13 страница6 октября 2016, 17:24

Бүлэг 13

"Чи үнэхээр төгс юм аа, тийм ээ?"
"Би бол хүн-чоно," гэж тэр хазалтан дундаа хэллээ. Тэр толгойгоо доош болгов.
"Энэ чиний хөгийн аашны чинь сайхан шалтаг байна."
Тэр хөмсөгөө хөдөлгөн,
"Тийм," хэмээн хариуллаа.
       - Chloe Carpenter (I kissed a dog)

Рори (Rory)

Намайг эндээс явсанаас хойш миний өрөө хуучин хэвэндээ л байлаа.

Би өрөөндөө орж, цүнхээ орон дээрээ тавив.

Орны хөлөнд базаад хаясан цаас яг тэр хэвээрээ байлаа.

"Өрөөнд чинь ороогүй. Юу ч хөдлөөгүй байгаа гэсэн нээрээнгээсээ юу ч хөдлөөгүй байна шүү," гэж би инээмхийлэв.

"Рори, миний хүү бууж ирээд хоолоо ид," гэсэн ээжийн дуу доороос сонсогдлоо.

Олон цаг машинд сууж, бүх бие чилсэн байсан болохоор нэг сайхан суниаж аваад доошоо гэр бүлтэйгээ уулзахаар буув.

Бууж явахад шатны хажуу талын цонхоор харахад ой харагддаг юм. Ой нь дотогшоо харлах ба тэнд юу ч байх боломжтой гэх бодол нуруугаар хүйт татуулав.

Снөүи.

Ой харах болгонд тэр миний бодол санаанд орж ирэх юм. Түүний урагшаагаа тонгойход урсан орж ирэх тас хар ус, бүх юмыг мэдэх мэт гэрэлтэх түүний бор нүд. Түүний нүдрүү харах болгондоо би харцаа салгаж чаддаггүй.

Түүнтэй хамт байх болгон зүрх минь хурдан цохилж сандарч эхэлдэг. Би хэзээ ч өмнө нь охины хажууд тийм байж үзээгүй. Энэ бол анхных.

Тэр намайг ч бас тэгэж боддог болов уу?

Гал тогооруу ороход гэрийнхэн бүгд л цаанаа нэг уйтгар гуниг агуулсан нүдээрээ харж, хүчлэн инээмсэглэнэ.

"Сайн явж ирсэн биз дээ, миний хүү," гэж дал гарч яваа өвөө минь нурууруу минь зөөлхөн алгадав.

Би толгойгоо дохиж,

"Тийм ээ. Сайн явлаа. Харин суудал л их тухгүй байлаа," гэж би бөгсөө илэнгээ орчин тойронг хөгжөөх гэж хэллээ.

Өвөө жоохон инээгээд,

"Харин тийм үү. Тухтай байсан бол би та нар руу дандаа л явах байлаа," гэж намайг ширээн дээрээ ирж суухад хэлэв.

Би инээж толгойгоо дохиж, хоолоо идэцгээж эхлэв.

Бид элдвийн зүйлүүд ярьж хоолны цаг сонирхолтой өнгөрлөө. Гэхдээ миний хамгийн их анхаарлыг татсан зүйл бол өвөөгийн баруун талын хоосон суудал.

Тэр суудал дээр эмээ минь суудаг байсан юм. Биднийг ингээд олуулаа цугласан байхад биднийг хараад үрчлээтсэн гараараа амаа даран эмээ минь инээж байгаа юм шиг санагдаад байв.

Өвөө ч мөн адил байн байн хажуу талынхаа суудал руу харна. Гэхдээ эмээг байхгүйг санасан мэт буцаад эргэн харах боловч түүний нүдэнд гуниг үзэгдэж өнгөрнө.

Би хажуу тийшээ ил галын зүг харвал тэнд би багдаа суун эмээгийн үлгэрийг сонсоход суудаг байснаа санав. Одоо ч гэсэн эмээгийн үлгэрийг сонсоод суумаар байна.

"Миний хүү чинь одоо хэдтэй билээ?" гэж эмээ минь нэхэж буй ороолтоо хажуудаа тавин надаас асуулаа.

