12 страница6 октября 2016, 16:57

Бүлэг 12

"Тэгвэл чиний хүсээд байгаа мангас чинь байж чадахгүй байгаад уучлаарай, Белла. Би тэр цус сорогч шиг сайн биш бололтой, тийм ээ?"
- Jacob Black (Twilight)

Снөүи (Snowy)

"Миний охин босоорой," гэж ээж доод давхараас орилов.

"Рори ирчихлээ," гэх дуугаар би орноосоо огло үсрэн босож, хурдхан гэх чинь хувцасаа өмсөж цонхоороо доошоо дамжин ой чиглэн гүйлээ.

Бүр сүүлдээ Роригоос зугтах дээрээ тулах шив дээ, чи.

Би ойд орон шууд хувиран өдрийн агаартай золгон давхив.

Өдөр би сэрч байгааг бодоход өчигдөр хэтэрхий шөнө иржээ.

Өчигдөр Рори бид хоёр хичээлээ дуусаж, түүнийг явахад би ээжид хэлэн гараад ойгоор явсан.

Намайг хамгийн анх Роритой хичээл хийж эхэлсэнээс хойш ээжийн ааш их аз жаргалтай харагдах болсон.

Ямар нэгэн юм болсон юм болов уу?

Намайг хичээл хийж байна гэж баярласан уу, эсвэл намайг явсан хойгуур ямар нэгэн юм болсон юм болов уу?

Мэдэхгүй байна.

Ой руу улам гүн орж, өөрийн газар нутгаа шалган явж байв. Гэтэл нэг баруун зүгийн зааг дээр ирэхэд шинэ үнэр байлаа.

Өөр чоно байна. Золбин чоно бололтой. Өөрийн гэсэн газаргүй юм шиг байна.

Доош тонгойн үнэртвэл нэг тийм танил үнэр байлаа. Хаана гэдгийг нь санахгүй байгаа ч мэддэг үнэр байв. Би үнэрийг даган явбал энэ газраар дайран өнгөрсөн бололтой. Миний газар нутгаас гараад явчихав.

Би тэр үнэрийг даган нутгийнхаа зааг дээр ирэхэд тэр үнэр урагшаагаа хажуу талын ой руу чиглэн алга болжээ.

Үнэрээс нь үзэхэд үдээс хойш, жоохон орой энэ хавиар явсан бололтой.

Би жоохон чимээ сонсон байж байгаад буцаад явлаа.

Намайг буган сүрэг дээр ирэхэд тэд тайван бэлчиж байв.

Янзаганууд тоглож, сүргийн толгойлогч алсыг харан сонор сэрэмжтэй байлаа. Би ус уухаар нуурын зүг явав.

Нуурын эрэг дээр ирэн доошлон ус уухад эргийн ойролцоо байсан загаснууд таран нуурын гүн рүү алга боллоо.

Энд дээр тэр анчидтай байхад байсан үе санаанд оров. Би дээш тэнгэр лүү харахад тэнгэр цэлмэг, шувууд шаагилдан жиргэцгээж байлаа.

Би тэр үед амь үрэгдсэн янзаганы шарил дээр ирэхэд тэнд дээр нь жижигхэн мод ургаж эхэлж байв. Би энд хэдэн сарын өмнө ирж мод суулгасан болохоор удахгүй үнэхээр сайхан том мод болох байх гэж итгэж байна.

Би орой тийшээгээ гэртээ ирээд шууд өрөөндөө орж ирэхэд миний ширээн дээр Рори тавьсан бололтой хичээлийн дэвтэрээ үлдээсэн байв.

Би ойртон очиж онгойлгон харвал бүх зүйлээ маш тов тодорхой тайлбарлан бичсэн байлаа.

Миний уруул дээр инээмсэглэл тодорч зүрхэнд минь дулаахан мэдрэмж төрөв.

Би дэвтэрийг нь хааж орон дээрээ унаж тэр чигтээ нам унтав.

