17 страница7 октября 2016, 18:45

Бүлэг 17

"Би бол хулгайлагдсан өсвөр насны хүн-чоно."
- Faker (Teenage Werewolf)

Снөүи (Snowy)

Халуун байна. Хацар халуун оргиж байна.

"Снөүи, чи намайг сонсож байна уу?" гэж Чейс хажуугаас асуулаа.

"Аан, тийн сонсож байна," гэж би худлаа хэлэн түүнд хариулав.

"Тэгээд чи юу гэж бодож байна?" гэж тэр их л сонирхосон маягтай надаас асуухад би түүний сая ярьсан зүйлд анхаарал хандаагүй дээ харамслаа.

"Уучлаарай. Би чамайг юу гэснийг чинь сонсож чадсангүй."

Чейс надруу нухацтай харан суув.

"Яасан?" гэж намайг асуухад тэрээр толгойгоо сэгсэрээд,

"Юу ч биш ээ. Миний сая асуусан асуулт бол маргааш хоёулаа өглөө уул руу гарья. Нөгөө цэцэг хаана байдгийг үзмээр байна уу? гэж асуусан," гэхэд би маргааш өглөө Роритой уулзахаа саналаа.

"Би маргааш харин завгүй болчихсон. Дараа хоёулаа харья."

"Саяны залуугаас болоод чи завгүй болсон уу?" гэж гэнэтхэн асууж ба жоохон цочирдлоо.

Би юм хариулахгүй доошоо гараа харан сууж байхад,

"Чи түүнд хайртай юм уу?" гэж асуув.

Би хийж байсан зүйлээ зогсоож гацлаа.

Рори надад таалагддаг ч, би түүнд өөрийгөө хайртай гэж арай бодохгүй байна. Бид хоёр үерхэж үзээч үгүй байж би яаж хайртай болсон байх юм бэ?

"Мэдэхгүй," гэж хэдэн минут чимээгүй суусны эцэст хэллээ.

Тэгээд бид хоёр удаан хугацаагаар чимээгүй сууцгаалаа.

Буйдан дугарах чимээнээр дээш харвал Чейс буйдангаас өндийж надруу нуруугаа харуулан алхаж байгаа харагдав.

"Чи хаачих гэж байгаа юм?" гэж би ардаас нь даган хаалганы зүг алхалаа.

Чейс юу ч хэлэхгүй чимээгүй алхасаар хаалга онгойлгон яг гарахын өмнө надруу харав.

"Чи юу гэж амлаж байсанаа мартаж болохгүй шүү."

Би түүний юу ярьж байгааг маш сайн ойлгож байв.

"Би юу гэж мартахав дээ," гэж намайг хэлэхэл Чейс толгойгоо дохиод хаалгаа хаалаа.

Гэхдээ тэр үед чинь би өөр охин байсан. Тэр үед чинь би Роритой уулзаагүй байсан шүү дээ, Чейс. Намайг уучлаарай. Би амлалтаа биелүүлж чадахгүй юм шиг байна.

---------

"Өнөөдөр юу хиймээр байна?"

"Мэдэхгүй ээ, зүгээр ингээд сууж байвал бас гоё байна," гэж Рори бид хоёр "Лууван" кафед кофе ууж суунгаа хэллээ.

Өчигдөр тэр миний хацар дээр үнсэснээс хойш бид хоёр бие биетэйгээ эвгүй байна байх гэж бодсон ч тэр өглөө миний өрөөнд шууд орж ирээд намайг орноос чирж босгосон. Яг л бүх зүйл хуучин хэвэндээ орсон мэт. Гэхдээ нэг л зүйл өөр болсон.

Түүний нүд надруу харах болгондоо хэзээ ч харагдаж байгаагүйгээрээ гэрэлтэж, намайг харсандаа баярлаад ханахгүй байгаа юм шиг санагдаж байв.

"Намайг байхгүйд чи юу хийсэн бэ?" гэж тэрээр кофегээ ширээн дээр тавин асуулаа.

Чамайг дагаад явсан даа хө.

"Байдгаараа л байсан. Чамайг байхгүй болохоор ойд их удаан бас тайван байсан шүү," гэж худлаа инээмсэглэн түүнд хэллээ.

Тэр их л бодлогширон толгойгоо дохив.

Би сэдвийг өөрчлөхөөр шийдэн,

"Удахгүй хичээл орох гэж байна шүү тийм ээ," гэж намайг асуухад тэр надруу гайхан нүдээ томруулан, намайг ингэж хэлсэнд итгэж чадахгүй байгаа мэт харахад,

"Яасан?" хэмээн гайхан асуулаа.

Тэр надруу харж байсанаа толгойгоо сэгсэрээд,

"Чамайг дургүй байна байх гэж бодоод хичээлийг дурдахгүй байсан чинь чи өөрөө эхэлж хэлдэг байна шт. Чамайг хичээл ярина гэж зүүдэлчиж байсангүй шүү," гэж урууландаа инээмсэглэл тодруулав.

"Харин тийм ээ. Чамаас л болж байгаа юм," гэж худлаа хэлэн нүүрний хажууд сул унжсан үсээ чихнийхээ ард хийлээ.

