16 страница7 октября 2016, 14:45

Бүлэг 16

"Өөрийнхөө юу гэдгээс битгий ай."
- Faker (Teenage Werewolf)

Рори (Rory)

Өөрийнхөө сайн , биш ээ, бүр хайртай болсон хүнийг өөр эрэгтэй хүнийг тэврэн зогсоход нэг тийм надад хэзээ ч мэдрэгдэж байгаагүй мэдрэмж төрүүллээ. Яагаад юм бол?

Угаасаа шүү дээ. Чи сэтгэлээ илчлэх гэж ирэхэд чинь нэг хөвгүүн чиний сайн охиныг чинь амьдрал нь үүнээс шалтгаалж байгаа юм шиг тэвэрч байгаа юм чинь.

Намайг түүний хаалган дээр ямар их сансанаа хэлэхээр ирэхэд бид хоёрын ард эрэгтэй хүний дуу гарч Снөүигийн нэрийг дуудсан юм.

Эргэж дуу гарсан зүг рүү харвал өндөр, биеэ сайн хөгжүүлсэн бололтой том мөртэй, бор үс, ногоон нүдтэй хүн бид хоёрлуу, биш ээ, Снөүи рүү инээмсэглэн харж байсан.

"Чейс," гэж Снөүи хэлэхэд түүний хоолойнд баяр баясал сонсогдож, тэр шууд түүнийг тэврэхээр гүйсэн. Харин одоо би тэр хоёрыг өөрсдийн ертөнцдөө байхад нь хараад зогсож байна.

Тэр хоёр тэврэлдэж зогсож байхад надад тэр хоёрын хооронд ороод тэр хоёрыг салгамаар санагдаж байсан ч би өөрийгөө барьж байв.

Снөүи түүнээс түрүүлж холдоход надад тайвшрал мэдрэгдэж сэтгэл амарлаа.

Тэр Чейс гэх эрэгтэй рүү инээмсэглэн,

"Чи энд юу хийж байгаа юм?" гэхэд Чейс инээмсэглэж,

"Чамайг харахаар ирлээ," гэж хэлэв.

Снөүи түүнээс нүүрээ нууж доош харахад, би түүнийг улайсан хацараа нууж байгааг шууд мэдлээ.

Снөүи яагаад түүний хэлсэн үгэнд ичимхийрээд байгаа юм?

Намайг ийн гайхан зогсож байхад Чейс надруу харсанаа,

"Тэр хэн юм?" гэж асуув.

Снөүийг хариулахаас нь өмнө,

"Рори Уолкер," гэж би гараа сунган хэллээ.

"Чейс ," миний гарын барин сэгсэрэв.

Бид хоёр урд урдаасаа харан ширтэлцэж байхад Снөүи,

"Чейс, энэ бол манай сургуулийн найз Рори," гэж надруу заасанаа,

"Рори, энэ бол миний багын найз Чейс," гэж надруу харан хэлэв.

"Багын найз юм уу?" гэж би Чейс руу харан хэлэхэд,

"Тийм ээ, хөлд ордог цагаасаа эхлэн бид хоёр дандаа хамт байсан," гэж их л бахдалтайн аргагүй инээмсэглэн хэлэхэд миний уур хүрлээ.

"Тийм шүү," гэж Снөүи түүнрүү харан инээв.

Юу нь инээдтэй байгаа юм?

"Бид энд зогсоод юу хийхэв дээ. Орцгооё," гэж Снөүи хэлэн хаалганы зүг алхан биднийг араасаа дага гэв.

Хаалга чиглэн алхахад Чейс бид хоёр хажууд хажуудаа алхалсан ба тэр надаас намхан болох нь харагдлаа.

Би инээмхийлээд Снөүигийн араас даган түүнээс түрүүлж оров. Тэр миний араас дагах ба би түүнийг надруу муухай харж байгааг мэдэрч байлаа. Учир нь бид хоёрын танилцуулахад тэр инээмсэглэж байсан ч цаанаа өөр санаа агуулж байгаа мэт сэтгэгдэл төрж байв.

