11 страница6 октября 2016, 12:07

Бүлэг 11

"Би хэнд ч хүн-чоныг судлаарай гэж хэлэхгүй - би чоныг судалсан, хэрхэн тэд хөдөлдөг, тэдний хандлага, мэдрэмжийг."
         - Joe Manganiello

Снөүи (Snowy)

"Үгүй ээ."

"Амархан шүү дээ. Чи чаднаа."

"Үгүй ээ, чадахгүй юм аа," гэж би хэлэн 'пад' гэх дуу гарган ширээгээ хүчтэй толгойгоороо цохилоо.

Намайг хэсэг харж суусан Рори,

"Дөнгөж хоёулаа эхлээд арван минут л болж байна шүү дээ. Битгий жоохон хүүхэд шиг баашилаад бай."

"Аравхан минут уу? Надад бүхэл бүтэн арван сая жил өнгөрсөн юм шиг санагдаж байна," гэж би ширээрүүгээ хэлэв.

Рори бага зэрэг инээж толгойгоо сэгсэрлээ.

"Тэгвэл хоёулаа өөр газар орж хийе. Болж байна уу?" гэж асуухад,

"Өөр газар гэж хаана?" гэж толгойгоо өндийлгөж түүн рүү харлаа.

Рори толгойгоо дохиж,

"Би нэг гоё газар мэднэ. Тэнд хичээлээ хийхэд их тухтай газар," гэж хэлэхэд би толгой дохиж гэр, ой, сургуулиас өөр газар байж үзээгүй ээ сая мэдлээ.

"За," хэмээн хэлэн бид хоёр хичээлүүдээ цүнхэндээ хийж эхлэв.

Бид хоёр гэрээс гарч хүн олноороо цуглах зүгрүү хажууд хажуудаа алхалан явлаа.

Гудамж бүр их үзэсгэлэнтэй харагдаж би нүдээ бүлтийлгэн харж байгаад хажуу тийшээ түүнрүү толгойгоо эргүүлэн харвал тэр надруу харан инээмсэглэж байлаа.

"Яасан?" гэж намайг асуухад урууландаа инээмсэглэл тодруулсан Рори толгойгоо сэгсэрч,

"Юу ч биш" гэж хэлэв.

"Чи гадагшаа ерөөсөө гарч байгаагүй юм уу?"

Би толгойгоо сэгсэрэн,

"Үгүй ээ, би энд ирсэнээсээ хойш ерөөсөө гадуур явж байгаагүй юм. Миний хуучин хот жижигхэн байдаг байсан болохоор хүн багатай. Харин энд хүн хэтэрхий их болохоор толгой өвдөөд байдаг юм," гэж би хуучин хотоо санан хэллээ.

"Чи эндхийх биш юм уу?" гэж Рори нэг хөмсөгөө өргөн надаас асуухад,

"Тийм ээ," гээд би яриагаа дуусгав.

Рори надруу харж нэг зүйл асуух гэж байсанаа болин намайг давуулж харсанаа,

"Бид ирчихлээ," гэж хэлэн гараараа заалаа.

Би заасан зүг рүү нь харвал нэг буланд байх жижигхэн хөөрхөн кафе байв.

Дээр нь томоор 'Лууван' гэж бичсэн байлаа.

"Лууван?" гэж би итгэж ядсан байртай хэлэхэд Рори гараараа хүзүүнийхээ ар талаа маажингаа,

"Харин тийм ээ," гэж тэр жоохон ичсэн байртай инээгээд,

"Энэ газрыг манай нагац эгч ажилуулдаг юм. Тэр лууванд хэтэрхий их дуртай," гэж хэллээ.

Бид хоёр хаалга онгойлгон орвол тохилог кафе байв. Модоор дотор талаа чимсэн нь нэг л тийм дулаахан, тохитой мэдрэмж төрүүлэх ба голдоо ил зуухтай байлаа. Ил зуухаа тойруулаад олон ширээ засаж, касс нь цаад буландаа байх ба намуухан ая тавьсан байсан нь тайвшрахаас өөр аргагүй мэт сэтгэгдэл төрүүлж байв.

"Хөөрхөн газар байна," гэж бид цонхны хажууд байх ширээн дээр суухдаа хэллээ.

