Бүлэг 9
"Тэр урагшаа алхан, гүнзгий амьсгаа аван найтахдаа хоёр дахин том биетэй болов. Миний хүн-чоно яст мэлхийний харшилтай. Яагаад би гэж?"
- Nona Andrews
Снөүи (Snowy)
Гал бадран асаж, майхны дээвэр доош болон нуран унав. Эргэн тойрон галанд автагдсан байсан ба улаан гал, хар утаанаас өөр юу ч харагдахгүй байлаа.
Би тэдний шатаж дуусан үнс болон хувирах майханг харан зогссоор байв.
Төд удалгүй тэнгэр дуугарч бороо ганц нэгээрээ дусалсаар аадар бороо болон хувирлаа.
Би майхан руу ойртон 'тэд дотор нь байгаагүй зүгээр л ганц майхан шатсан байгаасаа' гэж дотроо залбиран ойртож, бороо орж эхэлсэн болохоор утаагүй болон би майханд ойртож хүний үнэр үнэртэв.
Хүний үнэр байсангүй.
Санаа алдаж сэтгэл тайвшран галзуу мэт цохилж байсан зүрх минь намдлаа.
Хэрэв тэд энэ майханд байгаагүй юм бол хаана байсан байж болох вэ?
Майхан байсан газрыг тойруулан эргэн тойрноо харвал тэр цаахан талд хад байв.
Хад руу ойртон үнэртвэл хүний шинэхэн явсан үнэр болон мөрнүүд газраар байлаа.
"Мөрнөөс нь харахад хоёр хүн байсан бололтой. Ядаж хоёулаа амьд байж," гэж дотроо өөртөө хэлэн хадыг тойрон мөрийг дагавал цаад талд нь нэг агуй харагдлаа.
Тийм шүү дээ. Би яагаад энд агуй байсныг санасангүй вэ?
Агуйн аманд ирж дотогш сэмээрхэн харвал Том, Люси хоёр бие биенээ тэврэн нэг талд нь хана налан сууж байв. Тэр хоёрыг харвал жоохон хувцас болон нүүр нь хөөтэй бас дээр нь чичирч байлаа. Агуй дотор их хүйтэн байв.
Би буцаж тэдний байсан газар ирэхэд тэдний бүх зүйл бороонд норсон байлаа. Майхан дээр иртэл жоохон цаахан талд нь тэр хоёрын аяны хувцастай цүнх борооны хамгаалттай бөгөөд галд шаталгүй үлдсэн цөөхөн хэдэн зүйлийн нэг байв.
Би хүн болж доош суун эргэн тойронд хараахан шатаагүй байсан юмнуудыг нэг саванд хийж өөрт байсан уяагаар уяж сайтар цүнхтэй нь хамт бэхлээд чоно болж амандаа зуун тэдний зүг явлаа.
Агуйн аманд ирж дотогш зөөлөн алхалсаар орлоо. Намайг дөнгөж оронгуут тэр хоёрын толгой нааш эргэж нүдэнд нь айдас тодров.
Тэр хоёр бие биенээ улам чанга тэвэрч намайг нүд салгалгүй харж байлаа. Би тэдэнрүү хэдэн алхам ойртож амандаа байсан цүнх болон уяатай зүйлсийг газар тавин дээш толгойгоо өндийлгөн тэдний зүг харвал тэдний нүдэнд айдаснаас өөр гайхрал тодрон харагдав. Би буцаж эргэн давхин гаран явлаа.
"Чи хаана байсан юм?" гэж ээж намайг гэртээ оронгуу үгүй юу шууд асуун намайг гэнэт харж, сандран гүйж ирлээ.
"Юу болов ээ, миний охин? Зүгээр үү? Сая ойд гал гарсан гэж сонссон. Чи бэртээгүй биз дээ. Нүүр чинь хав хар болчихож, түлэгдсэн гэж битгий хэлээрэй," гэж ээж надад хариулах зав өгөлгүй асуултаар булав.
"Би зүгээр ээ," гэж би асуултуудыг нь таслан түүний нүд рүү харан хариуллаа.
"Нээх сүртэй юм байгаагүй ээ. Та битгий санаа зов," гэж хэлтэл ээж намайг гэнэт чангаас чанга тэврэв.
"Чамайгаа би алдчихлаа л гэж бодлоо. Намайг дахиж ингэж битгий айлгаарай. Хэрэв чи бас яваад өгөх юм бол-" гэж ээж минь уйлж эхэллээ.
Би түүний нурууг илж 'ийм зүйл дахиж болохгүй' гэж олон дахин хэлэв.