Бид том өрөөнд орж ирцгээн буйдан дээр би түрүүлж суухад урдаас харсан жижиг буйдан дээр Чейс суулаа. Биднийг гэрт орж ирэхэд Снөүи 'уух юм авиад ирье' гээд гал тогооруу орохтой зэрэгцүүлэн Мери гарч ирж Чейсийн хажууд байх сандал татан янзан бүрийн юм ярьж эхлэв.

Би ч тоолгүй зүгээр гал тогооны өрөөний хаалга руу байн байн харан суусаар байлаа.

Удалгүй Снөүи цар дээр дөрвөн аяга лемоны шүүс авчиран голд байх кофений ширээн дээр тавьлаа.

Тэр надад түрүүлж лемоны шүүсээ өгөөд миний нүдрүү харан инээмсэглэв. Би өөрийн эрхгүй урдаас нь харан инээмсэглэлээ.

Тэр дараа нь ээждээ шүүсээ өгөөд Чейсэд өгөхөд Чейс хажуудаа Снөүид зай гарган өгөв.

Би жоохон дурамжхан цонхоор харахад хажууд хүн ирж сууж буйн мэдрэгдвэл Снөүи миний хажууд мөрөө надад наан суулаа.

Би түүнрүү гайхаж харахад тэр урагшаагаа харан ээждээ юм хэлж байгаа сонсогдов. Чейс рүү харахад тэр ч мөн адил гайхсан байлаа.

Снөүи арагшаагаа түшлэгээ налан мөрөө надад нийлүүлж суун,

"Чи энд хэзээ ирсэн юм?" гэж Чейсээс асуулаа.

"Энд ирээд хоёр долоо хонож байна."

"Чи тийм дээр ирсэн юм бол надад хэлэхгүй яасан юм?" гэж Снөүи итгэж ядсан байртай асуув.

"Нэг өрөө байр түрээслээд, дараа нь юмаа язналсаар байгаад жоохон удсан. Тэгээд ч би чамайг хаана байгааг мэдээгүй. Тэгээд би авга ахаас чинь залгаж асуухад гэрийн чинь хаягийг хэлсэн," гээд тэр лемоноосоо нэг байлгалаа.

"Тэгээд олоод гэрт чинь ирэхэд чи байгаагүй. Ээж чинь чамайг нэг найзтайгаа хамт байгаа гэж хэлсэн," гэж хэлэв.

Тэгэхэд ээж нь хажуунаас,

"Тэр үед чи Роритой хамт хичээл хийхээр гарсан байсан шүү дээ," гэж Снөүид сануудан хэлэхэд, Чейс надруу гайхан харлаа.

Бид хоёрын хичээл хийх үед тэр ирсэн байсан гэсэн үг үү?

"Чи бүр тийм дээр ирсэн байсан юм бол эрт хэлэхгүй яасан юм?" гэж тэр итгэж явсан байртай асуув.

"Зүгээр ээ. Одоо энд байгаа нь надад чухал байна," гэж тэр инээмсэглэн хэллээ.

Тэр ийм нялуун юм хэлэх болгондоо инээмсэглэхгүй байж болдоггүй юм байх даа.

"Чи энд хэр удах юм?" гэж Мери хажуугаас нь асууж Снөүи рүү харцаа салгалгүй харах Чейсээс асуухад түүний харц ээж рүү нь шилжив.

"Мэдэхгүй ээ. Сайн мэдэхгүй байна," гэж хэлээд тэр нэг юм санасан бололтой,

"Аан нээрээ энэ ой чинь их сонирхолтой юм байна лээ шүү дээ. Би тэнд хоёулангийн бага байхад гардаг байсан ховор ургамал харсан," гэж хэлэв.

"Шүүдэрхэн үү?" гэж Снөүи итгэж ядсан байртай асуулаа.

"Аанхан. Жоохон оройруугаа нэг далд газар байдаг юм байна лээ."

"Тийм үү. Би энэ ой дотор удаан байсан ч тэр цэцгийн тэнд байна гэж мэдээгүй юм байна," гэж Снөүи инээмсэглэн хэлэв.

"Би тэгвэл чамайг дагуулаад маргааш өглөө харуулья. Өглөө дэлгэрсэн байхад нь таарсан."

"За. Тэгье," гэж тэр түүнтэй санал нэгдлээ.