Рори толгойгоо дохиж,

"Чи ямар уух юм авах юм? Би очоод захиалаад ирьэ," гэхэд би,

"Зүгээр жүүс, баярлалаа," гэж түүнрүү инээмсэглэл тодруулан хэллээ.

Рориг кассан дээр очиход танидаг хүн нь бололтой ярилцаж байгаа харагдав.

Ингээд болохнээ би хэзээ ч энд ирэснээсээ хойш гадуур яваагүй юм байна. Энд ийм газар байна гэж мэдсэнгүй шүү.

Намайг цонхоор харж сууж байхад Рори өөртөө кофе, надад жүүс барисаар алхаж ирж байгаа нь харагдлаа.

Би ширээн дээр тавьсан байсан цүнхээ хажуудаа тавихад Рори миний уух юмыг урд минь тавив.

"Баярлалаа," гэхэд тэр "Зүгээр ээ," гэлээ.

Бид хоёр хэсэг чимээгүй цонхоор сууж байхад Рори,

"Чи өмнө нь хаана амьдарч байсан юм бэ?" гэхэд би юу гэж хэлэх талаар жоохон бодлоо.

Хэсэг чимээгүй байсаны эцэст,

"Би энэ хотоос машинаар 3 цагийн зайтай газар гэр бүлээрээ хоёр давхар тохилог байшинд амьдардаг байсан юм. Тэгээд ээж намайг дунд сургуульд байхад энэ хотруу ажлын шугамаар ирж, би тэнд авга ах, эгч хоёртойгоо үлдсэн. Тэнд өссөн болохоор найз нөхөд их байлаа," гэж би инээн түүнд хэлэв.

"Тэгээд тэнд нэг юм болоод би энд ээж дээрээ ирсэн," гээд би жүүсээ ууж эхэллээ.

"Тэнд юу болсон юм?" гэж Рори миний битгий асуугаасай гэсэн асуултыг асуув. Би хариулахыг хүсээгүй болохоор толгойгоо сэгсэрлээ. Тэр ч намайг ойлгож толгойгоо дохиж хоолойгоо засаад,

"Тэгэхээр чи энд ирээд нээх удаагүй юм байна, тийм үү?" гэв.

"Би энд ирээд гурван сар болж байна. Яг хичээл ордог өдрийн өмнөх өдөр ирсэн," гэж хэллээ.

"Би энд багаасаа байсан унаган хүү нь," гэж хэлэн,

"Танай аав чинь хаана байдаг юм? Би ерөөсөө аавтай чинь таарч байгаагүй юм байна?" гэж асуухад би санаа алдлаа.

"Манай аав өөд болоод зургаан жил болж байна," гэж би доош гар луугаа харан түүнд хэлэв.

"Уучлаарай," гэж тэр их гэмшсэн байртай хэлэхэд,

"Зүгээр ээ, хүн болгон асуудаг юм," гэж хариуллаа.

Рори жоохон өрөвдсөн байртай надруу хараад,

"Аав чинь ямар хүн байсан бэ?" гэлээ.

"Миний аав сайхан сэтгэлтэй, өглөгч, шөнийн тэнгэр шиг хав хар үстэй, жинхэнэ баатар хүн байсан," гэж бахархан хэлэв.

Рори инээмсэглэж,

"Чи түүнд үнэхээр хайртай бололтой," гэв.

"Тийм ээ, үнэхээр их."

"Заза хоёулаа хичээлдээ орох уу даа," гэж хэлэхэд бид хичээлээ хийх гэж энд ирсэнээ мэдэж дургуйцлаа илэрхийлж буцаад ширээгээ налан унав.

Рори инээж,

"Чи дургүй байгаа юм уу?" гэж тоглосон байртай асуухад нь би урдаас нь 'чи тоглоод байна уу' гэсэн харцаар харахад Рори чанга инээлээ.

Тэр дахиж нөгөө их сургуульд орохгүй бол бла бла бла ярих гэж байхаар нь би,

"Заза багшаа. Үглэж эхлэхээс чинь өмнө хийе. Би хийлээ," гэж бууж өгч байгаа аястай хоёр гараа дээш өргөж хэлэв. Тэр жоохон инээж байгаад бид хоёр хичээлдээ буцаад орцгоолоо.