"Сайн байна. Би чамайг үүнээс хойш хичээлдээ сууна гэж бодож байна шүү. Үүнийг би найзын хувиар биш, сурагчдын зөвлөлийн даргын хувиар хэлж байна," гэж сүүлийн өгүүлбэрээ их л нухацтай хэлэв.

"Хаха, инээдтэй байна."

"Гэхдээ, нээрээ шүү. Чи хичээлдээ суугаарай."

"Заза, би суухыг бодноо."

"Үгүй ээ. Бодох биш, ёстой байхгүй юу."

Би толгойгоо дохин хөрж буй кофегээ ууж эхлэв.

Бид хоёр хэсэг чимээгүй суусны эцэст тэр чимээгүй байдлыг эвдлэхээр шийдсэн бололтой хоолойгоо засаад,

"Тэгэхээр, чи тэр Чейс гээд байгаа залуутай багын найз юм шив дээ," гэлээ.

"Тийн. Бид хоёр найзлаад арав гаруй жил болж байх шиг байна."

"Их урт хугацаа байна шүү," гэхэд би инээгээд,

"Харин тийм байна шүү. Дандаа муудалцаж, зодолддог байсан мөртлөө арван жил найзлана гэдэг чинь бас сонин шүү," гэв.

"Та хоёрт хамтдаа байсан дурсамж их байгаа байх, тийм ээ. Угаасаа багаасаа хамт байсан юм чинь их л байгаа," гэж тэр сүүлийн өгүүлбэрийг надад гэхээсээ илүү өөртөө хэлж байлаа.

Хэсэг чимээгүй байсанаа,

"Чи энэ хотод ирээд удаагүй байгаа юм чинь би чамайг энэ хотоор хөтөч болж явах уу?" гэж Рори сэдвээ өөрчлөн асуухад,

"За. Тэгье," гэж бид хоёр сандалнаасаа дууссан кофегээ хаяхаар босцгоов.

-------

"Энэ бол дэлхийн хамгийн амттай зайрмаг зардаг газар."

"Надад бол байдаг л зайрмаг шиг харагдаж байна."

"Харагдаж байгаагаасаа илүү гоё амттай," гэж тэр хотоор намайг аялуулж явсаны эцэст нэг том дэлгүүрийн хажууханд байдаг булангийн мухлагархуу дэлгүүрт аваачлаа.

Бид хоёрыг дөхөж очиход дал шүргэж яваа бололтой нэгэн өвгөн дээшээ толгойгоо өндийлгөж, Рориг харангуутаа шууд инээмсэглэж,

"Рори миний хүү сайн уу. Чи чинь ойрд энэ хавиар харагдсангүй шүү," гэж тэр ширээгээ тойрон Рориг тэврэхээр гарч ирлээ.

"Сайн байна уу, Ноён Жонс. Харин ойрд жоохон завгүй байлаа," гэж тэр жоохон гунигтай хэлэв.

"Эмээ чинь их сайн хүн байсан. Тэр одоо тэнгэр дээр аз жаргалтай байгаа," гэж тэнгэр лүү заан хэллээ.

Рори толгойгоо дохиход, урууланд нь инээмсэглэл тодров.

"Тийм ээ. Тэр одоо чөлөөтэй болсон."

"Харин энэ хөөрхөн охин чинь хэн бэ?" гэж Ноён Жонс надруу харан асуулаа.

Би гараа сунгаад,

"Снөүи," гэж чадахаараа хүчлэн инээмсэглэлээ, учир нь би шинэ хүнтэй танилцахдаа их муу.

"Хөөрхөн охинд таарсан хөөрхөн нэр байна," гэж миний гарын үрчлээтэж буй зөөлхөн гараараа барин, "Боб. Энэ намайг үргэлж Ноён Жонс, Ноён Жонс гээд байдаг юм," гэж эрхий хуруугаараа Рори луу заав.

"Тэгэхээр та хоёр хэр их удаж байгаа юм."

Рори чангаар санаа алдасанаа,

"Та бас Алис эгч шиг битгий тийм юм яриад бай л даа. Бид хоёр зүгээр л найз," гэхэд Боб инээгээд,

"Тэгвэл бид хоёр их адилхан юм байна. Тэгэж байгаад Алистай уулзаад чиний хуримыг ярьж эхэлдэг юм уу?" гэж Боб Рориг тохойлдон хэлээд,

"Өвөө эмээ хоёр чинь бас л найз найз гэж гүйж байгаад л нэг өдөр гэрлэсэндэг. Би тэр үед бэлтгэлгүй байсан, харин чам дээр их бэлтгэлтэй байна шүү," гэж инээхэд Рорид эвгүй байгаа бололтой гараараа хүзүүний ар талаа маажлаа.

Боб надруу хараад,

"Роригийн өвөө бид хоёр багийн найз. Багаасаа л энэ хавиар зодоон нүдээн хийж явлаа," гэж надруу харан хэлэв.

Би урууландаа инээмсэглэл тодрууллаа.

