19 страница7 октября 2016, 18:56

Бүлэг 18

"Хүн-чоно гэдэг бол хүн ч биш, чоно ч биш. Харин тэр хоёр зүйлийг муу муухай зүйлийг шингээсэн зүйл юм."
- Warner Oland

Снөүи (Snowy)

Би юу гэж хэлэхээ мэдэлгүй түүнрүү харан зогссоор байв. Би хэзээ эрэгтэй хүнээс, ялангуяа Роригаас ийм үг сонсоно гэж төсөөлчиж байсангүй.

Рори яг миний нүдрүү эгцэлж харсаар хэвээр байлаа. Яг намайг юу гэж хэлэх бол гэсэн шиг.

Би түүний нүдрүү хараад ярих чадвараа алддаг шигээ алдаж, зөөлхөн ч гэсэн би толгойгоо дохилоо.

Тэгтэл Роригийн гар миний гарлуу тэмүүлж хүрэх мөчид бид хоёрын хооронд цахилгаан гүйдэл гүйж байгаа юм шиг мэдрэмж төрөв.

Дээш түүнрүү харвал миний амьдралаа хэзээ ч харж байгаа сэтгэл татам инээмсэглэлээр тэр надруу харан зогсож байлаа. Би түүнд ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэлгүй зүгээр л урдаас нь харах инээмсэглэв.

Тэр жоохон ичсэн маягтай доошоо хараад зүүн гараараа хүзүүний ардаа аваачиж илэхэд түүний чих нь бага зэрэг ягаарсан байлаа. Тэр үнэхээр хөөрхөн харагдаж байв.

Тэр доошоо харж байгаад эргэн тойроноо харсаныхаа дараа надруу харж,

"Хоёулаа харьцгаах уу? Орой болж эхэлж байна," гэж хэлэхэд би гудамжны гэрэл асаж, хүйтэн салхи үлээж байгааг мэдлээ.

"За," гэж хэлэн бид хоёр гараа хөтлөлцөн гэрийн зүг алхалав.

Бид хоёр зүгээр чимээгүй алхасан ч, энэ нэг тийм эвгүй таагүй чимээгүй биш, бид их тухтай, чимээгүй, юу ч ярихгүй байсан ч зүгээр л гараа хөтлөлцөөд л ойлголцож байгаа мэт санагдлаа.

Түүний гар үнэхээр дулаахан юм.

Би доош хөтлөлцсөн гарлуугаа харвал бид хоёрын гар яг бие биедээ зориулагдсан мэт уусаж байв.

Нэг мэдэхэд гэрийн бараа харагдаж эхэллээ.

Ямар хурдан юм бэ? Ийм ойрхон байсан юм байхдаа?

Тэр яг миний бодлын сонссон мэт,

"Ийм ойрхон гэр нь бай л уу?" гэж тэр чимээгүйхэн өөрөөсөө асуулаа. Миний урууланд инээмсэглэл тодров.

Тэр ийм хөөрхөн гэнэн хүүхэд шиг байсан юм байх даа?

Бид хоёрыг гэрлүү алхам алхамаар ойртох тусам түүнээс холдмооргүй санагдаж эхэллээ. Тэр ч мөн адил миний гарын өмнө нь алтаж байснаасаа жоохон чанга атгав.

Гэтэл манай хаалганы ойролцоо нэгэн хар дүрс харагдлаа. Тэр хүн бид хоёрыг ирсэнийг мэдсэн мэт бид хоёрлуу бүтэн биеэ эргүүлэхэд би хэн гэдгийг нь мэдэв.

"Чамайг яг одоо ирэн гэж мэдсэн юм," гэж Чейс бид нарлуу ойртон Рориг байхгүй мэт аашлан надад хандан хэллээ.

"Тэр надтай хамт байсан юм," гэж Рори хажуунаас нь хэлэхэд Чейс ууртай нүдээ эргэлдүүлээд,

"Би чамтай яриагүй байна," гэв.

Би энэ үгэнд нь цочирдож,

"Чейс, ямар нэгэн юм болоо юу?" гэж гайхан асуулаа.

Тэр Рори луу ууртай харж байсанаа надруу харж инээмсэглээд,

"Би чамд нэг мэдээтэй ирсэн юм. Би нээрээ-.." гэж хэлэхдээ түүний харц нь бид хоёрын хөтлөлцсөн гарлуу харан гацлаа.

