Бонус бүлэг
"Өлсгөлөн байдал чоныг ойгоос гаргахад хүргэдэг."
- Unknown
Снөүи (Snowy)
5 нас
"Чейс намайг хүлээ л дээ."
"Чи өөрөө хурдан яваач. Охид үргэлж удаан явах юм."
"Би ямар охин болж төрье гээд төрсөн юм уу, тэнэгээ. Болдогсон бол чам шиг банди болоод төрчихсөн бол гоё байхгүй юу," гэж би яагаан даашинз дээр минь тогтсон шороог гөвөнгөө хэллээ.
"Хэрвээ би банди байсан бол энэ тэнэг ягаан өнгийн даашинз өмсөхгүй байсан юм. Ээж л намайг шахаад байх юм," гээд би хоёр гараа ташаандаа аваад, "Охид чинь даашинз, юбка өмсөх ёстой. Чи чинь охин болохоор битгий мод руу авир. Эмэгтэй хүн тэгдэггүй юм," гэж ээжийг чадах ядхаараа дууриан хэлэв.
Чейс инээж,
"Чамд ядаж тэгэж хэлэх хүн байгаа л юм байна," гэж цаанаа уйтгартай өнгөөр хэллээ.
Би түүний ой шиг ногоон нүд рүү хараад,
"Аав чинь яаж байна, байгаа юу?" гэж асуув.
"Байгаа байх өө. Нэг газар явж л байгаа биз."
Би түүний сэтгэлийг өргөх янзатай,
"Аав өнөөдөр мах гадаа шарна гэсэн чи ирж болно шүү," гэж хэлэхэд Чейс надруу хараад толгойгоо дохилоо.
Бид хоёр ойн гүнрүү орсоор байнга aвирдаг модон дээрээ ирээд Чейс бид хоёр уралдан гарч мөчир дээр суув.
Энэ мод их өндөр болохоор хотыг харж болдог юм. Тэр цаана харагдах хотын төв байр сүндэрлэн харагдана. Гэхдээ орой бүрий буухад бүх юм үзэсгэлэнтэй харагддаг.
Бид хоёр чимээгүй суусны эцэст Чейс чимээгүй байдлыг эвдэлж,
"Чи хайр байдаг гэж итгэдэг үү?" гэж асуулаа.
Би түүнрүү харахад тэр алсыг харан сууж байв.
"Мэдэхгүй ээ. Байгаа байхаа. Ээж хэлэхдээ хүн болгоны заяаны хань, ижил гэж байдаг гэсэн. Минийх ч мөн адил нэг газар байгаа байх." гэж намайг мөрөөдөн хэлэхэд Чейс надруу хараад,
"Хэрвээ тийм хүн чамд байхгүй байвал яах вэ?" гэж асуулаа.
Би жоохон бодоод,
"Мэдэхгүй ээ, сайн мэдэхгүй байна. Хэрвээ тийм хүн байхгүй байвал хоёулаа л хамтдаа байцгаая," гэж намайг түүнрүү харан инээмсэглэхэд тэр үүдэн шүд нь унасан ч шүдээ ярзаалган надруу харан инээмсэглэн толгой дохив.
---------
10 нас
"Снөүи чи байна уу?"
Би хариулахыг ч хүссэнгүй зүгээр л чимээгүй суусаар байлаа.
"Би чамайг тэнд байгааг мэдэж байна. Буугаад ирээ. Ээж чинь хайгаад байна."
"Намайг орой очино гээд хэлчихээрэй," гэж би Чейсд хандан хэлэв.
Чейс чангаар санаа алдаж,
"Би дээшээ гарлаа," гэв.
Удалгүй тэр миний хажууд ирж,
"Чи зүгээр үү?" гэж асуухад би толгойгоо сэгсэрээд,
"Би энэ өдөр хэзээ ч зүгээр байдаггүй. Чи мэднэ шүү дээ," гэлээ.