Тэр хоёр хамтдаа ой руу ордог байсан юм байна. Миний ч орж байгаагүй ой руу хэдхэн хоногийн өмнө ирсэн хүн ороод үзчисэн байдаг. Итгэж чадахгүй нь. Тэр нь одоо ямар ч бас цэцэг юм? гэж өөрөө өөртэйгээ ярьж байхад Снөүи надруу бүтэн биеэ эргүүлж харуулаад,

"Шүүдэрхэн бол өглөө л ганцхан дэлбээлдэг их ховор цэцэг. Би энэ ой дотор ерөөсөө хараагүй. Миний хуучин хотын хажууд байдаг ой дотор хэд хэд байдаг байсан," гэж тэр миний бодлын уншсан мэт хариуллаа.

Би түүнрүү инээмсэглээд,

"Тийм үү," гэж хэлэв.

Тэр толгойгоо дохиод Чейс рүү харан багадаа болсон явдлуудаа ярьж эхэллээ.

Эхэндээ надад зүгээр байсан ч сүүлдээ илүү хүн юм шиг санагдаж босон гал тогоо руу шүүс дахин нэмж хийхээр оров.

Намайг дүүргээд том өрөөний хаалган дээр ирэхэд Чейс, Снөүи хоёр урд урдаасаа харан инээлдэцгээн ярилцаж байлаа.

Намайг ийнхүү харан зогсож байхад,

"Тэр хоёр багаасаа л хоёр биенээсээ салдаггүй хүүхдүүд байсан юм," гэж Мери миний хажууд ирэн хэлэв.

"Тийм бололтой," гэж би толгойгоо дохилоо.

Би хэсэг чимээгүй харан зогсож байгаад, Мери рүү эргэн,

"Би явлаа. Их орой болчихож," гээд эргэн хаалга руу алхахад,

"Чи Снөүид баяртай гэж хэлэхгүй юм уу?" гэв.

Би хажуу тийшээ харахад тэр хоёр ярьсан хэвээрээ намайг ч анхаарах сөхөөгүй байж байлаа.

"Зүгээр ээ. Тэр завгүй байаа бололтой," гээд ээжид нь баяртай гэж хэлэн хаалга онгойлгон гарав.

Дөнгөж гараад шатаар доош бууж байхад араас,

"Чи надад хэлэхгүй явах гэж байгаа юм уу?" гэж Снөүигийн дуу сонсогдлоо.

Би эргэж харан,

"Чи завгүй байгаа юм чинь дараа л би ирье," гээд эргэх гэж байхад тэр надруу алхаж ирэн намайг тэврэн хацраа миний цээжинд наав.

Би ийм юм болно гэж мэдээгүй байсан болохоор жоохон гайхсан ч түүнийг эргүүлэн тэврэн үсэнд нь хацраа наалаа.

"Уучлаарай. Чамайг ирэхэд чинь тоогоогүйд," гэж тэр нүүрээ миний цээжинд наан хэлэх нь сонсогдов.

Би доошоо харан нуруун дээр нь байсан баруун гараа эрүүн доор нь тавин түүнийг өөрлүүгээ харууллаа.

"Зүгээр ээ. Чиний багын найз юм чинь их чухал хүн шүү дээ," гэж хэлэхэд Снөүи,

"Чи бол илүү чухал хүн," гэв.

Миний зүрх догдлож, түүнээс анх удаа ийм үг сонссондоо баярлан инээмсэглэлээ.

"Би энд дандаа байх юм чинь надад битгий санаа зов оо. Маргааш өглөө хоёулаа уулзья," гэж би хэлэв.

Снөүи толгойгоо дохилоо.

Би доош тонгойн түүний улайсан хацар дээр үнсээд эргэж хараад гэрийн зүг инээмсэглэн алхав.

Намайг эргэж харахад Снөүи баруун гараа хацар дээрээ миний үнссэн газар аваачсан байлаа.

Би инээмсэглэхэд миний нүдийг Снөүигийн цаана нэг зүйл анхаарлын минь татав.

Снөүийг давуулан гэрийнхэн цонх руу нь харвал Чейс ширүүн харцаар гараа зангидан зогсож байлаа.

16 страница7 октября 2016, 14:45