15 страница7 октября 2016, 14:38

Бүлэг 15

"Чи одоо гарч болохгүй. Гадаа ойд хүн-чононууд хэсүүчилж байгаа."
- Unknown

Снөүи (Snowy)

Түүний минь инээмсэглэл.

Түүний минь үнэр.

Түүний минь хоолой.

Түүний минь бүх зүйл намайг ховсдоно.

Намайг нүдээ нээх болгонд тэр нүдэнд минь үзэгдэж нэг л мэдэхэд инээмсэнлэн ойн цоорхойг чиглэн давхиж явна. Намайг ирэх болгонд Рори нөгөө л нэг газраа нөгөө л нэг номоо уншин сууна.

Тэр номоо ядаж байхад ямар удаан уншдаг юм бэ.

Бид хоёр уулзаад олон хоноогүй ч түүнтэй их урт удаан байсан юм шиг сэтгэгдэл төрдөг болов. Тэр ч мөн адил миний хажууд тайван байх болсон ба хүнтэй ярьж байгаа юм шиг л ярьж өгнө. Би түүнтэй ярихыг хүсэвч...

"Чамайг их хүлээлээ шүү," гэж Рори номоо хаангаа надад хандан хэллээ.

Би түүний хажууд ирэн хэвтэхэд тэр миний толгойг илэв. Тэр намайг энд ирээд хажууд нь байх болгонд гар нь над дээр байна. Магадгүй миний үс их гоё хөвсгөр бололтой.

Би түүний цэв цэнхэр тэнгэр шиг нүд рүү нь харахад тэр ч мөн адил ширтэнэ.

"Чамайг би их санах байх даа," гэж тэр санаа алдан хэллээ.

Үгүй ээ. Хоёулаа үүнээс цааш ч бас хамтдаа.

Би чиний хажууд үргэлж байна.

Тэр миний толгой дээр гараа тавьсанаа,

"Чи намайг санах уу?" гэж асуув. Би түүнд хариулахыг хүссэн ч би зүгээр л түүний нүдрүү ширтсэн хэвээр байв.

Тэр санаа алдангуутаа,

"Чи ч намайг санахгүй биз. Чи чинь ойн амьтан," гээд ой руу харсанаа,

"Энэ ой дотор надаас сонирхолтой юм зөндөө байгаа байлгүй," гэж хэллээ.

Чамаас сонирхолтой юм гэж үгүй.

Тэр их л гунилгаж байгаа бололтой доошоо гарлуугаа харан санаа алдав. Би түүнийг мартахгүй гэсэн утгатай зүйл өгөхөөр шийдэж дээш босоход тэр надруу цэнхэр нүдээ томруулан гайхаж харсанаа,

"Яасан?" гэж эргэн тойронд юм байгаа юм болов уу гэсэн маягтай тойруулж харлаа.

Би хальт инээмхийлж, хүзүү нь дээр байх зүүлтээ өгөхөөр шийдэв.

Би савраа зүүлт, хүзүү хоёрын хооронд оруулж доошоо дарахад миний зүүлт газар уналаа.

Рори гайхан харсаар байв. Би доош тонгойж зүүлтээ амандаа зуугаад түүнрүү ойртуулав.

Тэр жоохон балмагдаж байгаад алгаа дэлгэхэд би түүнд зүүлтээ өглөө.

Рори дээш өргөж миний зүүлтийг харав.

"Хөөрхөн юм," гэж тэр урууландаа инээмсэглэл тодруулан хэллээ.

"Гэхдээ, чи яагаад надад үүнийг өгч байгаа юм?" гэж асуув. Би түүнрүү харсаар байхад,

"Намайг хадгал гэж байгаа юм уу?" гэж итгэж ядсан байртай хараад толгойгоо сэгсрэв.

"Үгүй ээ, би ийм үнэтэй зүйл авч чадахгүй," гэж хэлэн буцаад надруу ойртуулахад би босож түүнээс холдов.

Яг энэ үед буун дуу гарлаа. Би байрандаа гацаж, цочсондоо болоод зүрх амаар минь гарахаа шахав.