Бидний гарлуу харж байгааг би мэдээд гараа салгаж авах гэж байхад Рори миний гарын буцаад алган авав.

Би түүнрүү харчихаад Чейс рүү харахад түүний нүдэнд уур хилэн харагдлаа.

"Би дараа хэлье. Гэхдээ чи маргааш гэхэд мэдчих байх," гэж намайг хариулахаас өмнө тэр цаашаагаа харан алхан алга болов.

Би түүнийг ийм үйлдэл хийж байхын харж байгаагүй учраас жоохон гайхлаа.

Ямар нэгэн юм болсон юм байх даа?

Миний бодлыг таслан Рори хоолойгоо засаад,

"За за. Маргааш хичээл ороход уулзья," гэж хэлэхэд би хичээл маргааш орохын санан түүнрүү хараад санаа алдлаа.

"Харамсалтай нь тийм юм байна," гэж хэлэхэд түүний нүдэнд гуниг харагдаж эхлэв.

"Чамайг хэлээгүй шүү. Хичээлийг хэлж байна. Хичээл маргааш орох бил үү?" гэж өөрийнхөө хэлсэн үгийг засан хэлэхэд Роригийн нүдэн дэх гуниг арилж,

"Тийм. Маргааш шүү дээ. Би чамайг маргааш гэрээс чинь авья. Хамт сургууль руу явья. Яг хуучин үе шиг," гэж хэлэхэд миний нүүр халуун оргиж эхлэв.

"Өмнө нь зөндөө л хамт алхаж байсан байж яагаад одоо ичингүйрээд байгаа юм? Аан нээрээ бид хоёр чинь..." тэр үгийг бодохоос ичиж байв. Би хэзээ ч би болон үерхэл хоёрыг нэг өгүүлбэрт ашиглана гэж бодсонгүй шүү.

"Маргааш уулзья," гэж хэлэхэд би түүнрүү харан толгойгоо дохиход тэр миний гарын тавьж буцаад ирсэн замаараа алхаж эхэллээ.

Саяхан дулаахан байсан гар хүйтэн оргиж би цээжиндээ наахад Рори эргэж хараад надруу даллав. Би эргүүлэн даллан гэр лүүгээ орлоо.

Оройн нь олигтой ч унтаж чадаагүй ч сэрүүлэг дугархад орноосоо хурдан босож нүүр гараа угааж хувцасаа өмсөн гарахад бэлэн болов.

Доош шатаар бууж байхад ээж гал тогоонд өндөг шаран зосгож харагдлаа.

Шатны дуугаар ээж эргэж харсанаа,

"Чамайг ийм эрт босно гэж төсөөлсөнгүй шүү."

"Харин би ч гэсэн. Би сургууль руу явлаа," гээд урд хаалга онгойлгох үед ээж,

"Рори ирсэн байгаа шүү," гэж хэлэхдээ зэрэгцэн Рори надруу харан инээмсэглэн зогсож байв.

"Сайн уу."

Би инээмсэглэн,

"Сайн," гэж хэлэн бид хоёр хөтлөлцөн алхалаа.

Сургууль дээр ирэхэд,

"Хоёулаа гараа тавьсан нь дээр байх," гэхэд Рори надруу асуусан харцаар хараад удалгүй ойлгож толгойгоо дохилоо.

Бид хоёр бие биедээ ойрхон алхалсаар явахад өнгөрсөн хүмүүс Роритай ярилцаж, би ч үл үзэгдэгч болон хувирав.

Тэгсэн ч гэсэн намайг хажууд нь байна уу гэж хүнтэй ярьж байсан ч байн байн надруу харж, тэр болгондоо амных нь нэг булан дээшилдэг байлаа.

"Хоёулаа хамт хоол иднэ шүү. Битгий алга болчихоорой," гэж тэр намайг ангийн үүдэнд ирэхдээ хэлэв.

Би толгой дохиж анги руугаа орлоо.

Бүх нүд над дээр тусав.

Хуучин шигээ л байх шив дээ.

Би арын суудал дээрээ ирж дэвтэр номоо гарган цонхоор ойг харан суулаа. Сургууль дээр орж ирсэнээс хойш хүүхдүүд нэг хүн яриад л байна. Гэхдээ хэнийг гэдгийг мэдэж чадсангүй.

Цонхоор харан чимээгүй суухад нэг хүн урд ирж суух нь сонсогдлоо. Урагш харвал надруу томоос том инээмсэглэчихсэн Чейс сууж байв.