"Би одоо удахгүй сургуульд явна," гэж түүнрүү инээмсэглэн хэлэв.

"Миний хүү ч том болж байна шүү," гээд эмээ нэг санаа алдасанаа,

"Хэтэрхий хурдан өсөж байна шүү," гэж хэллээ.

Би түүнрүү сэтгэлийг нь өргөх санаатай хажууд нь шалан дээр суун,

"Эмээ та надаа гоё үлгэр яриад өгөөч," гэж асуув. Учир нь эмээ минь үлгэр ярих их дуртай. Нэг үлгэрээ олон удаа давтаж ярих ч түүнийгээ мэддэггүй, гэхдээ л би үлгэрт нь үнэхээр их дуртай.

"За, тэгвэл эмээ нь гоё үлгэр ярьж өгье," гээд зүүж байсан шилээ тайлсанаа,

"Эрт урьд цагт нэгэн охин байдаг байлаа. Хэнтэй ч ярьдаггүй, ганцаараа байх дуртай охин байжээ. Учир нь тэр бусдаас өөр байлаа. Тэр охин ойд дотор байхдаа чоно болдог байв. Сүрлэг том, үзэсгэлэнтэй чоно болдог бөгөөд тэр уулынхаа хамгаалагч байсан юм. Цаснаас цагаан үстэй байсан ба машинаас хурдан давхидаг байж. Түүний чих нь сайн сонсдог ба хүний зүрхний цохилтыг ч хүртэл сонсдог байлаа. Түүнд тэр ойноос өөр юу ч хэрэггүй байжээ," гээд эмээ минь цайнаасаа жаахан оочиллоо.

Би түүнийг ярихыг хүлээн сууж байв.

Удалгүй эмээ үргэлжлүүлэн,

"Тэгээд нэг өдөр охин сургуульдаа нэг хүүг олж харсан. Хүн болгон түүнтэй найз байхыг хүсдэг, хүн болгон шүтдэг хүү байлаа. Гэхдээ охины олж харсан зүйл бол тэр хүүгийн нүдэнд гуниг ганцаардал харагддаг байжээ. Охин эхэндээ ч ерөөсөө тоогоогүй ч, түүний ганцаардал түүнд мэдрэгдэж байв. Тиймээс нэг өдөр тэр түүнтэй найз болохоор шийдэж гэнэ. Охин зоригоо шавхан түүнтэй ярьсан ба тэр өдрөөс эхлэн тэр хоёр сайн найз болжээ. Тэр хоёр шиг найзууд тэр сургууль дотроо байхаа байлаа. Сургуулиа төгсөж, хамт амьдарж эхлэв. Аз жаргал гэж тэрнийг л хэлэх байх гэж охин үргэлж бодно. Гэхдээ охинг чоно гэдгийг хүү ерөөсөө мэддэггүй байлаа. Охин чоно гэдгээ үүрд үхэн үхтлээ нуухаар шийдэж гэнэ. Гэтэл нэгэн өдөр хүүгийн бие муудаж, хэдхэн настай болсон гэж эмч хэлжээ. Түүнийг аврах ямарч боломж байгаагүй юм. Охин түүний гарын барин орных нь дэргэд сууж байлаа. Тэгтэл тэр нэгэн хараалтай ууланд шулам байдаг гэсэн яриаг санан хүүгийн духан дээр үнсээд,

"Би чамайг аврах болно," гэж хэлээд гарсан юм. Охин олон хоног тэр хараалтай гэх уулыг хайж өнгөрөөлөө. Хүүгийн цаг дөхөж байсан учраас хурдлах хэрэгтэй байж. Гэтэл түүнийг хэн нэгэн дуудаж байгаа юм шиг мэдрэмж төрж, тэр мэдрэмжээ дагасаар нэгэн хуучин байшинд ирлээ. Ойртон очиход хаалга нь түүнийг урьж байгаа мэт өөрөө онгойв. Охин дотогш орвол хов хоосон байшин дотор буйдан дээр нэгэн эмгэн цаашаа харан сууж байлаа.

