14 страница6 октября 2016, 17:44

Бүлэг 14

"Миний хэлэх гээд байгаа зүйл бол, надад яг багааса л хүн-чоно болж жүжиглэдэг байсан юм шиг мэдрэгдэж байна."
        - Joe Manganiello

Снөүи (Snowy)

Би түүнийг цонхоор харан зогсож байв. Тэр эргэн тойроноо харж, заримдаа инээлдэж түүнийг гэр бүл бололтой хүмүүстэй ярьсан хэвээр байлаа.

Би энд яаж ирсэнээ мэдэхгүй байна. Зүгээр л давхисаар байгаад нэг мэдэхэд би хэзээ ч ирж байгаагүй ойд замаа олоод л хүрээд ирчихсэн одоо түүнийг хараад зогсож байна. Тэр их л аз жаргалтай харагдаж байлаа.

Гэтэл тэр гэнэт намайг харж байгааг мэдсэн мэт надруу гэнэт эргэж, би гялс модны ард орон нуугдав.

Гэхдээ удалгүй урагшаагаа харан гэр бүлийнхээ ярианд орлоо.

Намайг хараагүй бололтой.

Миний санаа амраж, түүнийг нэг эргэж харчихаад хэзээ ч байж байгаагүй уулын зүг эргэв.

Би энд ирээд хэдхэн цаг болж байхад энэ ой тогтоож авахад их амархан ой байлаа. Роригийн байшингаас жоохон цаахан талд нэг ил ойн цоорхой байна. Тэнд хүмүүс их очдог бололтой хүний алхадаг жим, гал асаадаг жижигхэн хэсэг байв. Түүнээс хэдэн бээрийн цаана нэг баавгайн ичдэг газар байсан бололтой нэг агуй байлаа. Гол, горхи зэрэг газрууд олонтой байв.

Би нэг сайхан санаа алдаж өөрийн байх газраа хайхаас шийдлээ. Тэгээд эцэст нь тэр баавгайн агуйд байхаар болж өглөө бүр түүний байшингийн гадаа байж түүнийг өглөө гараад гүйхийг харан зогсоно.

Би гаж донтон биш шүү? Гэхдээ түүнийг харахгүй бол нэг юм болох юм шиг санагдаад байлаа.

Түүний гэрийн гадаа ирээд хоёр хоносны дараа тэд өглөө бүгд хар хувцаслан гарч байгаа харагдав.

"Бодвол эмээгийнхэн үдэх ёслол юм шиг байна," гэж бодлоо.

Тэд машиндаа сууцгааж бүгд явж эхлэв. Би модон дунд тэднийг даган хажууд нь давхин явлаа.

Хэдэн километр газар явсны эцэст оршуулгын газар ирэв.

Оршуулгын газар гэхэд их эмх цэгцтэй, цэвэрхэн газар байлаа. Би холоос харах ойд зогсож байхад тэд машинаасаа бууцгааж, олон хар хувцас өмссөн хүмүүс дээр очицгоов. Бүгд хар хувцас өмссөн байсан болохоор хэн хэн гэдгийг ялгаж харахад хэцүү байлаа. Гэхдээ Роригоос гэрэл цацарч байгаа юм шиг тэр бусдаас онцгой харагдаж байв.

Ёслол ч эхэлж, санваартан номлолоо айлтгаж, хүмүүс нэг нэгээрээ үгээ хэлцгээж, эмээгийнх нь авсан дээр цэцэгс тавьж эхэллээ. Хүмүүc уйлцгааж эхэлж байхад Рори зүгээр л хоосон харцаар авс руу харна. Түүний нүүрэн дээр ямар ч сэтгэл хөдлөл үгүй, зүгээр хоосон хясаа байгаа юм шиг байлаа.

Ёслол дуусaж тэд буцаад гэр гэр лүүгээ явцгаав. Намайг тэдний гадаа ирэхэд Рори шууд урд хаалгаараа орж, арын хаалгаараа гаран ойг чиглэн алхаад өглөө.