"Чи энд юу хийж байгаа юм?"

"Би энд өчигдөр шилжиж орж ирсэн. Чамтай нэг анги больё гэж бодсон чинь хүүхэд дүүрсэн гээд," эрхий хуруугаараа арагшаа хаалга руу заагаад, "Гэхдээ танай яг эсрэг анги болсон шүү," гэлээ.

"Чи надад эрт хэлэхгүй яасан юм. Тэгсэн бол би чамайг ангидаа бараг оруулж чадах байх байсан байх шүү," гэж түүний мөрийг тоглоомоор цохин инээлээ.

"Чамд хэлэх гэж би өчигдөр очсон чинь чи..." гээд тэр цааш нь хэлсэнгүй. Учир нь би түүний юу ярьж байсныг мэдэж байв.

"Гэхдээ өнөөдөр яг хичээл орохын өмнө гэнэтийн бэлэг болоод гоё юм биш үү?" гээд инээмсэглэлээ.

"Тийм. Үнэхээр том гэнэтийн бэлэг боллоо."

Удалгүй орох хонх дугарав.

"Эхнийхээ хичээлээс хоцормооргүй байна шүү. Дараа уулзья. Хичээлдээ суухын тэсэн ядан хүлээж байна," гэж сүүлийн үгээ тоглож хэллээ. Учир нь тэр хэзээ ч хичээлдээ суудаггүй.

Тэр ангиас гаран өөрийнхөө ангийн яг эсрэг зүгт алхан харагдаж байв.

Угаасаа шүү дээ.

Түүнийг ангиас гарахыг дагуулан харахад хаалганы наана Жессика нөгөө гөлөгнүүдтэйгээ муухай харан зогсож байлаа.

Би түүнийг хараагүй юм шиг царайлан урагшаагаа харахтай зэрэгцэн багш орж ирэв.

Хичээл мөн бас яг хэвээрээ байлаа. Гэхдээ Роригийн ачаар би хичээлээ их сайн ойлгож байв.

Сонин шүү. Би өөрийгөө ингэнэ гэж бодсон ч үгүй.

Хичээлүүд орж, Жессика байнга байнга эргэн надруу харж муухай харж байлаа.

Түүнд ямар асуудал байгаа юм.

Хоолны цагийн хонх дуугарч ангиас дөнгөж гараад л явж байсан чинь Рори ардаас ирэн миний баруун талд, харин Чейс миний зүүн талд яг зэрэг гарч ирлээ.

"Хаашаа юм та хоёр намайг гарч ирэхийр хүлээгээд, намайг ирэнгүүт яг зэрэг гарч ирж байгаа юм уу?" гэж би нэг хөмсөгөө өргөн тэр хоёрлуу харахад,

"Үгүй ээ. Намайг яг тархад чи таараад тэгээд гарч ирсэн," гэж Рори хэлэхэд Чейс,

"Би чамайг хүлээж байсан," гэж тэр хоёр зэрэг хэлээд бие биерүүгээ харлаа. Бидний дундах уур амьсгал эрч өөрчлөгдөж, тэр хоёр чимээгүй ширтэлцэж байв.

"Та хоёр чинь яачихсан юм. Дандаа л ингэж байх юмаа. Би лав явлаа," гээд тэр хоёрын хоорондуур гарах гэж байтал хоёр гарыг минь нэг нэгээр нь барин авлаа.

Тэгээд намайг тэр хоёр чирэн хоолны заал руу авч явав.

Хоолны зааланд орж ирээд би өөрийн хоол идэхээр ирэх болгондоо суудаг булангийн ширээндээ суухад Чейс миний урдаас харан суулаа. Харин Рори, надтай энд суух болгондоо суудаг баруун талд минь суув.

Тэр хоёртой хамт суух үнэхээр хэцүү байлаа. Чейс хуучин болсон юмнуудаа Рориг байхгүй мэт ярьж, Рори зүгээр л чимээгүй суусаар байв.

Би үүнийг тэсэж чадахаа байн сандалнаасаа өндийхөд,

"Хаачих гэж байгаа юм?" гэж тэд зэрэг асуулаа.

"Угаалгын өрөө орлоо," гээд тэр хоёрыг хариулахын өмнө хаалга чиглэн алхахад ард сандалны дуу гарлаа. Эргэж харвал тэр хоёр хоёулаа сандалнаасаа боссон байлаа.

"Ганцаараа."

