21 страница7 октября 2016, 19:20

Бүлэг 20

"Намайг битгий сорь, чоно минь. Миний тэвчээр төгс биш."
      - Edward Cullen (Twilight)

Снөүи (Snowy)

Би тэдний явсан үнэрийг даган ой руу улам гүн орсоор. Хэр удаан гүйсэн юм бүү мэд. Удалгүй тэдний яриа сонсогдож эхлэв.

Тэдний ярианы өнгө аясаас бодоход хэрэлдэж байгаа бололтой. Намайг тэдэн дээр ирэхэд тэд ойн цоорхойд гаран Чейс Рориг заандан их л ууртай ярьж байлаа.

Намайг арай цоорхойд тэдэнд харагдахаар очиж амжаагүй байхад Чейсийн яриаг сонсож авав.

"Тэр чамаас болсон. Тэр чамаас болж намайг хөсөр хаясан," хэмээн тэр түүнрүү чичлэн хэдэн алхамын цаана зогсож байлаа.

Рори түүний өмнөөс нь харан тайван чимээгүй зогссоор байв.

Чейс хэсэг буруу тийшээ харан өөрөө өөртэйгээ хэрэлдэж байгаа юм шиг сонсогдлоо. Гэхдээ би түүний юу яриад байгааг нэг л сайн ойлгосонгүй.

Тэр хэтэрхий хурдан ярих юм.

"Чи түүний хувьд зүгээр л нэг хүн. Тэр чамд ч мөн адил зүгээр л нэг таньдаг хүн чинь биз дээ," гэж Чейс буруу тийшээ харсан чигээрээ асуув.

"Чи надтай яриад байна уу?" хэмээн Рориг асуухад Чейс ууртай эргэж хараад,

"Тийм. Чамтай ярьж байна. Энд өөр чамаас өөр ямар хүн байгаа юм?" гэлээ.

"Снөүи бол миний хамгаас нандигнадаг хүн минь."

Рориг ингэж хариулж дуусав уу үгүй юу Чейс галзуу хүн шиг чанга инээж эхлэв.

Рори түүнрүү гайхан харж байхад би ч мөн адил модны араас харан зогсож байлаа.

Тэр чинь одоо яачихаа вэ? Галзуурсан юм биш биз дээ.

Чейс инээж дуусаад Рори луу эргэн инээмсэглэн харав.

"Нандигнадаг хүн? Хүн?," хэмээн инээгээд,

"Чи түүнийг тэгвэл мэдэхгүй юм байна," гэв.

Рори түүнрүү асуусан харцаар харахад,

"Би Снөүитэй хар багаасаа нусаа хацар дээрээ наахаас өмнө найзууд байсан. Би түүний бүх хэцүү үе, бүх жаргалтай үеийг хамт хуваалцаж байсан. Түүнийг над шиг ойлгодог хүн энэ дэлхий дээр байхгүй. Чам шиг жирийн нэг хүн ч ойлгохгүй."

Рориг өөрийгөө өмөөрч урдаас нь нэг алхан,

"Үгүй. Би түүнийг мэддэг болоод нээх удаагүй ч чам шиг хэдэн жил хажууд нь сүүдэр шиг дагаж байсан хүнийг бодвол би түүнийг илүү ойлгоно," гэхэд Чейс түүнрүү ууртай харав.

Түүнрүү ууртай харж байсанаа гэнэт түүний урууланд инээмсэглэл тодорч,

"Тэгвэл чи түүнийг жирийн хүн биш гэдгийг мэдэх үү?" хэмээн асуулаа.

Рори гайхан,

"Би нэг л ойлгосонгүй," гэв.

Чейс доошоо харж инээмсэглээд,

"Снөүи бол чам шиг хүн биш. Чамтай харьцуулах юм бол чи түүний юунд нь ч хүрэхгүй өчүүхэн хүн," гэснээ өөрлүүгээ эрхий хуруугаараа заагаад,

"Харин миний хувьд бол би Снөүитэй яг адилхан. Тэр мэдэхгүй л дээ. Гэхдээ би түүнтэй яг нэг хэсэг юм шиг адилхан," гэлээ.

Би нэг л мэдэхэд тэднийг өөдөөс нь харан зогсож байв.

"Чи юугаараа надтай адил гэж?"

Хэн ч надтай адилхан биш. Надад аав минь л байсан. Харин одоо би цор ганц хүн-чоно. Надтай хэн ч адилхан биш.

