшаа ухархад хаалганд тулчихав ... Тэр нэг гараараа хаалга тулан над руу харж байснаа

Сэхүн: хайртай хүн чинь чамайг нэг нүдээрээ ч тоож харахгүй. Өөр нэгэн рүү хамгийн ялдам харцаараа харах ямар байдагыг чи мэдэх үү?

Би: мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна

Сэхүн: мэдэхгүй бол амаа хамхиад надад архи хундагал. Чи зүгээр л миний хэлснийг хийхэд л хангалттай нэг л буруу үйлдэл хийхэд Ким Минсокд юу тохиолдохыг чи мэдэж байгаа

Тэр намайг хажуудаа суулган архи хундаглан

Сэхүн: уу...

Би: чадахгүй

Сэхүн: чадахгүй гэж үү?

Би тэрэн рүү хамгийн муухайгаараа харан урдаа байсан хундагатай архи аван шууд ууж орхилоо ... Хоолойгоор ямар нэгэн үзүүртэй зүйл орох шиг болсоноо дараа нь халуун бас гашуу амтагдана. Удалгүй тэр хундагаа барин намайг архи хийхийг шаардаж байгаа мэт толгойгоороо дохиох нь тэр ... Би тэрний хундаганд архи хийж өгхөдөө тэрэн рүү дахиад л муухай харлаа хүний үнэргүй новш

Сэхүн: үзэн ядажийнуу? Намайг алмаар байна уу? Чадвал ал лдаа ... гэж хэлээд чангаар инээх нь тэр.

Надаас шалтгаан хайх хэрэггүй шалтгаан нь зүгээр л чи ... Гэж хэлэн үсийг минь үнэрлэн дараа нь үсийг минь хойшлуулан хүзүүн дээр минь үнсэхэд нь би юбканаасаа чанга атган нүдээ тас анилаа ... Толгой эргэж аманд гашуу амтагдан бие минь халуу шатаж байнаа ... У Сэхүн чи хэзээ ийм болчихсон юм бэ? Миний мэдэх бяцхан хүү хаана байна намайг хамгаалдаг тэр жаал хүү хар усанд живчихсэн бололтой.

—–MN4EVER—-

2 страница19 июня 2016, 19:26