Бид хичээлээ хэр удаан хийсэн юм бүү мэд. Нэг мэдэхэд нүд анилдаж, бүр сүүлдээ үсэг харагдахаа байж, бүрсийж эхэллээ.

Би нүдээ амраах санаатай гараа дээш өргөн сунайж, эргэн тойроноо харахад кафед байх охид Рори руу эргэж харж байгаа нь харагдлаа. Би түүнрүү буцаж харахад түүний ур талын үс нь нүүрлүүгээ унаж ирэн хичээлдээ их л орчихсон, анхааралаа маш сайн төвлөрүүдсэн нь хөмсөгөө зангидсан байдлаас нь сайн харж байв.

"Зураг авбал илүү удах байх шүү," гэж тэр доош хичээлээ хийнгээ надад хэллээ.

"Хэн чамайг харсан юм," гэхэд миний хацар уйлаж байгаа нь мэдрэгдэв. Тэр дээш толгойгоо өндийлгөж,

"Чи сая хараад л байсан шүү дээ," гэж тоглосон маягтай хэлэв.

"Амаа тат," гэж би ичэн доошоо хичээлээ хийх гэж буй дүр үзүүлэн урагшиллаа.

Намайг урагшлахад миний чихний ард хийсэн байсан үс урдуур минь унаж, сая сүүлийн хэдэн минут энэ үсээ арагшаа нь болгоод, буцаад унахад нь чихнийхээ ард хийгээд л байсан болохоор тэр чигт нь орхив.

Гэтэл Роригийн гар сунаж, үсийг минь чихний ард хийлээ.

Би гайхсандаа дээш харвал тэр надруу тийм гэхийн аргагүй харцаар харж байв. Түүний нүдэнд би уусаж байгаа мэт мэдрэмж төрж, алга болох юм шиг санагдлаа. Түүний гар миний чихний араас доош бууж хацар дээр минь ирж эрхий хуруугаараа бөөрөнхий үүсгэж илэв.

Гэтэл гэнэт хажууд,

"Чи тэгэхлээр Роригийн яриад байсан охин байх нээ?" гэх дуу гарлаа.

Бид хоёр сандарцгааж бие биедээ ямар ойрхон байсанаа анзаарч холдоцгоов.

Дээш харвал дөч шүргэж яваа болов уу гэмээр бор шаргалдуу үстэй эмэгтэй байв.

"Чи охин хүүхэдтэй ирсэн гэдгээ шууд хэлэхгүй. Би сая Маркаас сонслоо," гэж кассан дээр суух залуу руу заав.

Тэр эмэгтэй надруу гараа сунгаж,

"Алис, би Роригийн нагац эгч нь," гэхэд би гарнаас нь бариад,

"Снөүи," гэв.

"Гоё нэр байна. Манай энд ирсэнд баярлалаа," гээд тэр Рориг цааш түлхэн бид хоёртой хамт суулаа. Рори их л дургүй хажуу тийшээ болж Алисд суух зай гаргаж өгөв.

"Рори энд найзуудтайгаа л хамт ирдэг болохоос хойш, охинтой ирж байгааг анх удаа харж байна," гээд тэр надруу ирмэлээ.

"За тэгэхлээр, та хоёр хамтдаа байгаад хэр их удаж байна?" гэж гэнэт асуув. Рориг кофе ууж байсан болохоор хахаж ханиалгалаа.

"Та юу асуугаад байгаа юм? Бид хоёр үерхээгүй," гэж тэр гялс хурдан хэлэв.

Алис хөмсөгөө өргөж,

"Тийм гэж үү. Сая та хоёрын хийж байсан юмыг харахад үгүй л байсан даа," гэж тэр бид хоёрын хооронд харцаа шилжүүлж, урууландаа инээмсэглэл тодруулав.

Би ичсэндээ болоод бага зэрэг инээмсэглэж, Рори луу харвал тэр ч мөн адил чих нь улайсан байв. Түүнд хэлэх үг олдохгүй байгаа бололтой амаа ангайсан байсан ч үг гарахгүй байлаа.

"Миний үсийг янзалсан юм," гэж би түүнд хурдан тайлбарлаж хэлэв.

"Аан, зүгээр л үс янзалсан юм байна," гэж Алис тоглож хэллээ.

