20 страница7 октября 2016, 19:05

Бүлэг 19

Миний зохиол 5.22k хүрлээ. Баярлалаа чонуудаа (ω)
Тухлан сууж, таалан соёрхоно уу.

"Энэ харанхуй болон гүн ойд, би чамд үүрдийн нойрыг бэлэглье."
- Unknown

Снөүи (Snowy)

Би угаалгын өрөөнд хувцасаа тайлан шүүгээндээ байсан биеийн тамирын хувцасаа гаргаж өмслөө.

Намайг нойтон хувцасаа уутанд хийн гарч ирэхэд эсрэг талын ханыг Чейс налан зогсож байсан ба намайг харангуутаа ойртон ирлээ.

"Зүгээр үү?" миний гаран дахь уутыг авах гэж байхад би холдуулаад,

"Зүгээр ээ. Би өөрөө бариад явчихья," гээд түүний хажуугаар өнгөрч ангиас цүнхээ авахаар явлаа.

Хоолны цагийн дараа нэг л хичээл байдаг болохоор би шууд ангиар ороод цүнхээ аваад арын хаалгаар гарахаар явав.

Чейс миний араас дагаж явж байгаа нь сонсогдлоо. Бид хоёр зүгээр чимээгүй ойруу хамт алхалан оров.

Сургууль харагдахаа болиход,

"Ингэж нэг сургуулиас холдох гэж?" хэмээн Чейс газар хэвтэн тэнгэр харлаа. Би түүний хажууд хэвтээд,

"Чи ямар сургууль дээр байсан биш. Хичээл ороход чамайг ангийнхаа эсрэг зүгрүү алхаж байгааг харсан. Бодвол чи энд л байсан байлгүй," гэлээ.

"Өө, баригдчихлаа," гэж ямар ч эмээсэн шинжгүй хэлэн нүдээ анив.

Бид хоёр чимээгүй шувуудын жиргээ болон цаахан талд байх буга өвс идэж байгааг сонсон хэвтлээ.

Би дээш өндийн,

"Би чамд буган сүргийг үзүүлэх үү?" гэхэд,

"Ямар буган сүрэг?" гэж тэр нэг нүдээ нээн харлаа.

"Би чинь бараг энэ уулын эзэн болсон. Миний газар нутаг гэхэд болно. Тэгээд энд миний хамгаалдаг сүрэг байдаг. Чи харсан уу?"

Тэр толгойгоо сэгсрэхэд,

"Явцгаая," гээд би түүнийг татан босгон сүргийн зүг алхав.

Намайг сүрэг дээр тулж ирэхэд тэд нуурын ойролцоо бэлчиж байлаа. Намайг ирсэнийг харангуутаа янзаганууд давхилдан ирэв.

"Сайн уу. Та нарыгаа их санаж ээ," гээд би тэдний толгойг илэхэд тэд баярлаж байгаа нь мэдэгдэж байлаа.

Тэгтэл Чейсийг миний хажууд иртэл тэдний чих нь босцгоож шууд зугтан биднээс хэдэн алхамын цаана ирэн зогсцгоолоо.

"Энэ чиний хэлээд байсан сүрэг юм уу?" гэж Чепс асуухад би 'тийм' гэж толгойгоо дохив.

Чейс тэд нарлуу харан,

"Нааш ир," гэхэд тэд түүнрүү харж байснаа өөрсдийн эхийн зүг давхицгаалаа.

"Тэд ийм ааш гаргадаггүй юм аа. Надаас өөр хүн хардаггүй байсан чинь шинэ хүн ирэхэд айж байгаа юм шиг байна. Чи ирээд байвал сүүлдээ дасна дөө."

Бид хоёр нуурын ойролцоо нэгэн цэг олоод газар сууцгаалаа.

"Нэг удаа чи нуурын хажууд зогсож байхад чинь би чамайг түлхэж байсныг санаж байна уу?" гэж тэр хуучныг санасан бололтой инээв.