--------------

Би Роритой хамт ойгоор алхаж байна. Гар гараа хөтлөлцөн их л аз жаргалтай байж байв. Удалгүй бид хоёр ойн цоорхойд ирсэн байлаа. Бид хоёр бие биенийхээ хажууд суун нүд нүдрүүгээ харан суугаад л байв.

"Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм," гэж хэлэн тэр миний үсээр гараа явуулж миний хацарыг иллээ. Миний хацар улайж ичэн би доошоогоо харав.

Бид хоёр хамтдаа сууж байгаад Рори миний урд гаран надруу харан нөгөө нэг сэтгэл татам инээмсэглэлээрээ инээмсэглээд тэр намайг татаж нуурын зүг авчирвал тэнд миний ойд байдаг нуур байлаа. Би яаж мэдсэн бэ гэвэл цаад талд нь янзагны оршуулган дээр мод ургаж байв.

Бид хоёр хөтлөлцөн алхаж байгаад Рори гараа цээжиндээ аваачин,

"Миний явах цаг болсон. Би чамтай аз жаргалтай сайхан байсан," гэж хэлэн намайг юу болоод байгааг анзаарахаас өмнө тэр ойн гүнрүү алхаж эхлэв.

"Рори, чи хаачих гэж байгаа юм? Ямар явах цаг болсон бэ?" гэж хэлэн араас нь гүйх боловч тэр намайг нэг алхам ойртоход хоёр алхам ходлож би түүнийг гүйцэж чадахгүй байлаа.

"Рори, намайг хүлээгээч," гэж би түүний араас орилон гүйсээр байв.

Тэр эргэж харан миний нүдрүү эгц харсанаа 'Үргэлжлүүлэн Амьдар' гэж хэлэн түүний араас хар манан түүнийг залгин алга боллоо.

Тэгэхэд би орондоо нүдээ нээн цочин сэрэв.

"Энэ зүүд байж," гэж санаа амран босож орон дээрээ суухад миний толгой эргэж, духан дээр минь хөлс бурзайсан байлаа.

Босож цонхоо онгойлгох санаатай цонхон дээр очвол миний нүдэнд ямар нэгэн зүйл үзэгдэх шиг болов.

Би тэр зүйл рүү харахад миний урдаас танил гэмээр нүд л гэрэлтэж байлаа. Ганцхан нүд л надруу харах ба би ховсдуулсан мэт байрнаасаа хөдлөж чадахгүй байхад тэр нүд нүдээ хаан харанхуй ойд алга болов.

Нүд байхгүй болоход би биеэ барьж байсанаа анзаарлаа. Барьж байсан амьсгаагаа гарган гараа духан дээрх хөлсөө арчин буцаад орон дээрээ очин суув.

Энэ одоо юу болоод байгаа юм болоо? Тэр хар дарсан зүүд, бас тэр нүд? Тэр нүдийг хаана харлаа?

Би угаалгын өрөө орж толинд өөрийгөө харвал миний хар үс нүүрэн дээр минь наалдаж, үс минь сэгсийсэн байсан ба нүдэнд минь айдас хурсан байлаа.

Би юунаас айгаад байгаа юм болоо?
Тэр чинь зүгээр зүүд шүү дээ!

Би нүүрээ усаар угаан нүүрээ арчингаа өрөөндөө орж ирлээ.

Орон дээр суун хажуу талын шүүгээн дээрх цагийг харвал үүрийн дөрвөн цаг болж байв. Санаа алдаж орон дээрээ таазруу харан хэвтэн нойр хүрэхийг хүлээн хэвтлээ. Гэхдээ нойр дахиж ирсэнгүй. Тэр нүдтэй хамт алга болсон мэт байв.

Тэр юу байсан юм бол?

Сүүлийн үед ч сонин зүйлүүд ар араасаа л болж байна шүү.

Би босон ширээн дээр байх Роригийн үлдээсэн дэвтэрийг эргүүлэн ойлгох санаатай суулаа.

Нэг мэдэхнээ цаг руу харвал өглөөний арав болж байв.

Би чинь хэзээнээс хичээлээ хийдэг болов ээ? Нээрээ л сонин зүйлүүд их байна шүү.