Намайг ийнхүү асуухад Роригийн толгой надруу эргэн харсан бол Чейс аль дээр намайг байсан мэт аашлан тайван эргэж харав.

"Би чамтай юугаараа адил гэж, Чейс?" гэж түүнрүү ойртон асуулаа.

Чейс надруу харж эелдэгхэн инээмсэглээд,

"Би чамтай бүх юмаараа адил. Дотроо ч, гаднаа ч. Бүх юм," гэв.

Би толгойгоо сэгсэрээд,

"Үгүй. Хэн ч надтай адил биш," гэлээ.

"Өө, тийм гэж үү? Тэгвэл хармаар байна уу?" гэж тэр арагш биднээс холдон бидэнрүү харсан чигээрээ хорь гаруй алхав.

Түүнийг арагш алхаж явах үед тодорсон инээмсэглэл миний нуруугаар хүйт даалгаж байлаа.

Ямар нэг таагүй юм болох гэж байгааг мэдрээд байна.

Тэр бидэнрүү инээмсэглэн харсаар хэд алхамын цаана ирэн зогсов.

Гэнэт би түүний цээжний гүнээс гаслаан сонслоо.

Арай үгүй байлгүй дээ.

Гэнэт тэр доош бөхийн амнаас нь архираан гарч түүний биеийг үс бүрхэн авлаа.

Удалгүй тэр дөрвөн хөллөн миний урдаас надруу эгцлэн харан зосгох алтан шаргал өнгийн чоно болон хувирав. Тэр чонын үнэр миний хамрыг сэрвэгнүүлэхэд тэр үнэр хэдэн өдөр миний газар нутаг дээр байсан чонын үнэр байлаа. Тэр нүд ч мөн адил надруу харж байв. Нов ногоон ой шиг нүд.

Би гүн цочиролд орон нүдээ томруулан зогслоо.

Арай үгүй байлгүй дээ. Тэр...

"Тийм ээ. Би ч бас чамтай адил хүн-чоно."

Би гайхан хэн надад хэлсэн юм бол гэж эргэн тойроноо харахад Рори чоно болон хувирсан Чейс рүү харан зогсохоос өөр хүн байсангүй.

"Хүн-чонууд хоорондоо бодлоороо ярьж чаддаг юм."

Би Чейс рүү дахин харахад тэр надтай амаа хөдөлгөхгүй ярьж байгааг сая ойлгов.

"Би ойлгохгүй байна. Яаж?" хэмээн намайг асуухад тэр нэг том амьсгаа гаргаж,

"Миний гэр бүл бол хэдэн тив алгасан явсан, та нарын хэлдэгээр тэнүүлч чононууд. Гэхдээ чоно болгон бидэнд муу ханддаггүй байсан. Бүр биднийг хүлээж авсан нэг сүрэг бий," гэж тэр надтай ярьж эхлэв.

"Намайг жоохон байхад бид шинэ газар ирж бүлэгт элсүүлэх хүмүүс хайж байсан. Тэр үед би аавыг чинь харсан. Аав чинь том сүрлэг, яахын аргагүй ахлагчдын цус түүний судсаар урсаж байсан. Гэхдээ манай хүмүүс түүнээс асуухад," гээд тэр толгойгоо сэгсэрсэнээ, "тэр хүнд хайртай болсон болохоор сүргээсээ, ахлагчаасаа татгалзаж хүний амьдарлаар амьдрахаар шийдсэн гэсэн. Хэтэрхий тэнэг байгаа биз дээ. Тэгээд түүнд охин бий гэсэн," гээд надруу харав.

"Тэгээд би охинтойн уулзаж сүрэгтэй авчирхаар болсон. Түүнээс хойш би чамайг том болтол чинь хамт байсан," гэхэд би түүнийг өөрийн гэр бүлийн талаар худлаа хэлж байсныг ойлголоо.

Түүний аав нь зодоод манайд байдаг байсан нь худлаа юм байна. Тэр надтай манай гэрт байхыг хүссэндээ худал хэлж. Тэр надад өөр бас юу худлаа хэлсэн бол?

"Тэгээд би чамайг надтай хамт явах уу гэж асуух гэж байсан. Учир нь чи надтай хамт байна гэж үргэлж хэлдэг байсан. Би чамайг өөрийн болголоо гэж бодсон. Гэтэл," гээд түүний харц надаас миний хажууд гүн цочролд орсон Рори руу шилжлээ.