"Чамаас болж би ээжийд юу гэж хэлсэн гэж бодно. Би бүр худлаа баахан ярьсан. Намайг битгий халтар болоорой, орой айл руу явна гэсэн. Яг явах болсон чинь шалба норчихсон. Тэгээд би 'Ээжээ бороонд нороод ' гэж хэлсэн," гээд би инээн хэлээд,

"Тэгсэн ээж надруу харж байсанаа 'Өнөөдөр бороо ороогүй' гэж хэлдийн," гэж бид хоёр зэрэг инээцгээлээ.

Түүнтэй ингээд юу ч болоогүй юм шиг инээлдэн суух сайхан байлаа. Яг л хуучин үе шиг.

"Тэгээд л хөөрхий минь баригдсан даа. Чамаас болж," гээд би түүний гарыг цохилоо.

"Чи одоо юу хийх гэж байна?" хэмээн Чейс асуув.

Би санаа алдаад,

"Мэдэхгүй ээ," хэмээн би чангаар санаа алдаад,

"Маргааш сургууль руугаа явна. Рориотой уулзана. Зүгээр гэдгээ очиж хэлнэ дээ."

"Тэр чиний юу болоод чи тийм их анхаарал тавиад байгаа юм? Би чамайг хэзээ ч жирийн нэг хүнд ингэж санаа тавьж байсныг чинь мэдэхгүй юм байна."

Би өөрлүү нь хараад,

"Учир нь тэр.." гээд би чимээгүй боллоо.

"Учир нь тэр юу гэж?" хэмээн Чейс шаардан асуув.

Учир нь тэр миний ижил.

"Учир нь тэр миний нандин найз. Надад түүн шиг найз хэзээ ч байж байгаагүй."

"Тэгээд би юу юм?" гэж Чейсийн хоолойны өнгөнд уур уцаар сонсогдлоо.

Би түүний нүдрүү хараад,

"Чи бол миний багын найз. Гэр бүл шиг хүн минь," хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэхэд,

"Зөвхөн гэр бүл шиг хүн чинь гэж үү?" гэж Чейс асуугаад намайг юм хариулахгүй болонгуут босон,

"Би эндээс удахгүй явна," гэлээ.

"Чи өнөөдөрхөн сургуульд шинээр орж ирээ биз дээ. Тэгээд одоо явах гээд байгаа юм уу?" гэж намайг гайхан асуухад тэр миний нүдрүү яг эгцлэн харав. 

Түүний нүд нов ногооноор тодрон харагдлаа.

"Би энд чамайг авах гэж ирсэн."

Би ийм юм сонсоно гэж мэдээгүй учраас урдаас нь асуусан харцаар харахад тэр миний баруун гарыг зүүн гараараа бариад,

"Би чамайг хайж эндээс авч явахаар ирсэн, Снөүи. Бидэнд тохирох газар би олсон. Тэнд хоёуланд нь туслах зөндөө хүмүүс бий. Тэнд хоёулаа хэзээ ч ганцаардахгүй."

"Чи юу яриад байгаа юм? Би чамайг нэг л сайн ойлгохгүй байна."

Тэр миний гарыг улам чанга барин,

"Хоёулаа зугтая," гэв.

Би түүнрүү хоосон харцаар харсаар байлаа.

"Хоёулаа хамтдаа энэ дэлхийгээр тойроод л. Тэр бидэнд тусалж чадах хүмүүстэй хамт байгаад л. Сайхан биш гэж үү?" хэмээн надруу инээмсэглэн харж хэлэхэд би түүнээс гараа татаж авав.

"Үгүй. Би эндээс явж болохгүй," гэж толгойгоо сэгсэрэн түүнд хэллээ.

Тэр надруу нүдээ томруулан,

"Яагаад?" хэмээн асуув.

"Учир нь би...."

Би түүнд хэлэх нь сайн болов уу? Түүнд хэлбэл тэр яах бол? Түүнтэй хамт баймаар байна гэхдээ Рорид би хайртай.

Би Рорид хайртай.

Өөрийнхөө бодолд цочирдон зогсож байхад Чейс миний гарыг татаж аван,

"Учир нь чи юу гэж?" гэж ууртай асуулаа.