Рори нүдээ эргэлдүүлж,

"Тийм, зүгээр янзалсан гээд байхад," гэж залхасан байдалтай хэлэв.

Алис толгой дохиж инээгээд,

"Заза, ойлголоо дурлалд умбаж буй ханхүү минь," гэж Рори луу хэлэхэд тэр улам их улайлав.

"Баяртай, дараа манайхаар дахин үйлчлүүлээрэй," гэж надад хэлэн бид хоёрыг үлдээн яваад өглөө.

Рори Алисыг бидний яриа сонсохооргүй хол болоход надруу ойртож.

"Дараа хоёулаа өөр газраар орьё, би Алис эгчтэй дахиж зууралдмааргүй байна," гэж шивнэж хэллээ.

"Надад бол их нийтэч хүн шиг санагдлаа," гэж би Алисын араас нь харан суув.

Рори сандалныхаа түшлэгийг налж,

"Чи тэгвэл дараа нь надтай энд дахиж ирэх үү?" гэж тэр надаас асуухад би,

"Би энд ирнэ, гэхдээ чамтай биш," гэж хэлэн цүнхэндээ хичээлээ хийж эхлэв.

"Яагаад надтай биш гэж?" Рори их гайхшран надаас асуулаа.

Би хичээлээ цүнхэндээ хийж дуусчихаад,

"Энд ирэхээр би олон охидын хараалын бай болчих юм шиг байна," гэлээ.

Рори эргэн тойроноо хараад,

"Хаана ямар охид байгаа юм?",

"Одоо энд алга л даа, гэхдээ сая олон охид надруу муухай хараад л байсан бодвол чамтай хамт байгаад нь уурлаад байгаа юм байлгүй. Тэр охид дотроо намайг хэдэн мянган янзаар алсан гэж хэлэхэд би зуун хувь итгэлтэй байна," гэж хэлэн түүнийг ширээн дээр нь орхин хаалга руу чиглэн алхалав. Эргэж харвал Рори хичээлээ цүнхэндээ гялс чихэж хийгээд миний араас гүйж ирэн,

"Үгүй ээ. Дараа хоёулаа хамт ирье," гэж хэлэхэд би толгой сэгсэрэв.

"Яагаад?" гэж тэр жоохон хүүхэд шиг дороо дэвхцээд миний араас кафены хаалга хаан гүйцэж ирлээ.

-------

Урд талын хаалга онгойв.

Гал тогоо руу хүний алхах чимээ ойртож,

"Сайн байна уу, та?" гэх дугаар Мери эргэж харлаа.

"Өө, сайн уу, миний хүү," гэж инээмсэглэн түүнрүү ойртон ирэх хүнийг тэвэрлээ.

"Чи ч ёстой том болж ээ?"

"Тантай уулзаагүй зөндөө удаж ээ."

"Харин тийм ээ."

"Чамаар юу байна. Энд юу хийж яваа юм?" гэж Мери олон жил уулзаагүй хүндээ хэллээ.

"Би Снөүитэй уулзах гэж ирсэн?" гэв.

"Аан, тэр ангийнхаа хүүхэдтэй хамт гарсан одоо удахгүй ирэх байх. Чи хүлээж байгаад уулзахгүй юу?"

"Яах юм бэ? Би дараа нь гэнэтийн бэлэг болж түүнтэй уулзана," гэж тэр урууландаа инээмсэглэл тодруулан хэлэв.

"Мм, заза. Чамайг ирсэн гэдгийг мэдвэл миний охин ч ёстой баярлах байхдаа."

Тэр инээж,

"Би ч мөн адил баярлана, Мэри эгчээ. Бүр түүнээс илүү их баярдаж магадгүй шүү," гэж хэлэв.

"Заза би явлаа. Одоохондоо би түүнтэй уулзмааргүй байна. Түүнийг мэдээгүй байхад нь уулзана," гэж хэлэн Мэриг тэврээд,

"Би явлаа. Дараа тантай тухтай уулзанаа," гэлээ.

"Баяртай. Болгоомжтой байгаарай," гэж түүний духан дээр үнсэж хэлэв.

Тэр хаалгаар гарахын өмнө сүүлийн удаа даллахад Меригийн харц хаалгаар гарах хүнийг нүд салгалгүй харан зогсож үлдлээ.

11 страница6 октября 2016, 12:07