Рори ч мөн адил цочиж буун дуу гарсан зүг рүү харвал бид хоёроос зайдуу ойн цоорхой руу буу барьсан эрэгтэй хүн болгоомжтой алхаж яваа харагдав.

Дахин тэр хүн буугаа надруу онилход сум нь миний хажуугаар хэдхэн милиметрээр зөрлөө.

"ҮГҮЙ ЭЭ," гэж Рори айн чанга хэлэв.

"РОРИ," гэж тэр хүн баргил хоолойгоороо ориллоо.

"НААНААСАА ХОЛД!" гэж орилон хэлэхэд би түүнрүү гайхан харав.

Түүний таньдаг хүн юм байх даа.

Рори ч мөн адил гайхаж,

"Аав аа?" гэж итгэж ядан асуулаа.

Аав?

Аав.

Би буу барих хүн рүү харав.

Түүний аав нь анчин юм байна.

Миний хөл салагнаж, хоолойд минь юм тээглэх шиг санагдлаа.

"Анчидаас хол байгаарай, миний охин," гэсэн аавын үг чихэнд дуулдах шиг болж би хамаг хурдаараа ойг чиглэн тэр анчинаас холдохыг хүсэв.

Намайг яг ой руу орохын өмнө,

"ЦАСХАН," гэж Роригийн араас минь дуудах нь сонсогдлоо. Би эргэж харах ч үгүй ой руу шурган оров.

---------------

"Түүний аав нь анчин юм байна," гэж би өөртөө итгэж ядан тааз руу харан хэллээ.

Би тэр явдлаас болоод юу ч бодолгүй давхисаар гэртээ ирсэн. Намайг гэртээ орж ирэхэд ээж байгаагүй ба би хувцасаа ч солилгүй орондоо шурган орлоо.

Миний толгой ерөөсөө ажиллахгүй байв.

Түүний аав минь анчин байхад, би хүүд нь дурласан байдаг.

Энэ үед толгойд минь ганцхан бодол эргэлдэж байлаа.

Би одоо яах вэ?

Роригийн аав анчин байхад би яаж түүнтэй хамт байх юм бэ? Хэрвээ намайг хүн-чоно гэдгийг мэдвэл тэд бүгдээрээ яах бол? Рори яах бол?

Би түүнийг дагаж явах хэрэггүй байсан юм. Би түүнтэй хамт тэнд байх ёсгүй байсан.

Тэгсэн ч гэсэн эцсийн эцэст Роригийн аавыг анчин гэж мэдэх л байсан.

Би аавтай нь уулзамааргүй байна. Гэхдээ тэгвэл би Роригоос холдох хэрэгтэй болно. Би тэгэж чадахгүй. Би Роригүйгээр амьдарч чадахгүй.

Түүнийг анчинтай хамт амьдарч байна гэхлээр би түүнийг хулгайлаад хоёулахнаа амьдармаар санагдаж байна. Тэгтэл миний бодлыг тасалж хаалга тогших дуу сонсогдов.

"Миний охин ирчихсэн юм уу?" гэж ээж хаалга онгойлгон орж ирлээ. Би түүнийг хараад ямар их сансанаа мэдэрлээ.

Би орон дээрээ өндийж босон суухад,

"Чи хувцасаа ч солилгүй яагаад орондоо орсон юм?" гэж ээж надаас асуув.

Би доошоогоо харвал хэдэн өдөр агуйд чулуун дээр хоносон болохоор хувцас минь баахан шороо болж, тэр хувцастайгаа орондоо орсон болохоор ор ч мөн адил халтар болжээ.

"Хурдхан босоод ус цасанд ор. Бас хувцасаа соль. Чамайг усанд орж байх хойгуур чинь би ор хөнжилийн даавууг чинь сольчихье," гэж ээж орны хөлөнд байдаг шургуулгыг татаж, цэвэр даавуу гарган хэллээ.

"Баярлалаа," гэж би түүнрүү хагас инээмсэглэж хэлэн угаалгын өрөө рүү явав.

Хувцасаа тайлан толины өмнө зогсоход урдаас минь ширэлдэж, сэгсийсэн ташаа хүрсэн урт хар үстэй охин урдаас минь ширтэн харж байлаа. Түүний нүд нь тайван харагдаж байгаа ч цаанаа айдасаа нуун зогсож байгаа харагдав.