Би дотроо өөртэйгээ зөрчилдөн түүнд хэлэх эсэхээ бодсоны эцэст эцсийн шийдвэртээ хүрэв.

"Учир нь би түүнгүйгээр байж чадахгүй, Чейс. Яагаад гэвэл" гээд би түүнрүү эцлэн харан, "Рори бол миний ижил," гэж хэллээ.

Тэр хэсэг хугацаанд цочиролд орон надруу итгэж ядсан байртай харан зогсов.

Тэр миний нүдрүү намайг худлаа хэлж байгаа эсэхийг шалгахаар хараад намайг үнэнээсээ хэлж байгааг ойлгосон бололтой толгойгоо сэгсэрлээ.

"Үгүй. Чи худлаа ярьж байна. Үгүй. Тийм юм байх ёсгүй. Үгүй," гэж тэр амандаа хурдан хурдан хэлэн миний бугуйг барьсан гар нь чангарч байв.

"Үнэн," гэж би санаа алдан хэлээд, "Рори бол миний цорыг ганц ижил минь."

Гэнэт тэр миний мөрийг хоёр гараараа чанга барин,

"Үгүй. Чи худлаа хэлж байна. Чи тийм юм байдаг гэдэгт итгэдэггүй байсан," гэлээ.

"Би тэр үед эргэлздэг байсан. Харин одоо би бүрэн итгэлтэй байна. Рори бол нөгөө хэсэг минь," гэхэд тэр гэнэт хоёр гараараа чихээ дараад,

"БОЛЬ. БИ СОНСМООРГҮЙ БАЙНА," гэж маш чанга орилоход ойр хавьд сууж байсан хэрээнүүд нисэн одоцгоолоо.

"Гуйя. Битгий. Боль," гээд тэр ой руу чиглэн намайг ганцааранг минь үлдээн юм хэлэхээс өмнө гүйн алга болов.

"Чейс," гэж би араас нь орилсон боловч тэр аль хэдийн алга болжээ.

-------

Би гэрээс хэдэн алхмын цаана ирэхэд хаалга налан нэгэн дүрс зогсож байлаа.

"Чейс," гэж намайг чимээгүй асуухад,

"Чи түүнийг хүлээж байсан юм уу?" гэж хэзээний танил хоолой урдаас минь асуув.

Би санаа алдаад,

"Үгүй ээ. Харин сая бид хоёр жоохон маргалдаад. Үгүй тэр хэрүүл үүсгээд яваад өгсөн. Өмнө нь хоёуланг алхаж байхад энд ирсэн байсныг санаад тэрнийг юм болов уу гэж бодсон юм," гэж би Роригийн өмнө ирэн өөрлүү нь харан зогслоо.

"Чи энд юу хийж байгаа юм? Би чамайг гэртээ байгаа юм болов уу гэж бодсон. Ямар нэгэн юм болсон юм уу?" гэж намайг санаа зовон асуун гарнаас нь барихад түүний бие чангараад удалгүй тайвширав.

"Өнөөдөр болсон юманд уучлаарай. Надаас болсон юм," гэж доошоо харан хэлэхэд би түүний нүүрний хоёр талыг гараараа барин өөрлүүгээ харууллаа.

"Үгүй ээ. Энэ чиний буруу биш. Намайг тойроод үргэлж ийм юм болдог юм," гэж түүний сэтгэлийг өргөх янзтай хэлэхэд тэр толгойгоо сэгсэрэн буцаад доош харлаа.

Түүнийг юм ярихгүйг мэдэн түүнээс,

"Манайд орох уу?  Ээж ирсэн байгаа байх. Хоол идээд яв," гэхэд тэр 'хэрэггүй ээ' гэж чимээгүй хэлэв.

"Рори," гэж би түүнийг дуудлаа.

Тэр доошоо харсан хэвээр байв.

