10 страница6 октября 2016, 22:12

Бүлэг 10

"Миний хүн-чоно... Миний хоёр дахь арьс... Сар гэрэлтэх бүрт би шөнө рүү нүцгэн ордог. Би хэзээ ч алахаас хувцалдаггүй."
- January Valentine

Снөүи (Snowy)

"Намайг уучлаарай. Би өөрийгөө юу хийсэнээ ойлгосонгүй," гээд Рори түгдрэн байж хэлэв.

"Зүгээр ээ," гээд би түүнрүү инээмсэглэлээ. Би түүнийг тойроод орон дээрээ очин суухад тэр миний хажууд ирэн суусан ба бид хоёрын хөл шүргэлцэж байв. Ийм жижигхэн зүйл болоход дотор минь халуун дүйгэж нүүр халуун оргиж эхлэлээ. Би гараа хацрандаа аваачин наахад Рори,

"Чи зүгээр үү, халуураад байгаа юм биш биз дээ," гэж надад хэлэхэд түүний цэнхэр нүдэнд санаа зовсон байдал илэрлээ.

"Чи яасан юм?"

"Харин би яачихсан юм бол?" гэж түүнээс биш өөрөөсөө би асуулаа.

Тэр гараа миний духан дээр наахад,

"Би зүгээр ээ," гэж хэлэн сандран хурдан босоод,

"Энд халуун байна шүү, тийм ээ," гээд цонх онгойлгож толгойгоо цухуйлгасанаа нэг юм санав.

"Рори би чамд гоё юм үзүүлье," гээд түүнийг хариулахаас өмнө цонхоор гараад дээвэр дээр өөрийнхөө байнга суудаг газраа суулаа.

Цонх дуугарах чимээнээр эргэж харвал Рори их л сандарсан байдалтай дээвэр дээр гарч ирж байв.

"Арай чи өндрөөс айдаг юм биш биз дээ," гээд инээн түүнээс асуухад,

"Үгүй. Би өндрөөс айдаггүй," гэж надад хэлэхээс илүүтэйгээр өөртөө хэлж байгаа аястай хэлэв. Удалгүй тэр миний хажууд ирэн надад наалдан суулаа.

Миний инээд хүрч гэдэсээ барин инээв.

"Чи юундаа инээгээд байгаа юм. Энд инээдтэй зүйл алга," гээд Рори уурласан маягтай хэлэв.

Би гэдэсээ барин,

"Бүхий л зүйлийг төгс юм шиг хийдэг, бурхан чамайг бүтээсэн биш, чи бурханыг бүтээсэн юм шиг байдаг, Рори, өндрөөс айдаг юм байна," гээд би улам чанга хөхөрлөө.

"Боль тэх үү," гэж тэр ууртай хэлэхийг оролдсон ч түүний уруулан дээр бага зэрэг инээмсэглэл тодров.

"Сургуульд очиод хүмүүст хэлье. Өө, нээрээ би чөлөөтэй шүү дээ," гэж би өөртөөгөө ярилаа.

Рори надруу харан,

"Нээрээ өндөр гэснээс чи хичээлээ яах гэж байгаа юм?" гэж Рори надаас асуув.

"Мэдэхгүй ээ. Суусан ч угаасаа ойлгохгүй юм чинь суусан суугаагүй адил шүү дээ," гээд дээвэр дээр байсан нэг чулууг аван шидлээ.

"Гэхдээ чи сургуулиа төгсөхгүй шүү дээ. Чи сургуулиа төгсөхгүй юм чинь их сургуульд орохгүй. Их сургуульд орохгүй юм чинь ажилд орохгүй. Ажилгүй юм чинь чи мөнгөгүй. Мөнгөгүй юм чинь чи ирээдүйн хүүхдүүдээ яаж сургуульд сургах гэж байгаа юм," гээд үргэлжлүүлэх гэж байхад нь би түүний аман дээр хуруугаа тавьж яриаг нь таслав.

"Би хүмүүсийг ёрөөсөө ойлгохгүй юм. Хүн чинь ямар мөнгө олох гэж амьдардаг юм уу? Ажил хийх гэж амьдардаг юм уу? Үнэхээр утгагүй юм. Тэрний оронд сайхан чөлөөтэй амьдрах л хэрэгтэй. Юунд ч санаа зовохгүй," гэж би хэлэн урагшаагаа нар мандаж буйг харан,

"Тэгээд ч би нөхөртэй болохгүй байхаа. Над шиг хүнтэй хэн хамт байхыг хүсэх юм," гээд өөр лүүгээ заан инээн хэлэв.

"Үгүй ээ, чи бодож байгаагаасаа үзэсгэлэнтэй," гээд Рори шууд хэлэв.

Би түүнрүү хөмсөгөө өргөн харлаа.

"Чи бол ухаантай, зальтай, үзэсгэлэнтэй, бас хурдан," гэж сүүлийн хэсгийг хэлэхдээ инээв.

"Тэгвэл чи сохор юм байна," гэж инээн толгойгоо сэгсэрлээ.

"Үгүй ээ, би сохор биш харин ч бусад хүмүүс сохор юм байна," гэж тэр хэлэв.

"Энэ нь надад сайн," гэж тэр өөртөө шивнэн хэлсэн ч миний чонын чих сонсож авлаа.

Надад хэлэх үг байгаагүй болохоор урагшаагаа харан алсыг харан суулаа.

Бид хоёрын урд ой харагдах ба ойн цаана нар ойд уусах мэт алга болж байв. Тэнгэрт тийм гэхийн аргагүй өнгөнүүд холилдож хосгүй сайхан байгалийн гайхамшигийг бүтээж байлаа. Би тэр үед камертай байгаагүйдээ харамсав.