Тэгтэл нэг дуу гарах шиг болж толгойгоо өндийлгөж дээш хаалга руу харвал Рори надруу нүдээ томруулан нэг юм хэлэх гэж байгаад больсон бололтой ам нь ангайстаа байв.
Би түүнрүү харж хуруугаа урууландаа авчиран 'чимээгүй' гэж үзүүлэн дээшээ өрөөрүүгээ заалаа.
Тэр ч ойлгосон бололтой толгой дохиж дээш шатаар миний өрөөг чиглэн өлмий дээрээ ахлан гарав.
"Ээжээ, одоо зүгээр ээ. Би зүгээр байна. Бас би дээшээ гарч ус цасанд ормоор байна. Рорид би өөрийгөө ийм байдалтай харагдамааргүй байна.," гэж хэлэхэд ээж хавдсан нүдээрээ надруу харж асуусан маягтай харав. Би толгой дохиж дээшээ эрүүгээрээ өрөө рүү заалаа.
"Өө, уучлаарай. Би сонсоогүй юм байна. За за тэг дээ миний охин. Өрөөрүүгээ яв яв," гэж хэлээд гал тогооруу алхаж байсанаа эргэн харж, "Сая намайг тэгсэнд уучлаарай. Ойрд жоохон сэтгэл санааны хямралд байсан юм," гэж хэлэхэд би түүнрүү харан инээмсэглэж,
"Зүгээр дээ, ээжээ. Би дахиж тэгэхгүй," хэмээхэд ээж толгой дохин яваад өглөө.
Би өрөөрүүгээ орохоор дээшээ гарав.
Хаалга онгойлгож дотогшоо харвал Рори нуруугаа нааш харуулан бодолд автагдан цонхоор харан зогсож байлаа. Намайг орж ирсэнийг сонсоогүй учраас гялс шүршүүрт орохоор угаалгын өрөөрүү хурдлан явав.
Хэдхэн минутын дотор чинь нүүр амаа хурдан гэх чинь үрээд гарав. Бараг миний нүүр улайсан байхаа.
Өрөөндөө буцаад хувцасаа өмсөөд орж ирэхэд Рори миний оронд дээр суусан байсан ба намайг орж ирсэнийг мэдэн шууд надруу алхаж ирж тэврэн авав. Би ийм зүйлд бэлэн биш байсан болохоор жоохон балмагдлаа.
Удалгүй өөрийгөө юу хийж байсанаа мэдсэн мэт гэнэт надаас өөрийгөө түлхэхэд надад гэнэт хоосон хүйтэн мэдрэгдэв.
Дахиж намайг тэврээсэй.
Түүнрүү харвал түүний нүүр нь улайж эхэлсэн байв.
Энэ бүхнийг харан зогсоход анх тэр намайг тэвэрч би энгэрт нь уйлсан толгойнд орлоо.
Тэр үед түүнээс тайвшралын энерги гийж байсан шүү. Дахиад би тэврүүлмээр байна.
Хөөе, Снөүи охин минь чи хэзээнээс ингэж боддог болчихов гэж миний бодол надаас асуулаа.
Хэзээнээс юм бол доо. Магадгүй тэнэг санаа гаргаж өөрийгөө зовоон байж надтай уулзах санаа төрж эхэлсэнээс байх.
Рори надруу гүн цэнхэр нүдээрээ харж би түүний нүднээс өөр зүйл харж чадахаа байв.
Түүний нүд тийм гэхийн аргагүй өнгөөр гэрэлтэж өмнө нь би яагаад анзаараагүй юм бол гэж бодлоо.
Тэр баруун нүднийхээ доор жижигхэн мэнгэтэй байв. Хальт харахад харагдахгүй ч удаан, их тайван харах юм бол хөөрхөн жижигхэн мэнгэ байлаа.
Би түүний нүдэн дээр анхаарлаа буцаан төвлөрүүлэхэд миний зүрх хэмнэл алдав. Энэ зүрх өвдөх мэдрэмж биш, нэг тийм сайхан мэдрэмж байлаа. Яг чи удаан хайсан хүнээ олсон мэт.
Би тэр үед ээжийн минь хэлж байсан түүх толгойнд орж ирлээ.
"Миний охион. Ээж чинь хүн-чоно биш ч гэсэн. Би ааваас чинь илүү их зүйл мэднэ шүү," гэж хэлэн ээж инээж миний хажууд шалан дээр галын хажууд суув.
Би тэр үед сургуульд ч ороогүй байсан юм.
Тэгээд ээж минь үргэлжлүүлэн ярьж эхлэв.