Шатаар хүний өгсөн ирж буй алхаа сонсогдлоо. Үнэр нь танил.

Рори байна.

Би баярлан түүнд юу хийсэн талаар харуулах санаатай баярлан босож хаалга руу гүйн онгойлгон,

"Рори, хараа би хичээлээ ойлгож байна," гэж хэлэхэд тэр надруу харан зогсов.

Түүний нүдэнд гуниг хурсан байлаа.

Миний хөөрсөн сэтгэл намдаж,

"Рори, зүгээр үү? Ямар нэгэн юм болсон юм уу?" гэж санаа зовон түүнийг орон дээрээ суулгангаа асуулаа.

Рори нэг урт санаа алдаж,

"Миний эмээгийн бие муу байгаа гэнэ," гэж шалруу харан хэлэв.

"Намайг саяхан очиход инээчихсэн байж байсан. Гэтэл одоо бүр хэвтэрт ороод, сэхээн амьдруулахад байгаа гэнэ," гэж гараа үсэн дундуураа явуулж үсээ улам сэгсийлгэлээ.

"Тэгээд зүгээр үү?" гэж би санаа зовон гараараа түүний нурууг илэв.

"Би очьё гэсэн боловч гайгүй байгаа гээд хэрэггүй гэнэ," гээд надруу харсанаа,

"Гэхдээ би яаж тайван байх юм бэ? Миний газар дээрх ганц эмээ минь үхэх гээд дээсэн дөрөөн дээр байхад намайг гэртээ байж бай гээд байх юм. Би юу хийхээ мэдэхгүй байна," гэв.

Надад хэлэх үг байгаагүй учраас түүний нурууг илэн суусаар байлаа.

Хэсэг чимээгүй суусны эцэст тэр,

"Уучлаарай. Би бас чамайг хямраачих шиг боллоо," гээд надруу хүчлэн инээмсэглэхэд гал цог нүдэнд нь үзэгдсэнгүй.

"Чи сая хичээлээ ойлгосон гэсэн үү?" гэж хэлэн орноос босоод ширээн дээр ирэн,

"Чи үнэхээр лаг юм аа. Би энийг ойлгох гэж хэр удсан гэж бодно," гэж хэлэн миний саяжингаа хийсэн хичээлийн дэвтрийг эргүүлэн харав.

Би орноосоо босож,

"Чи ийм сайн тайлбарлаагүй байсан бол би яаж ойлгохов дээ?" гээд түүний мөрийг тоглоомоор цохилоо.

Рори инээгээд,

"Тийм дээ, би үнэхээр суут хүн," гэж тэр толгойгоо дээш өндийлгөж хамраа сөхөн зогсов.

Түүний хийсэн энэ үйлдэл миний инээдийг барихад улам хэцүү болголоо.

"Тийм ээ, тийм. Чи суут ухаантан, Эйнштейн," гэж би түүнийг улам өөхшүүлэв.

Тэр толгойгоо ихэд дээдэстэн шиг удаан дохиод алсын харан зогсож байгаа юм мэт гараа нүднийхээ дээр нар хааж байгаа юм шиг аваачин, баруун хөлөө миний сандалны булан дээр тавин зогслоо.

Би тэвчиж чадалгүй инээчихлээ. Гэдсээ барин нэг гараараа хана цохин инээж эхлэв.

Ойрд хэзээ ингэж инээснээ санахгүй байна. Магадгүй хэзээ ч ингээгүй байх.

Би инээдээ арай гэж болин хацраар урсах нулимсаа арчин түүнрүү харвал тэр надруу харан инээмсэглэл тодруулан харж байв.

"Чамайг ингэж их инээдэг болоосой гэж хүсэж байна," гэж гэнэт хэллээ.

Би ичэж доошоо харан үсээ чихнийхээ ард хийн эвгүй байдалд орон зогсов.

Рори орон дээр минь сууж,

"За, хичээлээ үргэлжлүүлье дээ," гэж тэр номоо дэлгэн хэлэхэд би баяртайгаар,

"За," гэж хэлэхэд Рори надруу итгэж ядсан байртай хараад,

"Үнэнээсээ юу?" гэж асуув.