"Тэр явдал болоод 2 жил болж байна шүү дээ. Чи одоо түүнийг тавьж явуулсан нь дээр юм биш үү," гэхэд би түүнрүү эргэн харж,
"Чи яаж мэдэх юм. Үргэлж миний хажууд байдаг байсан хүн нэг өдөр нас барахад би яах ёстой юм. Тэр явдал надаас болсон юм шиг санагдаад байна. Тэр өдөр би ааваас асуугаагүй байсан бол, тэр өдөр аав ойгоос шинэ жимс авч ирэхээр яваагүй байсан бол аав одоо амьд гэртээ нөгөө хуучин зурагтаа үзсэн сууж байх байсан. Жил өнгөрөх тусам би мартах биш, би улам санаад байна. Би яах ёстой юм," гэж би гараа нүүрэндээ нааж уйлж эхлэв.
Чейс надад юу ч хэлэлгүй, чимээгүй нурууг минь илэн суулаа. Тэр юу ч хэлээгүй ч, хэлсэнээс нь илүү тайтгарч би сэтгэлийн гүнээсээ түүнд баярлав.
----------
15 нас
"Чейсд юу болсон юм?"
"Мэдэхгүй ээ. Өчигдөрхөн зүгээр байсанаа өнөөдөр гэнэт түүний ааш өөрчлөгдчихсөн. Яагаад гэдгийг нь ойлгохгүй л байна," гэж би хоолны ширээндээ суунгаа ээжид хариулан хэллээ.
"Яасан?" гэж намайг асуухад ээж,
"Зүгээр л. Саяхан түрүүн гэрт чамайг ирээгүй байхад ирчихээд чамайг асуусан. Тэгсэнээ насыг чинь асуусанаа толгойгоо дохиод л яваад өгсөн."
"Нас аа? Миний насаар яах гэж байсан юм бол. Бас тэр миний насыг мэддэггүй юм байхдаа. Би лав түүний насыг мэднэ. Надаас нэг насаар ах. Яг үнэнээ хэлэх юм бол арван нэгэн сар долоо хоног. Түрүү сард арван зургаа хүрсэн байхаа," гээд би жоохон бодсоноо, "Тийн. Арван зургаа" гэлээ.
Маргааш нь Чейс бид хоёр ойд сууж байлаа.
Тэр үед үргэлж бодогддог бодол минь толгойнд орж ирэв.
"Болдогсон бол үхээд өгөх юмсан. Энд бүр амьдрах утга алга," гэж би гарандаа барьсан байсан алимаа хазлаа.
"Чи тэгэж хэлж болохгүй," гэж миний ерөөсөө бодоогүй өгүүлбэр хэлэхэл би хазаж байсанаа гацаж,
"Чи чинь яачихав. Хоёулаа саяхан л толгой дохиод л инээлдэж байсандаг," гэж намайг инээхэд тэр юу ч хэлсэнгүй.
Би түүнрүү харвал тэр нухацтай харцаар ой руу харж байлаа, яг л ойг нэвт харж байгаа юм шиг.
Би тоолгүй зүгээр л дээш харан нүдээ анив. Бид хоёр хэсэг чимээгүй сууж байхад,
"Ээж чинь чамайг дуудаж байна," гэлээ.
"Чи яаж мэдэж байгаа юм," нэг хөмсөгөө өргөн асуухад тэр босоод,
"Зүгээр чамайг ээж чинь энэ цагт дуудна гэсэн," гэж хэлээд гэрийн эсрэг зүг алхаж эхлэв.
"Чи хаачих гэж байгаа юм? Ийшээ явна шүү дээ," гэж намайг заан хэлэхэд Чейс эргэж хараад, "Надад өөр хийх юм байна," гээд эргэж харахад түүний дух нь гялалзаж, түүний хөлс нь бурзайсан байв. Намайг юм хэлэхээс өмнө тэр ойн гүнрүү чиглэн хурдлан гүйлээ.