"Ээж нь анх аавыг нь хараад зүгээр л нэг зүйл мэдрэгдсэн. 'Муу залуу' Энгэрээс нь охид үргэлж зүүлтээстэй. Үргэлж охидтой нийлдэг. Хичээлээ хийдэггүй. Тамхи татдаг. Мотоцикль унадаг. Зүгээр л түүний байгаа байдал нь муу залуу байлаа. Тэр үед би дөнгөж ахлах сургуульд орж ирсэн нүдний шилтэй, номоо барин толгойгоо гудайлган алхах нэг төрлийн номын цагаан солиот байсан.
Анх сургуульд ороход намайг хүн болгон гоочилдог байлаа. Яагаад гэдгийг мэдэхгүй ч үргэлж ширээ байсан байрандаа байдаггүй. Нэг бол хонгилд нэг бол самбарын урд. Бүр нэг удаа миний ширээг голд нь тавиад бусад ширээг тойруулаад байршуулсан байсан. Гэхдээ би ийм зүйлд дасаад удсан байлаа.
Нойл ороход дээрээс ус асгана. Ийм юм болдог болохоор солих хувцас авдаг байсан.
Цүнхээ түр үлдээхэд дотор нь баахан хог хийчихээд ном дэвтэрийг минь урчихсан байдаг байлаа.
Ийм зүйл болоод миний тэвчээр ч барагдаж эхэлсэн.
Гэхдээ тэр нэг тэнэг залуу миний уурыг бараагүй байсан бол би аавтай чинь байхгүй байсан.
Тэр нэг тэнэг залуу бол аав чинь," гэж хэлэн ээж хуучин үеийг санасан бололтой инээмсэглэлээ.
"Би хичээлээ бариад хонгилоор өөр хичээл рүүгээ алхаж байтал нэг хүн намайг хажуугаар өнгөрөхдөө мөрлөөд миний барьж байсан бүх дэвтэр ном шалаар нэг унасан. Гэнэт тэр үед миний дотор уур минь буцалж хэн байсан ч байсан хамаагүй эргэж хараад цохихыг хүссэн.
Би эргэж харахад нэг залуу инээн уучлалт гуйх шинжгүй инээлдэж зогсож байсан.
Тэгээд л шууд би нүүрийг нь нэг сайхан шанаадсан даа. Гар үнэхээр их өвдсөн.
Тэгээд уурандаа, "НАМАЙГ ТАЙВАН ОРХИ," гээд орилсон.
Надад цохиулсан эрэгтэй шалан дээр хамраа барин сууж байлаа.
Сайхан яг хамрыг нь цохисон бололтой.
Тэгээд би хичээлээ шалан дээрээс аваад эргэж харалгүй шууд яваад өгсөн," гэж хэлэхэд аав хажуугаас нь,
"Тэр үед чи яг миний хамрыг үнэн чанга цохисон шүү," гэж дуулдлаа.
Бид хоёр хаалга руу харвал аав тэнд хаалганы хажууд хана налан зогсож байсан.
"Чи өөрөө эхэлж хүн мөрлөө биз дээ," гэж ээж инээн хэлэв.
"Үгүй ээ, инээлдээд л сайхан явж байсан чинь нэг зүйл намайг мөрлөөд л өнгөрсөн. Эргэж хартал чи доошоо шалруу харчихсан зогсож байсан. Тэгээд инээд хүрээд инээчихсэн чинь чи эргэж хараад л шууд цохисон шүү дээ," гэж хэлээд аав ээжийг тэврээд,
"Би тэр чиний нүдрүү харахад чамд ууссан. Хүмүүс надад харагдахаа байж, зөвхөн чи л надад харагдаж байсан. Тэгэхэд л би чамайг миний заяаны хань гэдгийг мэдэрсэн."
Ээж инээж надруу харангуутаа, "Тэр үеэс хойш аав чинь надаас салахгүй дагаад л байдаг болсон."
"Хүн-чоно амьдралдаа ганцхан хүнийг хайралдаг. Хэрэв тэр хүнээ алдах юм бол үхсэн юм шиг болдог. Хүн-чонууд ижилээ алдахад голдуу амьдарч чаддагүй. Тийм болохоор чамайг өөр хүнтэй хамт байх эсвэл надаас түрүүлж үхвэл яах вэ гэж бодоход тэрний оронд намайг ал гэж хэлэх байсан. Би чинийхээ төлөө үхэхэд бэлэн," гэж хэлэн ээж аав хоёр инээлдэв.
"Тийм болохоор минйи охин заяаны ханиа олсон бол хэзээ ч битгий алдаарай," гэж ээж минь надад хэлсэн. Тэр үед хэтэрхий жоохон байсан болохоор мэддэггүй байсан ч яг энэ үед Роритой энэ өрөөнд зогсож байхдаа би ойлгосон юм.
Рори бол миний заяаны хань, миний цорын ганц Ижил минь байв.