"Энэ нэг хүн байгаагүй бол чи надтай хамт явах байсан, Снөүи. Чи надтай л хамт байх байсан. Хэрвээ тэр байхгүй болвол чи надтай хамт явна биз дээ," гээд түүний цээжнээс инээд бололтой зүйл сонсогдож сэрвээний үс нь босов.

Тэр үед би түүнийг Рори руу дайрах гэж байгааг мэдсэн юм. Чейс шууд урагш тэмүүлж шүдээ ярзайлган яг Рориг чиглэн давхив.

Үгүй. Болохгүй. Би хувирах хэрэгтэй.

Гэхдээ хэрвээ Рори намайг чоно гэдгийг мэдэх юм бол надаас айна.

Н*вг гэж. Хамаа алга. Үхсэн байсанаас надаас айж байсан нь дээр.

Би Рориг цааш түлхэн Чейсийн замаас холдуулав. Рориг замаас нь холдоход би бодлоо цэгцлэн шууд хувирлаа.

Чейс намайг харан хурдаа саасан ч Рориг хэвтэж байгааг харан түүнрүү давхив. Би хажуу тийшээ болон Чейсийг түлхэн хэдэн метр хаягдлаа.

"Түүнээс хол бай," гэж заналтай хоолойгоор түүнрүү харан хэлэв.

Чейс босож,

"Хэрвээ тэр байхгүй бол чи надтай хамт явна. Тийм биз дээ. Хэрвээ тэр үхчихвэл чамд энд байх шалтаг байхгүй болно," хэмээн надад хариулан дахин давшихад би түүний нуруунаас хазаж хажуу тийшээ шидэхэд миний аманд цус амтагдав.

"Чи түүнд ганц ч хуруугаа хүргэж чадахгүй. Түүн дээр очмоор байгаа бол надтай эхлээд үзэлц."

Тэр цусанд будагдсан нурууны үсээ хараад,

"Би чамтай зодолдох үе ирнэ гэж бодсон ч үгүй шүү. Тэгвэл би чамайг дийлэх юм бол чи бараг надтай хамт явна гэсэн үг биз дээ," хэмээв.

Түүний зөв байсанд миний уур хүрлээ.

"Гэхдээ чи чадахгүй."

"Би чамтай багаас чинь хамт байсан. Би хүн-чонын гэр бүлд өсөж тулалдах урлаг минь чамайг бодвол сайн. Харин чи бол жоохон байхдаа ааваа алдсан өнчин чоно. Тийм болохоор надад илүү давуу талтай."

"Хүрээд ир," хэмээн би түүнд хариулан бид хоёр зэрэг бие биерүүгээ давхилаа.

Намайг түүнрүү дайрахаар ухасхийхэд тэр хажуу тийш бултан намайг түлхэн би хажууд байсан модыг мөргөв.

"Хараа биз. Би чамаас сайн."

"Би дөнгөж биеэ халааж байна."

Түүнийг анзаарахаас нь өмнө би дайрч сая хазсан газар нь хамаг чадлаараа хазахад тэр чангаар гаслалаа.

Түүнийг өвдөн холдоход би дахин давшин дээш цоройн доош түүнийг газар дарав. Намайг ийнхүү дайран дарахад тэр намайг хойд хөлөөрөө миний гэдэс рүү өшиглөн би шидэгдэж, хажууд байсан машиныг хонхойтол мөргөлөө.

Юун машин бэ?

Дээш босож эргэн тойроноо харвал бид аль хэдийг ойг орхин хотын захад орчихсон замдаа байсан баахан юмыг эвдэн зогсож байлаа.

Эхэндээ би юу ч сонсож чадсангүй. Удалгүй машины дохио, хүмүүсийн орилоон чихэнд хангинав.

"Чамаас болсон юм," гэж би Чейсд хэлэхэд тэр инээмхийлээд,

"Үгүй ээ. Хоёулаа тэгсэн. Одоо чамд энэ хотод байх боломж үгүй болсон. Бүгд чамайг хайна. Яг хуучин газрууд шиг чинь. Чамайг агнах болно," гэв.

"Үгүй. Тийм байж болохгүй. Үгүй."

Би хажууд орлилдон гүйлдэх хүмүүсийг гүйлгэн харж байтал миний нүдэнд нэг юм үзэгдлээ.

Рори надруу нүдэндээ айдастай харан хөдөлгөөнгүй зогсож байв. Тэр надад өгсан ннрээ шивнээ хэллээ.

"Цасхан."

21 страница7 октября 2016, 19:20