Би түүнийг холоос харан дагаж алхан явахад, тэр энд олон орж ирсэн бололтой, эргэж харах ч үгүй, зөвхөн чигээрээ л харан алхална. Хэдэн минут зогсолтгүй алхалсаар тэр ойн цоорхоод гаран шууд өвдөглөн уналаа.

Би түүнийг холоос харан зогсоход тэр газар дөрвөн хөллөн газар луу харан амаа даран түүний мөр хөдөлж эхлэв.

Би хэсэг хугацааны дараа түүнийг уйлж буйг мэдлээ. Тэр дуу гаргахгүйг хичээж амаа дарсан байсан ч, би түүнийг тов тодорхой сонсож байв. Тэр ихэр татан уйлах ба заримдаа ханиаж гахаж байлаа.

Би түүнийг холоос харан зогсоход миний зүрх хэдэн олон хэсэг болж хагарч байгаа юм шиг санагдаж, түүнийг тэврээд сэтгэлийг нь тайтгаруулахыг хүслээ.

Нэг мэдэхэд би түүнийг чиглэн чоноороо алхаж байв. Намайг түүнтэй гурван метрийн зайд ирэхэд тэр сонссон бололтой миний зүг харлаа.

Түүний нүд нь хэтэрхий их уйлсанаасаа болж хавдаж эхэлсэн байв. Надруу хараад түүний нүдэнд айдас тодрон гарч ирлээ. Гэнэт арагшаагаа нуруугаараа унаж, надруу улайсан нүдээрээ харан хөдөлхөө болив.

Түүний амнаас ямар ч авиа гарахгүй зүгээр л амаа хагас ангайн харан хэвтэсээр. Би түүний нүдрүү харан урдаас нь харан өөр лүү нь дайрахгүй гэсэн утга мэдэгдэх гэж би өвсөн дээр хэвтэн, толгойгоо газар тавилаа.

Намайг хэвтэхэд тэр надаас хараагаа салгалгүй харсаар байв. Би түүнрүү харан хэвтэсээр сүүлдээ нүдээ анин өөрийгөө тайван байна гэдгээ мэдэгдлээ.

Төд удалгүй амьсгалаа гаргаж байгаа сонсогдов. Тэр айснаасаа болоод зугтахгүй байгаад гайхлаа.

Тэр тайвширсан бололтой. Би түүнийг сонсон урдаас нь харан хэвтэсээр байв. Тэр их сандарсан бололтой түүний зүрх хурдан цохилж байгаа нь сонсогдлоо.

Бид хоёр чимээгүй хэсэг байсаны эцэст тэр өндийн суугаад,

"Чи юу юм?" гэж тэр асууж байгаа нь сонсогдов. Намайг нүдээ нээхэд тэр жоохон сандаран биеэ чангаллаа.

Би нүдээ нээсэн хэвээрээ түүнрүү харан хэвтэсээр байв.

"Чам шиг чонын талаар намайг жоохон байхад эмээ минь зөндөө ярьдаг байсан," гэж хэлээд тэр гэнэт эмээгээ санасан бололтой нүдэнд нь уйтгар гуниг тодров. Тэр доошоо гарлуугаа хараад,

"Тийм ээ, эмээ их ярьдаг байсан шүү," гэж хүчээр инээмсэглэв. Би түүний урдаас харан хэвтэсээр байлаа.

"Эмээ минь их сайн хүн байсан," гэж тэр ярьж эхлээд ирсэн замруугаа хараад,

"Энд ирэх болгонд эмээ минь байгаа юм шиг санагдаж байна," гэж хэлэхэд сүүлийн хэдэн үгэн дээр түүний хоолой зангирлаа. Тэр чимээгүй хуруугаа оролдон суусаар байв.

Гэнэт тэр нэг инээдтэй юм санасан бололтой жоохон инээмхийлээд,

"Эмээ минь үргэлж надад дуртай хоолыг минь хийдэг байсан. Өглөө босох болгонд гэрээр түүний хийсэн хоол үнэртэж нойр хүрж байсан ч би нэг мэдэхэд босоод доошоо гал тогооруу алхаж байдаг байв. Эмээ минь үргэлж инээмсэглэдэг байсан," гээд тэр хэсэг чимээгүй байсанаа,

"Гэхдээ одоо байхгүй гэхлээр," гээд тэр таг болов. Би түүнрүү гунигийн нүдээр харсаар байлаа. Учир нь би ч гэсэн тэр мэдрэмжийг мэднэ.