Намайг гэрт орч ирэхэд ээж гал тогоонд сууж байв. Намайг харангуутаа,
"Миний охин ирчихсэн үү. Алив ийшээ суу. Чамд хэлэх юм байна," гэж цаанаа л нэг зүйл нууж байгаа аястай хэллээ.
"Өнөөдөр чинь хүн болгон юу болсон юм," гэж ширээндээ суун ойрхон байсан жигнэмэгээс амандаа хийв.
Ээж урдаас харан амьсгаагаа удаан гарган миний нүдрүү эгцлэн харлаа.
"Үүнийг би аавтай чинь хамт хэлнэ гэж бодсон юм. Гэхдээ ..." гэж чимээгүй болон хажууд байх аавын зурагруу харан дахин санаа алдав.
Би чимээгүй түүнрүү харан суусаар байлаа.
"Гэхдээ үүний би чамд ганцаараа хэлэхээр болчих шиг боллоо. Миний охин. Битгий сандараарай. Үнэндээ чи-" гэхэд би ээжийг таслан,
"Би өргөмөл юм уу?" гэж асуув.
Ээж надруу гайхан харж,
"Үгүй. Чи яагаад тэгэж бодсон юм?" гэж их л гайхан асуулаа.
"Хүмүүс чинь хүүхдээ өргөмөл гэдгийг чинь насанд хүрэнгүүт нь хэлдэг биз дээ."
"Чи арван тавтай. Тэгээд ч хэрвээ чи өргөмөл байсан бол би чамд арван найм хүрэхээр чинь хэлэх байсан," гэлээ.
"Тийм шт нээрээ," гээд арагшаагаа түшлэгээ налан тайвшрав.
"Миний хэлэх гээд байгаа юм бол миний охион," гээд чимээгүй болоход,
"Би юу гэж?" гэж гайхан асуулаа.
"Чи аавыгаа мэднэ дээ. Аав чинь хүн-чоно байсныг."
"Тийн. Анх мэдчихээд гайхсан шүү. Эрт хэлсэн бол гоё байхгүй юу."
Тэр хэсэг чимээгүй байсанаа,
"Миний охин чи бол бас аавтайгаа адил хүн-чоно," гэж маш хурдан хэлчихэв.
Би түүний хэлсэн үгэнд итгэчихэж ч чадсангүй.
"Айн?"
"Чи бол Хүн-Чоно," гэж ээж их тайван үг болгон дээр удаан хэллээ.
Би түүний нүдрүү харахад тэр надаа үнэн хэлж байв.
Тэгээд гэнэт санаж,
"Тийм болоод л би бусад хүүхдээс илүү сайн сонсож, илүү хурдан гүйдэг байсан юм байна. Гэхдээ надад аав шиг мэдрэмж төрөөгүй. Би бас чоно ч болж үзээгүй," гэж ээжид тайлбарлан чимээгүй хэлэхэд,
"Чиний анхны хувирал арван зургаан насны анхны тэргэл сартай өдөр хувирдаг гэсэн. Аав чинь л тэгэж хэлсэн."
"Тэгвэл би дараа жил хувирна гэсэн үг үү?"
Ээж толгойгоо дохив.
"Гэхдээ чи хэнд ч хэлж болохгүй. Чамайг хүмүүс буруугаар ойлгоно."
"Үгүй бол чамайг мангас гэж дуудна," гэж би ээжийг үгийг чимээгүй гүйцээг хэллээ.
"Чейс болон бусад найдаа ч мөн адил."
"Чейс болохгүй юм уу?" гэж сэтгэлээр унан хэлэхэд,
"Тийн. Хэнд болохгүй."
---------
16 нас
"Төрсөн өдөр чинь маргааш болох гэж байхад яагаад заавал ой орьё гэсэн юм," гэж Чейс бид хоёр хажууд хажуудаа алхалхад надаас асуулаа.