Би угаалгын өрөөнд орон жорлогын тагийн хаан дээр нь чимээгүй суулаа.

Тэр хоёр одоо яачихсан юм. Өнөөдөр тэр хоёр нэг тийм бие биеэнээ алах гэж байгаа мэт аура ялгараад байна. Чейсээс бол сайн мэдрэгдэж байхад Рори хичнээн наанаа тоохгүй байгаа мэт байгаа боловч Чейс рүү харах болгондоо түүний бие нь чангарч байгаа нь мэдэгдээд байв.

Намайг ийнхүү бодож байтал дээрээс минь цэл хүйтэн ус асгарлаа. Би гялс босож хаалга онгойлгон угаалгын өрөөнөөс гарахад мэдээжийн Жессика инээмсэглэн зогсож байв.

Би яагаад гайхсангүй вэ?

Тэр надруу ойртон алхахад түүний өндөр өсгийт хүн дүүрсэн ч чимээгүй байх коридоороор цуурайтаж байв.

"Би чамайг Роригоос хол бай гэсэн. Тэгтэл чи амар орж ирээд бүр илүү наалдамхай болчихож байгаа юм уу. Чам шиг энд хэрэггүй хүн алга," гэхэд түүнийг тойроод зогсож байсан найзууд нь толгойгоо дохицгоолоо.

"Чамайг харах болгонд миний уур хүрээд байх юм. Чамаас болоод," гэж тэр цэвэрхээн янзалуулсан хамрандаа хүрээд, "Миний сайхан хамар ийм болсон. Тэгтэл тэр шинэ орж ирсэн банди ч хүртэл чамтай хамт байгаад байх юм. Чи юугаараа тэднийг урхидаад байгаа юм, шулмас минь. Чи тэдэнд шившлэг хийгээд өөртэйгээ ойр байлгаад байгаа юм уу? Учир нь," гээд намайг дээрээс доош, доороос дээш гүйлгэж хараад,

"Би согтуу байсан ч чамтай хамт байхыг лав хүсэхгүй," гэж инээлээ.

Тэр надруу ойртон алгадах гэж байхад түүний гарыг миний хажуу талаас нэг эрэгтэй хүн барьж авав.

"Гэхдээ чамайг Снөүи тэгэх хэрэгтэй байсан юм," гэхэд би хоолойг нь танив.

"Харин одоо чиний хуурамч юмнууд чинь нэгээр нэмэгдлээ," гэж Чейс инээгээд түүний гарыг түлхэн урашлуулахад Жессика арагшаагаа хоёр алхалаа.

Түүнийг холдоход Чейс миний гарнаас барин хүмүүсийн голоор чирэн алхав.

Булан тойроход өөр нэг хүн миний гарыг татан зогсооход би Рори гэж шууд мэдэв. Учир нь түүнийг л хүрэхэд миний биеэр цахилгаан гүйдэг.

"Зүгээр үү? Чи шалба норчихсон байна шүү дээ. Алив би чамд хувцас олж өгье," Рори миний гарнаас хөтлөхөд Чейс түүний хүчтэй түлхэн холдуулав.

"Хэргийн эзэн энд өөрөө явж байх шив," гэж басан инээмсэглэхэд Рори түүнрүү ууртай хараад,

"Энэ чамд хамаагүй," гэлээ.

"Надад хамаагүй гэнээ. Ядаж л тэр надтай байх юм бол аюулгүй. Чиний түүнд юу хийснийг намайг мэдэхгүй гэж бодоо юу? Харин саяхан чиний хийсэн хэрэг дахиад нэмэгдчихлээ," гэхэд Рори шархалсан байдалтай хараад,

"Би тийм юм болно гэж мэдээгүй," гэлээ.

"Тийм. Чи мэдээгүй тийм болохоор л болсон," гээд намайг юм хэлэхээс өмнө Чейс ухасхийн татаад яваад өгөв.

Би эргэн харахад Рори надруу гуниглан харж байлаа. Би түүнрүү бага зэрэг инээмсэглэн "зүгээрээ" гэж амаараа хэлэхэд тэр надруу харан байрандаа зогсон үлдэв.

Удаан бичээгүйд үнэхээр их уучлаарай. Хичээл амрах гээд завгүй байлаа. Гэхдээ одооноос бичнээ. Гэхдээ зусланд гарч байгаа болохоор хот орох болгондоо Update хийнээ. Баярлалаа ありがとう。

19 страница7 октября 2016, 18:56