"Би ингэхэд юу яриад байнаа," гээд тэр өөртөө итгэж ядсан байртай хэлээд,

"Зүгээр л нэг таарсан амьтантай ярьж л байдаг," гэв.

"Гэхдээ чи зүгээр нэг чоно биш бололтой," гээд надруу нүд рүү минь харахад түүний нүдэнд надаас айсан биш, намайг гайхан харж байлаа.

Тэр надруу бүтэн биеэрээ эргэж хараад,

"Чи яг юу юм бэ?" гэж тэр хэлээд, "гэхдээ чамтай ярихад хүнтэй ярьж байгаа юм шиг санагдаж байна," гэлээ.

Бид хоёр хамтдаа суусаар л байв. Хэдэн цаг болсон юм бүү мэд. Нэг мэдэхэд нар жаргаж харанхуй болж эхэллээ.

Тэр хажууд гарлуугаа харсаар байв. Намайг босоход тэр надруу харсанаа намайг ойг чиглээд алхаж байгааг харсанаа,

"Чамтай байхад сайхан байлаа," гэж ардаас хэлж байгаа нь сонсогдлоо. Би ой руу орохын өмнө түүнрүү эргэн харахад тэр надруу харан халаасандаа гараа хийн зогсож байв. Би буцаж эргэж ойруу давхин оров.

Гэхдээ би хол явсангүй. Учир нь би түүнийг яаж харанхуйд ганцааранг нь үлдээхэв дээ.

Би түүнийг гэр лүүгээ орон ортол нь даган явлаа. Тэр хаалгаар орохын өмнө эргэн ой руу, яг надруу харав. Тэр инээмсэглээд хаалгаа түлхэн оров.

Тэр бид хоёрыг тэр уулзсан мөчөөс хойш маргааш нь би тэр цоорхойдоо ирэхэд Рори доороо даавуу дэвсээд ном уншин сууж байлаа. Намайг түүнрүү ойртоход,

"Чамайг ирнэ гэж мэдсэн юм, Цасхаан," гэж тэр толгойгоо өндийлгөж намайг ирж байгааг хараад хэлэв.

Цасхан?

Намайг түүнрүү гайхан харахад тэр инээмсэглээд,

"Ядаж чамд нэр өгье гэж бодсон юм," гээд надруу заасанаа, "тэгээд чи цас шиг юм чинь Цасхан гэж би нэр өгсөн," гэлээ.

Цасхан. Надад таалагдаж байна.

Тэр бид хоёрыг анх бие биетэйгээ ойн цоорхойд уулзсанаас хойш бид хоёр өдөр болгон уулзав.

Нэг бол би түүнийг хүлээнэ, эсвэл тэр намайг хүлээнэ.

Ингэж бид хоёр олон хоног хамт өнгөрөөв. Бид хоёр уулзах болгондоо зүгээр л бие биенийхээ хажууд сууна. Голдуу Рори л өөрийнхөө энд өнгөрөөсөн бага насаа ярина.

Тэр инээдтэй юм ярих болгондоо өөрөө инээж, өөрийгөө баясгана. Гэхдээ би хальт инээмхийлэхэд тэр надруу хардаг байв. Намайг инээж чадахгүй байсан ч тэр инээсээр байна.

"Би чиний инээд хүрч байгаар мэдэж байна," гэж тэр гэдсээ барин надруу харан хөхрөнө.

Хэн л чоныг инээлгэх гэж оролдохов дээ. Бодвол ганцхан Рори л байх.

"За за маргааш эндээ уулзья, Цасхан," гэж тэр юмаа баглаж эхлэхдээ хэлэв.

"Чамтай байх сайхан байна. Яагаад юм бол?" гэж тэр сүүлийн хэсгээ өөрдөө шивнэн хэллээ.

Рори юмаа аван гэр лүүгээ явахын өмнө надруу эргэн харж даллаад ой руу орлоо.

14 страница6 октября 2016, 17:44