Боб инээж байсанаа гэнэт,

"Найз гэдэг чинь юу гэж байгаа юм? Чи одоо хүртэл ийм хөөрхөн охиныг асуугаагүй байгаа юм уу? Алдчихаж магад," гэж их нухацтай хэлэв.

"Хаха. Тийм тийм," гэж Рори их эвгүй байдалд орон хэлэхэд түүний хоёр чих нь улайсан байлаа.

"Хурдан асуухгүй бол би авчихна шүү," гэж Боб Роригийн чихэнд шивнэн хэлэв.

Рори толгойгоо дохиход Боб инээж түүний нурууг чанга цохин ширээнийхээ ардаа орон,

"Чи авдагаа авах уу?" гэж Рорид хандан хэлэв.

"Тийн. Харин чи юу авах уу?" гэж надаас асуухад,

"Гүзээлзэгэнэ," гэлээ.

Бид хоёрт зайрмагаа өгсөний дараа Боб намайг энд дахиж ирэхийг шаардлаа.

"Хоёулаа Рориг хүсэхгүй байсан ч хуримаа ярьж байя. Тэр асуудаггүй юм аа гэхэд би байгаа шүү," гэж инээмсэглэн хэллээ.

"За. Би дараа ирэнээ," гэж Рори намайг эндээс чирж явахаас өмнө эргэж харан хэлэв.

"Чи түүнийг битгий өөхшүүлээд бай. Бүгд ингэдэг юм," гэж тэр урагшаагаа харан зайрмагаа долоонгоо хэллээ.

"Чи их хүн таних юм аа," гэхэд тэр толгойгоо дохиод,

"Чи энд бүх л насаараа байгаад үз. Тэгвэл чи хажуу хотын хүмүүсийг ч бас танидаг болж магадгүй шүү," гэв.

Бид хоёр чимээгүй инээлдэцгээн урд байх усан оргилуурын хажууд байх сандал дээр сууцгаалаа.

Чимээгүй урагшаа усанд тоглох хүүхдүүдийг харан сууж байтал нуруугаар хүйт дагаад явчихав.

Би хурдхан босж эргэж харвал Рори зайрмаг болсон гараа долоож байгаа харагдлаа.

"Чи сая нурууруу зайрмаг хийчихэж байгаа юм уу?"

"Тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй," гэж юу ч болоогүй юм шиг надруу харан амаа жимийсэн байсан ч инээдээ арай ядан барьж байв.

Би шууд юу бодолгүй түүний нүүрлүү зайрмагаа наачихлаа.

Рори намайг ийм юм хийнэ гэж бодоогүй бололтой чимээгүй нүүрэн дээрээ наалдсан зайрмагаа аван,

"Би итгэж чадахгүйн. Чи зайрмагаа над дээр наачихаж байгаа юм уу?"

"Тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй," гэж би сая түүний хэлсэн үгийн өөрт нь хэлэн инээмсэглэлээ.

"Чи ингэсэнлээ харамсана даа," гэж тэр намайг барих гэж ухас хийхэд би түүнээс түрүүлж холдон усны зүг чанга инээн гүйв.

Ус оргилон гарах хэсгийн хажууд ирэн эргэж харвал Рори ард харагдахгүй байлаа. Би гайхаж эргэн тойроноо хартал надруу маш их хэмжээний ус цацагдав.

Ус цацарсан зүг харвал Рориг хэнээс бүү мэд түмпэн барин инээж байлаа.

Миний уур хүрж түүнрүү гүйхэд тэр намайг харангуутаа шууд түмпэнгээ шидээд надаас инээн зугтаж эхлэв.

Бид хоёр хөөцөлдөж нэг бол би түүний норгож, эсвэл тэр намайг норгож байлаа.

Би хувцасаа мушгин зогсож байхад Рори ойрд хавьд байсан хүүхдүүдтэй тоглож байлаа. Тэр үнэхээр их инээж байв.

Би энэ үед хамгийн аз жаргалтай байлаа. Бид хоёр хамтдаа инээлдэж, хөөцөлдөж, би амьдралдаа ийм их инээж байсангүй.

Үүрд ийм байдаг ч болоосой.

"Би чамд сайн."

Би эргэж харвал Рори нойтон үстэй миний урд ирэн зогсож байлаа. Надруу алхам алхамаар ойртосоор байв.

"Би чамтай уулзсан үеэс л чамд татагдаж эхэлсэн. Чамаас өөр хүн бодож чадахаа байсан," миний урдуур унасан нойтон үсийг чихний ард хийн, "Би үүний талаар их боддог байсан харин Боб өвөө надад урам зориг өгсөн. Би чамаас асуухгүй бол чамайг алдах юм шиг үргэлж санагддаг. Гэхдээ намайг асуувал чамайг үгүй гэж хэлж магадгүй гэж айж байсан."

Миний зүрх хүчтэй цохилж чихэнд минь сонсогдож байлаа.

"Гэхдээ би одоо айхгүй байна. Учир нь би чамайг мэднэ. Би чамайг хэн хүнээс илүү ойлгодог болсон," гээд тэр нэг амьсгаагаа гаргаад,

"Снөүи Волф, миний найз охин болооч," гэж асуув.

17 страница7 октября 2016, 18:45