"Намайг ээж арван зургаа хүрэнгүүт шууд гэртээ дандаа байлгана гэсэн. Тийм болохоор нэг сайхан зугаалаад авья," гээд би урдуур байх мөчрийг холдуулан хэлэв.
"Яагаад?"
Миний анхны хувирал.
"Мэдэхгүй. Гадуур их яваад байна гэсэн юм байлгүй."
"Тэгвэл нэг сайн яваад байж дээ," гээд надруу толгой дохин хэллээ.
Би түүнрүү харан инээмсэглэхэд түүний цаана шавар байхыг хараад шууд түүнийг түлхэн унагав.
Тэр бөгсөөрөө яг онож уналаа.
Би инээгээд,
"Энэ ч мөн адил дахиж болохгүй л байх," гээд шууд түүнээс зугтлаа.
"Снөүи," гэж Чейс араас орилон гүйж буй сонсогдов.
"Чи үхсэндээ."
Бид хоёр инээлдэж, ер нь би түүнийг шоолж инээн гүйсээр байгаад ойн цоорхоод гарч ирлээ.
Тэнд гараад дээш харвал тэнгэр дээр тэргэл сар тодоос тод гэрэлтэн харагдав.
Би тэр үед сарыг ийм үзэсгэлэнтэй байсныг анзаарлаа.
Чейс ч мөн адил цоорхойд гарч ирж байгаа харагдав.
Тэгтэл миний толгой эргэж бүх бие чичирэн уналаа. Доош сөхөрөн унахад бүх биен яс хягтанан өвдөж, толгой базлан хэзээ ч өвдөж байгаагүйгээрээ өвдлөө. Би энэ өвдөлтийн тэсэж чадалгүй чангаас чанга орилов.
Гэхдээ ойгоор нэг улиан сонсогдлоо.
Энэ би гэж үү? Би улисан гэж үү? Гэхдээ ээж хэлэхдээ арван зургаа гараад анхны тэргэл сартай өдөр хувирдаг гэсэн.
Намайг ийнхүү зовон чичирэн сууж байхад Чейс хажууд гүйж ирж байгаа сонсодлоо.
"Снөүи, чи зүгээр үү?"
Чейс намайг харж болохгүй. Намайг хэн ч харж болохгүй. Аюултай.
"Би чамтай хамт байна. Энэ чиний анхны хувирал болчих шиг боллоо. Н*вш гэж чамайг эхнийхээ өдрөө хувирна гэж бодсонгүй," гэж тэр хараан хэллээ.
Би түүнрүү гайхан харахад,
"Ээж чинь надад хэлсэн юм. Би хэнд хэлэхгүй," гэж тэр хэлээд,
"Эхлээд чи тайван байх ёстой. Битгий ай. Зүгээр биеэ тайван байлга. Чи тайван байх юм бол өвдөхгүй байх болно," гэж тэр надад удаанаар ойртон хэллээ.
"Би яаж тайван айх юм. Миний бүх бие өвдөж байна. Үхэж байгаа юм шиг санагдаж байна," гэж би түүнд орилон хэлэхэд,
"Үгүй. Чи үхэхгүй. Чи зүгээр болох болно. Зүгээр тайван бай-",
"Амаа тат. Зүгээр амаа тат," гэж би түүнд орилон хэлэхэд тэр шууд чимээгүй болон надруу харан зогслоо.
Түүнийг чимээгүй болоход бүх бие буцаж чичирж эхлэв. Арьс халуун оргиж, толгой эргэж, бүх яс минь хугарч байгаа юм шиг мэдрэмж төрч байв. Надад дотроо чимээгүй орилохоор өөр арга байсангүй. Учир нь миний хоолой гарахаа байсан байлаа.