"Би чамайг ирнэ гэж мэдсэн юм," гэж тэр эмгэн цаашаа харсан чигээрээ хэлэв. Охин ойртож, буйданг нь тойрч очвол тэр нь эмгэн биш, эмгэний хөшөө байлаа. Охин гайхаж зогстол,

"Би чиний хүслийг ганц зүйлээр солих болно," гэж тэр хөшөөний ам нь хөдлөхгүй хэлэв. Охин цочин арагш эргэн харвал сая хаалга байан газар юу ч үгүй хоосон хана бодсон байлаа.

"Чи эндээс гарч чадахгүй," гэж тэр эхлэв.

"Чи намайг яавал гаргах юм," гэж түүнрүү болгоомжтой ойртоход,

"Би чиний хайрт залуугийн чинь насыг уртасгаж чадна," гэхэд охин баярлаж,

"Баярлалаа," хэмээн нулимс дуслуулан хэлэв.

Тэгтэл тэр эмгэн,

"Гэхдээ оронд нь би чамаас хүн дүрсийг чинь авах болно," гэлээ.
Охин сандарч,

"Би тэгээд яах юм," гэхэд гэнэт нүд нь хаалтай байсан хөшөөний нүд нээгдэж, яг түүнрүү эгцэлж харав.

"Чи бол чоно. Чамд өөр зүйл хэрэггүй. Чи хүн болох дургүй байсан. Харин одоо чиний ч мөн адил хүсэл чинь биелж байна," гэлээ.

"Гэхдээ би хүн баймаар байна. Би түүнтэй хамт баймаар байна," гэж хэлэхэд тэр эмгэн,

"Тэгвэл чиний тэр залуу амьдрахгүй, бас чи хэзээ ч эндээс гарахгүй," гэв. Охин бодож эхэллээ.

'Би угаасаа гарахгүй юм чинь ядаж түүнийг аврах хэрэгтэй. Тэр л эрүүл саруул байвал болоо' гэж эцэст нь шийдэж эмгэний хэлсэн зүйлийг зөвшөөрөв.

"Тэгвэл чи хоёр гараараа надад хүр," гэж тушаалаа. Охин хэлсэнээр нь хийн гараа тэр эмгэн дээр наахад түүний гар хүрсэн газар гэрэлтэж, түүний хүн дүрсийг сорч эхэллээ. Охин доороосоо чоно болон хувирсаар эцэст нь дөрөв хөллөж зогсов. Тэр эмгэн гэрэлтэж, цуурч эхэлсэн ба удалгүй дээш өндийн зогслоо. Сууж байсан болохоор нээх мэдэгдээгүй ч тэр эмгэн гэж хэлэхэд залуу эмэгтэй байв. Нөгөө босож зогссон шулам түүнрүү харан инээж,

"Чамд баярлалаа," гээд надруу ойртон ирж алгаа дэлгэсэнээ,

"Үүнийг дэр нь доор нь хий. Тэгвэл түүний нас уртсах болно," гээд надад нэгэн жижигхэн цэцэг өгөв.

"Нээрээ чи чинь чоно болохоор эмнэлэг гэлтгүй хот руу ч оруулахгүй," гээд бодож байгаа маягтай хуруугаараа духаа товшисоноо,

"Чи намайг хүн болгосон болохоор би чамд сайхан сэтгэл гаргаад нэг цаг хүн болгож өгье. Чи тэр хугацаандаа амжиж дэр нь доор нь хий," гээд надруу ойртож зогсосноо,

"Чи буцаж хүнрүү хувираж болно, гэхдээ түүний дараа дахиж чадахгүй," гэж надад инээмсэглэн хэлэв.

"Одоо чи хайрт залуугаа авардаа!" гэж хэлэхэд намайг манан бүчин авч нэг мэдэхэд би эмнэлгийн үүдэнд хүн дүрсээрээ зогсож байлаа.