Би дахин,

"Рори," гэж арай чанга асуухад тэр эцэст нь надруу харахад урдаас нь инээмсэглээд,

"Надад цагаан морин дээр суусан ханхүү хэрэггүй ээ. Чи байхад л надад хангалттай," хэмээн хэлэн түүнийг тэврэн авав.

Тэр удалгүй намайг буцаан тэврэхэд надад одоо л нэг бүтэн болсон юм шиг санагдлаа.

"Миний морь замдаа алга болчихсон," гэж тэр нүүрээ миний үсэнд наан хэлэхэд би түүнээс толгойгоо холдуулаад асуусан харцаар харахад,

"Миний цагаан морь замдаа алга болчихсон," гэж бага зэрэг инээмсэглэн хэллээ.

Би түүнийг юу хэлж байгааг сая л ойлгон инээхэд түүний инээмсэглэл тодрон харагдав.

"Чи үргэлж ингэж инээж байгаарай."

Би түүнрүү инээмсэглэн хараад,

"Нээрэнгээсээ орохгүй юм уу?" гэж асуулаа.

"Гэрт ажилтай байсан ч ийшээ гүйгээд ирсэн. Ээж гайхах байлгүй өрөөний голд бохир хувцастай сав хэвтэж байвал," гэж хэлэн бид хоёр жаал юм ярьж байгаад тэр гэрлүүгээ алхан яваад өгөв.

Маргааш нь хичээл хуучнаараа орлоо. Би Роритой хамт байсаар байв.

Гэхдээ Чейс ерөөсөө үзэгдсэнгүй. Манай анги руу орж ирсэнгүй. Хоолны зааланд ч байсангүй. Ангийн хүүхдээс асуухад тэд ч мөн адил юм мэдэхгүй байв.

Орой хичээл тарахад би Рориг түрүүлээд гэр лүү явууллаа. Ээж түүнийг зарах хэрэгтэй болоод тараад шууд ир гэсэн болохоор Рори надтай хамт явья гэсэн боловч би сургуульд суух хэрэгтэй байсан болохоор үлдэж түүнийг түрүүлээд явуулав.

Гэртээ долоо өнгөрөөд орж ирэхэд ээж зочны өрөөнд зурагт үзэн сууж байлаа.

"Рори хаачсан юм?" гэж би цүнхээ газар тавин хэлэхэд ээж надруу хараад,

"Миний охин ирчихсэн үү. Рори сая надад тавилагны байршилыг өөрчилж байхад туслаад. Тэгээд яг дуусахад Чейс их л ууртай орж ирээд Роритой ярих юм байна гээд ой руу чирээд явсан," гэлээ.

"Ой руу юу?" гэж намайг гайхан асуухад ээж толгойгоо дохихтой зэрэгцэн би арын хаалгаар гаран ой руу тэдний үнэрийг даган гүйв.

Чейс яах гэж Роритой уулзах гэж байгаа юм бол?  Арай тэр Рорид намайг жирийн хүн биш, хүн-чоно гэдгийг минь хэлээд түүнийг айлгах гэж байгаа юм биш биз дээ.

Хэрвээ тэр намайг хүн-чоно гэдгийг мэдвэл надаас айна.

Үгүй ээ. Би үүнийг тэвчиж чадахгүй. Би түүнийг надаас айгаасай гэж хүсэхгүй байна.

Хэрвээ тэр мэдвэл тэр надаас холдоно.

Тэгэж Чейс Рорийг холдуулах гээд байгаа юм шиг байна.

"Чейс. Гуйя. Битгий түүнд хэлээч."

Баярлалаа үүнийг уншсанд хха. Өнөөдөр буюу 18нд миний төрсөн өдөр байсан. Би ул нь 18нд update хийе гэж бодсоор байгааг 19нд хийж байна. Гэхдээ яaхав ядаж хийж байгаа юмдаа тэ.

Заза өнөөдөр төрсөн өдөр нь болсон, удахгүй болох гэж байгаа хүмүүс төрсөн өдрийн мээнд :))) thank you.

お誕生日におめでとう。ありがとう。 
(=^^=) (^ω^) (^з^)-

20 страница7 октября 2016, 19:05