Тарчилсан арав гаруй минутын дараа нэг мэдэхэд би дөрвөн хөллөн зогсож байв. Нүдээ нээхэд шөнийн тэнгэр их цэлмэг харагдаж. Урдаас минь сар харан инээмсэглэж байгаа юм шиг санагдлаа. Би урагшаагаа удаанаар харахад шөнийн ой их тод харагдаж хаана туулай гүйн, хаана буган сүрэн байгаа нь харлаа.
Энд буга байсан юм уу?
Эргэн тойроноо тойруулан харж байгаад яг урдаас минь харан Чейс зогсож байгааг сая л анзарлаа. Түүний нүдэнд бие айдас хүйдэс харна гэж бодсон ч тэр үнэхээр тайван, яг л сая ч болоогүй юм шиг харж байв.
"Би чамд хэлсэн шүү дээ. Тайван бай гээд байхад."
Би толгойгоо хажуу тийш болгон гайхан харахад,
"Ээж чинь надаа хэлсэн юм. Би бараг өөрөө хувирсан юм шиг сайн мэддэг бодсон шүү," гэж хэлэн инээхэд түүний хоолойнд нэг зүйл сонсогдлоо. Гэхдээ би яг юу байсныг мэдсэнгүй.
Би шууд хажуу тийшээ ойрхон байх горины толионд өөрийгөө харахаар ухасхийлээ.
Би ямар бол? Аав шиг тас хар болов уу? Эсвэл алт шиг алтлаг байх болов уу?
Намайг усанд тулж ирэхэд урдаас минь миний хэзээ ч үзэж байгаагүй цаснаас цагаан үзэсгэлэнтэй сүрлэг чоно харагдав. Түүний чих нь дээшээ соотойсон байх ба усны давалгаан шиг хуйлран харагдах цагаан үс, хурц ч гэлээ тайван нүдтэй амьтан намайг угталаа.
Энэ би гэж үү?
Толгойгоо хажуу тийшээ болгоход тэр тусгал намайг дагав.
Тийм ээ. Энэ би байна. Би цагаан чоно юм байна.
Миний анхны хувирал арван зургаан нас хүрсэний эхний шөнөө болсон юм.
---------
18 нас
"Ээж би эндээс явахаар болчихлоо," гэж би мөр чихнийхээ хооронд утас байрлуулан хувцасаа цүнхэндээ хийнгээ ээжид хэллээ.
Ээж харилцуурын цаанаас,
"Дахиад л хэрэг хийчисэн үү?" гэж уйдсан маягтай хэлэв.
"Тийм ээ. Намайг хөөгөөд, бүр сүүлдээ гэрт ирсэн. Явахгүй бол хөршүүд гайхах байх. Ул нь энэ гэр их таалагдаж байсан юм," гэж сүүлийн гурван сар байсан гэрээ тойруулан харлаа.
"Чамаас л болж байгаа юм? Чи өөрөө л тайван байхгүй. Үргэлж явсан газар болгоноо гай удаж байх юм."
"Би яах ёстой байсан юм. Энд чинь намайг тайван байхад л нөгөө нэг улиг болсон арга ашиглаж ус асгасан шүү дээ. Би зүгээр байя гэж бодсон юм гэхдээ тэд аавыг минь муулаад байсан. Тэгээд дотор минь гэнэт гал асах шиг болоод шууд л болчихсон. Гэхдээ тэр охин хэлээгүй юм шиг байна лээ. Эцэг эх нь хүүхэд зодсон гэж л хөөж байна. Угаасаа би нэг сайхан хашраасан л даа. Намайг хэлэхгүй болгоод өгсөөн," гэж намайг инээмсэглэн хэлэхэд ээж санаа алдаж,
"Чи ер нь над дээр хүрээд ир. Ганцаараа байсанаас над дээр байвал чи илүү гайгүй байна байх."
"Би тань дээр байвал бас хэрэг тариад наанаас чинь бас хөөгдөөд та ч бас хамт яваад яах юм? Би өөр газар олчихье. Ямар сураагүй биш."