Би тольноос хараагаа салгаж шүршүүрт орлоо.

Ус бие дээр минь дусахад хамаг чангарсан булчин суларч, хэдэн өдөр хөшсөн байсан нуруу минь амрав.

Би үсээ угаахаар гараа үсэндэ хүргэхэд Роригийн толгойд хүрч байсан үе санагдаж, Рориг саналаа.

Түүнийг санаж байна.

Тэр одоо юу хийж байгаа бол?
Намайг түүнээс зугтахад түүнд ямар сэтгэгдэл төрсөн бол? Намайг санаж байгаа болов уу?

Би биеэ угааж дуусаад алчуураар ороон угаалгын өрөөнөөс гарлаа. Өрөөндөө орж ирэхэд миний ор хөнжилийн даавуу шинэхэн даавуугаар солигдсон байв.

Хувцасаа сольж нойтон үсээ доош нь унжуулаад доош юм идэхээр буулаа.

"Оройн хоол болсон. Хоолоо ид," гэж намайг гал тогоон өрөө рүү ороход ээж хэлэн тавгаа ширээн дээр тавив.

Бид хоёр хоолоо идэж эхлэхэд,

"За. Миний охин хаагуур байв?" гэж ээж асуулаа.

"Зүгээр л гадуур ойгоор явж л байлаа," гэж би Рориг харах гэж хэдэн бээр газар явсанаа нуун хэлэв.

"Би их санаа зовсон шүү. Ядаж ээж рүүгээ залгаж байгаа ч," гэж их сэтгэлээр унан надад хандан хэлэхэд би урдаас нь инээмсэглэж,

"Уучлаарай, ээжээ. Би дахиж тэгэхгүй ээ," гэлээ.

Бид хоёр хоолоо ийм тийм ярьсаар өнгөрөөлөө.

-----

Би өрөөндөө орон хэвтэхэд, хөнжил минь намайг тэвэрч байгаа юм шиг мэдрэмж төрүүлэв.

Рори.

Би түүнийг санаж байна.

Би энэ үед л ойлгов.

Роригийн аав, өөр хэн ч байсан намайг түүнээс холдуулж чадахгүй. Намайг өөр хэн ч салгаж чадахгүй. Намайг чоно гэдгийг мэдвэл би тэр л үедээ санаа зовье. Одоо бодоод хэрэггүй.

Намайг ингэж бодон суухад доор хаалга тогших чимээ гарч, би доош хамаг хурдаараа гүйн онгойлговол Рори надруу нүүр дүүрэн инээмсэглэлээр инээн зогсож байлаа.

"Снөүи," гэж миний нэрийг хэлэхэд түүний хоолой чихэнд эгшиг шиг дуулдав.

"Рори," гэж намайг хэлж амжихаас өмнө тэр намайг чангаас чанга тэврэн авлаа. Би жоохон цочсон боловч удалгүй түүнийг эргүүлэн тэвэрж, ингэж тэвэрч чадахгүй байсандаа их харамсалаа.

"Би чамайг их санасан шүү," гэж тэр нүүрээ миний үсэнд наан хэлэв. Би түүний цээжинд нүүрээ нааж түүний үнэрээр уушигаа дүүртэл амьсагаа авч,

"Би ч гэсэн," гэж хэлэв. Бид хоёр тэнд тэврэлдэн удаан зогссоны эцэст болин би түүний нүдрүү харлаа.

Тэр гараа миний хазар дээр минь авчирч,

"Чамайг ийм үзэсгэлэнтэй гэдгийг чинь мартахаа шахаж," гэв.

Миний хацраар халуу дүүгэж доош харан түүнээс нүүрээ нуулаа.

Бид хоёрыг ингэн зогсож байхад,

"Снөүи," гэж нэгэн хүн хэлж байгаа сонсогдлоо. Би Роригийн мөрийг давуулан харвал миний хэзээ ч мартахгүй хүн, сэтгэл татам инээмсэглэлээрээ инээмсэглэн зогсож байв.

"Чейс."

15 страница7 октября 2016, 14:38