Би түүнрүү асуусан маягтай харахад тэр,

"Чи нөгөө хуучин шигээ баашилж, санаа алдаж, уурлахгүй байсан юм уу? Чи өчигдөр бүр надаас зугтаа биз дээ," гэж гайхан асуулаа.

"Яахав дээ," гэж би мөрөө өргөн ширээндээ ирж суухад Рори толгойгоо дохиж бид хоёр хичээлээ хийж эхлэв.

Хичээл хийгээд хоёр цаг гаруй болж байхад Роригийн утас дуугарав. Тэр утас руугаа харсанаа гэнэт сандарч утсаа аван хариуллаа.

"Байна. Яасан юу болсон юм?" гэж тэр хэсэг сонсож байсанаа гэнэт амьсагаа нь хурдан болов.

"Яасан гэнээ? Үгүй байлгүй дээ. Та тоглож байна гэж хэлээч," гэж тэр хэсэг сонсож байгаад утсаа тасалж толгойгоо барин орон дээр минь суув.

"Яасан бэ?" гэж намайг асуухад,

Тэр толгойгоо барьсан хэвээр,

"Эмээ нас барсан гэнэ," гэв.

Би гэмшсэн байртай,

"Надад харамсалтай байна," гэлээ.

Рори толгойгоо барисаар суусаар байв.

Би хэсэн чимээгүй сууж байгаад,

"Чи одоо юу хийх гэж байна?" гэхэд тэр надруу харсанаа,

"Би эмээ дээрээ очлоо. Оршуулга нь маргааш болно гэсэн," гэж хэлэнгээ боссоноо,

"Уучлаарай би чамтай хамт хичээл ортол хамт хичээлээ хийнэ гэсэн боловч би завгүй болчихлоо," гэв.

"Зүгээр ээ," гээд би жоохон сэтгэлээр унасан боловч түүнийгээ нуун инээмсэглээд,

"Чи байхгүй бол надад ойд байх цаг их болно," гэж ойруу харан хэлэв.

Рори толгойгоо дохисоноо,

"Би одоо явлаа. Маргааш чамтай хамт байж чадахгүйд уучлаарай," гэлээ.

"Зүгээр дээ. Чи яв яв," гэж би түүнийг хаалгаар түлхэнгээ хэлэв.

"Баяртай," гэж тэр надруу инээмсэглээд гэрийнхээ зүг гүйн алга боллоо.

Би түүнийг харанхуйруу уусан алга болтол харж зогсов. Түүнийг явахад миний сэтгэл нэг л тавгүй болж байсан болохоор ойруу чиглэн гүйлээ.

Маргааш нь өдөр нэг л явж өгөхгүй байв. Дэлхий ертөнц цаанаа л нэг уйлгартай болчихсон мэт байв.

Би ганцаараа байж чадахгүй нь ээ. Роритой хамт баймаар байна.

Орон дээрээ нүдээ анин хэвтэхэд,

"Үргэлжлүүлэн Амьдар," гэж чихэнд хүн шивнэж байгаа юм шиг сонсогдох нь тэр.

Би сандарч эргэн тойроноо харвал хэн ч алга. Ширээн дээр очиход Роригийн үлдээсэн дэвтэр байлаа. Би тэр дэвтэрийг аван цээжиндээ тэврээд түүнийг байна гэж төсөөлөхийг хүсэв.

Гэхдээ энэ хангалттай биш байлаа.

Би Роритой уулзмаар байна. Түүнгүй нэг өдөр хүртэл там шиг санагдаад байна.

Би доошоо буухад ээж зурагт үзэн сууж байв.

"Ээж би жоохон гадуур явлаа. Би хэдэн хоног байхгүй байж магадгүй шүү. Битгий санаа зовоорой. Би тань руу дандаа залганаа," гэж хэлэн цуваа өмсөн урд хаалгаар гаран ойг чиглэн гүйв.

Рори би очиж байна.

12 страница6 октября 2016, 16:57