"Чи хүн-чоно болохоор илүү тайван байх ёстой шүү дээ. Битгий хэрэг тариад яваад бай."
"Хүн-чоно болоод би илүү тайван болсон шүү," гэхэд ээж инээгээд,
"Тийм дээ тийн. Чи тэгвэл өөр газар олтлоо манайд байчих. Энд нэг ойрхон сургууль байгаа. Сургуулийн яг ард ой байдаг. Уурлаад, тэвчиж чадахаа байвал гараад л гүйчих.
Би гайхан,
"Хичээл орж байсан ч уу?"
"Тийм. Би чамайг ойлгоноо. Зүгээр ээжийнхээ хажууд ир. Чамтай хамт амьдраагүй их удаж байна."
"Бараг хоёр жил болж байх шиг байна."
"Тийм. Их урт хугацаа шүү. Тийм болохоор миний охин над дээр ир. Надад сул өрөө байгаа," гэж бид хоёр ярьсны эцэст би тэднийд өөр газар олтлоо байхаар болсон юм.
Ээжийн байгаа хотруу машинаар хоёрхон цаг явдаг ч гараад гүйчихмээр санагдаж байлаа.
Би буудалдаа буун хаашаа явахаа гайхан харан зогсож, хоёр тийшээгээ харан ээжийн байгаа гудамжыг бичсэн самбар хайн явж байгаад нэг хатуу цээжтэй мөргөлдчихлөө. Миний гарандаа барьж байсан жижиг цүнх болон ээжийн хаягийн бичсэн цаас газар унав.
Би доош тонгойн авах гэж байхад намайг мөргөсөн хүн надаас түрүүлж тонгойн надруу сунгалаа.
Би хэн гэдгийг нь дээш харахад цэнхэр нүд угтав.
Энэ нүдийг хаана харлаа. Их танил нүд байна.
Би юу ч хариулж чадалгүй чимээгүй нүдрүү нь харсаар байхад тэр танихгүй залуу сэтгэл татам инээмсэглэлээр инээгээд,
"Май. Мөргөсөнд уучлаарай," гэхэд би буцан одоо цагтаа ирж чимээгүй гарнаас нь өөрийн юм хумаа авав.
Би ээжийн хаягийн буцаан харахад,
"Чи төөрчихсөн юм уу?" гэж асуулаа.
"Би энд ээж дээрээ ирж байгаа юм. Тэгээд аль гудамж гэдгийг нь мэддэггүй ээ," гээд түүнрүү цаасаа өглөө.
"Рөүд арван нэг," гэж амандаа бувтнан хэлээд тэр баруун тийшээ салсан замыг заагаад,
"Энэ гудамжыг хэлдэг юм," гэлээ. Тэгтэл түүний араас нэг хүн гараа мөрөөр нь явуулж гарч ирлээ.
"Чи юу хийгээд удаад байгаа юм," гэж надтай чацуу бололтой хар үстэй банди гарч ирээд надруу харсанаа,
"Оон. Охин эргүүлээд байсан юм уу," гэж тохойгоороо тохойлдон хэлээд,
"Чи түүнийг тоогоод хэрэггүй ээ. Түүнд олон охин байгаа," гэж инээмсэглэн хэллээ.
Би түүний юу яриад байгааг ойлголгүй зүгээр толгойгоо дохилоо.
"Би түүнд зам заасан юм, Паркер," гэхэд тэр Паркер банди инээгээд,
"Заза ойлголоо. Хурдан явья, Рори. Би яг өлсөж үхлээ," гэлээ.
"За," гэж тэр инээгээд надруу харсанаа,
"Энэ гудамжаар явах юм бол байгаа. Тэгээд чи энд байх юм бол дараа уулзья," гээд миний цаасыг надаа өгөн сүүлчийн удаа надруу харан инээмсэглээд найзтайгаа ярин яваад өгөв.
Рори. Гоё нэр байна.