Хурдхан дээшээ гүйж, түүний хаалгыг нээвэл нөгөө хүү түүнийг үлдээж явсан яг хэвээрээ байлаа. Охин орж хаалгаа хаагаад шулмын хэлсэн ёсоор цэцгийг дэрэн доор нь хийв. Нэг цаг урт хугацаа биш болохоор охин сүүлчийн удаа түүний духан дээр үнсэж,

"Уучлаарай. Өөр арга байсангүй. Сайхан амьдар," гэж хэлээд хаалгаа хаан яваад өглөө.

Олон ч жил өнгөрчээ. Охин тэр үеэс хойш хүн байхаа больсон юм. Гэхдээ охин хүүг эсэн мэнд амьдарч байгааг мэддэг байлаа. Учир нь тэр хүү түүний ойтой ойрхон өөрийн шинэ гэр бүлтэйгээ амьдардаг байв. Тэднийх хөөрхөн охинтой ба нэгэн удаа охин нь ойд ганцаараа явж байгаад төрсөн байхад охин олжээ. Хүмүүс түүнийг харан айдаг байхад жаахан охин түүнийг харсанаа инээмсэглэн хүрч ирж,

"Эгчээ та намайг гэрт минь хүргээд өгөөч," гэж гуйв. Охин гайхаж энэ хүүхэд надаас айхгүй байна, бас яаж түүнийг эмэгтэй гэдгийг мэдсэн юм бол гэж гайхаж байхад,

"Аав надад дандаа тань шиг чоныг ярьж өгдөг. Түүнийг залуу байхад нэгэн сайхан сэтгэлт чоно аварсан гэж хэлж байсан," гэв. Охин гайхсандаа болоод түүний нүднээс нулимс урсаж эхэлснийг мэдсэнгүй.

Жаахан охин үүнийг анзаарч,

"Битгий уйл. Аав хэлэхдээ тэр чоно үнэхээр сайхан сэтгэлтэй, яг тань шиг гоё чоно гэсэн," гэв.

'Тэр намайг чоно гэдгийг мэддэг байсан юм байна' гэж бодоход эртхэн хэлээгүй дээ харамсжээ.

Жаахан охин түүнийг илэн хажууд нь сууж байв.

Охин жаахан охиныг гэрт нь хүргэж өгөхөөр нуруундаа суулган ойгоор алхаж эхэллээ.

Удалгүй тэд охины байшинд ирсэн ба охиныг дөнгөж буулгахад гэрийнх нь хаалга онгойж, дотроос нь багын сайн найз, хайртай байсан залуу гарч ирэв. Охин сандарж арагшаагаа эргэн ойн зүг давхилаа. Яг орохын даваан дээр ирэхэд,

"Баярлалаа," гэх дуугаар эргэж харвал нөгөө залуу охиноо тэврэн түүнрүү инээмсэглэн зогсож байв.

"Баярлалаа, охинг минь эсэн мэнд авч ирсэнд," гэж хэлэв. Охин толгойгоо дохиж эргэн ой руу эргэж харалгүйгээр үүрд явсан юм," гээд эмээгийн минь яриа дууслаа.

Би түүнрүү нүдээ бүлтйилгэн харж байхад,

"Тийм учраас миний хүү хайр гэдэг чинь олон жил болсон ч мартагддаггүй зүйл юм шүү. Чи хайртай хүнээ олсон бол хэзээ ч түүнийгээ битгий алдаарай," гэж хэлсэн юм

Олон жилийн өмнө хэлж байсан ч энэ түүний надад хэлсэн хамгийн сонирхолтой үлгэр байлаа. Би тэр үед хайртай хүнээ олох юм бол хэзээ ч түүнийгээ алдахгүй гэж өөртөө амалсан юм.

Харин одоо би тэр хүнээ олсон бололтой.

Снөүи Волф.

Тэгтэл намайг хэн нэгэн харж байгаа юм шиг мэдрэмж төрч, толгойгоо эргүүлэн баруун тийшээгээ цонхоор харахад би амьдралдаа харж байсан хамгийн том чоно олж харав. Цав цагаан аварга чоно надруу нүд салгалгүй харан зогсож байлаа.

13 страница6 октября 2016, 17:24