Энд дандаа ингэж манддаг байхад яагаад өнөөдөр ингэж өөр үзэсгэлэнтэй харагдаад байгаа юм бол?

Би хажуу тийшээ Рори луу харлаа.

Магадгүй Рори байгаа болохоор байх.

Би өөрийнхөө бодлоос ичлээ.

Чи хэзээнээс ийм Романтик болчихоо вэ? Энэ нэг тэнэг Ижил, заяаны хань гэсэн юмнаас болж байгаа юм.

"Үзэсгэлэнтэй юм."

"Юу? Тэнгэр үү?" гэж урагшаагаа харсан чигээрээ асуув.

"Үгүй."

Би гайхаж түүнрүү харвал тэр надруу харж байлаа.

"Тэнгэр үнэхээр үзэсгэлэнтэй байна л даа. Гэхдээ миний хажууд илүү үзэсгэлэнтэй хүн байна. Чи," гэж Рори надруу харан инээмсэглэв.

Би ичин буцаад тэнгэр лүү харан суулаа.

Би үнэхээр их ядарч байсан болохоор Роригийн мөрийг налан нүдээ анин хэвтэв.

"Би чамд туслья," гэж Рори гэнэт хэллээ.

Би түүнрүү харвал тэр надруу харан сууж бид хоёрын нүүр их ойрхон байлаа.

Тэр үргэлжлүүлэн,

"Би чамд хичээлээ хийхэд чинь туслья. Би хичээлдээ сууж ирээд танайд хоёулаа хамт хичээлээ хийе. Тэгвэл чи хичээлээс хоцрохгүй," гэж хэлэхэд би мөрнөөс нь толгойгоо авч,

"Айн?" гэж итгэж ядсан байртай асуулаа.

"Би чамд туслья гэж байн-"

"Би чиний юу гэхийг чинь сонссон. Гэхдээ айн, яагаад?"

"Сургуулиа чи төгсөж чадн-"

"Би наадахыг чинь ч сонссон. Гэхдээ баярлалаа, хэрэггүй," гээд би буцаад өрөө рүүгээ цонхоор дамжин оров.

Тэр араас орж ирж,

"Би чамд туслах гэж байна шүү дээ," гэв.

"Өөрийгөө миний дургүй хүмүүсийн нэг болмооргүй байгаа бол наад нэг тэнэг санаагаа хая. Учир нь би хүсэхгүй байна," гэж яриагаа дуусгахыг хүссэн ч Рори үглээд л байв.

Бид хоёр бараг арван минут хэрэлдсэний эцэст тэр яллаа.

"Чи явж тэр мэтгэлзээд байдаг тэмцээнд нь орооч. Чамайг лав дийлэх хүн энд байхгүй байхаа. Бурхан минь гэж, чи бүр ээжээс илүү их үглэх юм аа," гэж саяхан болсон яриаг бодон орон дээрээ тааз руу харан хэвтэхдэ хэллээ.

"Чиний төлөө л энэ бүхнийг хийж байна," гээд тэр орон дээр ирэн суув.

Бид хоёр хэсэг чимээгүй байж байтал,

"Гэхдээ чи зүгээр үү," гэж тэр гэнэтхэн асуулаа.

"Айн?" гэж би гайхан өөрлүү нь харав.

"Чамайг би түймэр гарахад ойд байсныг чинь мэдэж байна. Чи наад хувцасаа хар," гэж тэр миний ойд өмсөж хөө болсон хувцас руу минь заав.

"Өө, би мартчихаж. Би зүгээр ээ."

"Чи хувцасаа солихгүй юм уу?"

"Би ул нь бол солимоор л байна. Гэхдээ чи миний өрөөнд байна. Тэгээд өөрийнхөө гэрт байж ямар угаалгын өрөө орж солилтоо биш, тийм ээ," гээд орноосоо босон толгойгоо түүнрүү харуулан инээмсэглэлээ.

"За за, би явлаа. Харин маргааш чи надтай хичээлээ хийнэ шүү дээ. Санаарай," гэж хэлэхэд би буцаад оронд дээрээ унаж,

"Чамайг наад тэнэг санааг мартуулахын тулд би юу хийх ёстой вэ?" гэж би асуулаа.

"Магадгүй ой санамж мартуулдаг шингэж уулгах л санаа байгаа байх," гэж тэр инээн өрөөний хаалган дээр ирж надруу харангуутаа,

"Маргааш уулзья," гээд тэр өрөөний хаалга хаан шатаар доош бууж буйн сонсогдлоо.

"Би чамайг заавал мартууландаа, толгойг чинь модоор цохиод ч хамаагүй мартуулнаа," гэж би түүний араас орилов.

Түүний инээж буй нь онсогдлоо.

Энэ сар ч ёстой галзуу сар болох бололтой.

----------

Сайн уу. Би нээрээ хэзээ ч энд үг бичиж байгаагүй юм байна.

Юуны өмнө зохиол та нарт таалагдаж байгаа гэж найдаж байна хха.

Заза би нэг юм асуух гэсэн юм.

Би хүмүүсээс санаа сонсомоор байна. Та нар энэ зохиолыг цааш нь яаж явуулмаар байна. Санаа оноогоо хэлээрэй. Рори Снөүи хоёрын хөөрхөн санаанууд байвал гоё байна.
Энэ хоёрын хайрын талаар гоё бичих санаа байдаггүй. Гоё гоё санаануудаа бичээд байгаарай тэгээд би таалагдсан хүнийхээ санаагаар бичнээ. Бас санаа өгсөн ..... гэж бичнээ хха заза баярлалаа :)

~MS~

10 страница6 октября 2016, 22:12