8 страница6 октября 2016, 04:55

Бүлэг 8

"Хар тамхины наймаач болон муу санаат шуламны хулгайлсан айх охиныг хамгаалах гэж оролдох үед хүн-чоно намайг том дүнрүү шидлээ."
            - Patricia Briggs

Снөүи (Snowy)

"Чи яагаад тийм зан гаргах болсон юм?" гэж захирал надруу харан сууж байв.

Би хариулахыг ч хүссэнгүй. Зүгээр л гадагшаа цонхоор харан ширээнийнх нь урд байх сандал дээр сууж байлаа.

Намайг хариулахгүй гэдгийг мэдэн тэр санаа алдаад,

"Чиний нэг хийсэн үйлдлийн чинь төлөө би хотын даргаас уучлалт гуйх хэрэгтэй болчихоод байхад чи надад юу ч хэлэхгүй юм уу, Хатагтай Волф?"

"Захирлаа, би түүнийг даргын охин гэж мэдээгүй," гэж хоёр мөрөө өргөн урдаас нь гэмгүй царайлан хэллээ.

Захирал санаа алдаж,

"Чамайг сургуульд үймээн тарьсан болохоор чинь би сар чамайг хичээлээс чөлөөлж байна. За одоо гар," гэж намайг гараараа яв гэж даллан бичиг цаасныхаа ажлыг үргэлжлүүллээ.

Сайхан шүү. Одоо нэг сар чөлөөтэй. Энэ хугацаандаа ойд л байя даа.

Ангиас цүнхээ авахаар ороход хичээл эхлээгүй байсан ч намайг ороход дув дуугай болж ялааны далавчаа дэвэх хүртэл сонсогдохоор боллоо.

Би юу ч анзаараагүй юм шиг царайлан цүнхээ аваад хичээлээ дотор нь хийж байтал,

"Түүнийг сургуульд сар ирэхийг хорьсон гэсэн. Ул нь бол хөөх ёстой байсан юм. Дараагийн удаа хэнийг ч гэмтээчихэж магадгүй шүү дээ," гэх дуугаар эргэж харвал Жессикагийн гөлөгнүүд тойрог үүсгэн надруу хялам хийн чимээгүй ярилцаж байв.

"Намайг тэгэж их муулахыг хүсээд байгаа юм бол ядаж намайг ангиас гарангуут муулалдаа," гэж хэлэн цүнхээ аван тэдний зүг нэг алхам ойртоход тэд арагшаагаа 3 алхам холдов. Энэ үйлдэл миний инээдийг хүргэсэн болохоор нэг сайхан инээчхээд,

"Ямар сайхан юм бэ," гээд тэдэн рүү харан инээмсэглээд,

"Та нарын царайг нэг өдөр ч биш, бүр бүхэл бүтэн сар харахгүй гэхлээр баярлах сэтгэл хүрээд, нисэх гээд байх юм. Надад ийм сайхан боломж олгосон Жессикад гүнээ талархья гэж хэлээрэй," гээд ангиас гараа даллан гарлаа.

Арын хаалган дээр өмнө нь Роритай таарч байсан болохоор урд хаалгаар гарахаар явж байтал ард танил хөлийн чимээ, үнэр үнэртэв.

Муу хүнийг дурсахаар гэж. Юутай үнэн үг вэ.

"Би чамайг Жессикагийн хамрыг хугалсан гэж сонссон. Чи яах гэж тэгсэн юм?" Рори миний бугуйнаас барин зогсоож хэлэхэд би нүдэнд нь санаа зовсон байдлыг олж харлаа.

"Тэр хүртэх ёстой юм аа хүртсэн," гээд хумсаа харан түүнрүү нүдээ ирмэн инээмсэглэв.

Рори санаа алдаад,

"Тэгээд захирал юу гэсэн юм?" гэж сонсоогүй бололтой надаас асуув.

"Жессикагийн ариухан сайхан сэтгэлийн төлөө би нэг сарын чөлөөтэй болсон," гээд газраа дэвхцэн түүнрүү инээн хэллээ.

Миний энэ байдал түүнд таалагдаагүй байгаа бололтой гараа өмднийхөө халаасанд хийн толгойгоо сэгсрээд,

"Тэгээд чи хичээлээ яах юм?" гэж асуув.

Энэ нээрээ хаана ч байсан хичээлд санаа зовох юм аа.

"Хамаа алга," гээд түүнээс гараа татаж аваад,

"Би зугаалганд явлаа. Баяртай. Нэгэнт ой орсон юм чинь нөгөө эм болон олон гоё жимс авчирнаа," гээд түүнийг ардаа үлдээн мөрөн дээгүүрээ орилон ой руу орлоо.

Ойн захад ирээд эргэж харвал Рори надруу харан зогсож байв. Би түүнрүү сүүлчийн удаа нэг даллаад ой руу арагшаагаа алхалан инээмсэглэн орлоо. Түүнд харагдахгүй болох мөчид эргэж харан хар хурдаараа гүйв.

Нэг том чулуун дээр гишгэн газар буухдаа чоно болон хувирч нуурын зүг хурдлан давхилаа.

Нуур дээр ирэхэд буган сүрэг бэлчиж таарав. Би тэднийг олж харангуутаа шууд давхин ойртоход сүрэг дундаас янзаганууд нь ялгаран миний зүг уралдан ирцгээлээ. Би тэр үед л тэднийг ямар их сансанаа мэдрэв.

Би ч баярлаж сүүлээ савчин, баярлан дэвхцлээ. Надруу бүгд ойртож тойрон зогсоод наадлаж эрхлэв. Би дээш бусад сүргийн зүг харвал надруу толгойлогч нь харан зогсож байлаа. Би тэгш зогсож толгойгоо бөхийлгөн ёслов. Тэр ч мөн адил тэглээ. Би буцаж анхаарлаа янзаганууд руу хандуулж тэдэнтэй тоглож эхлэв.

Хэсэг хугацааг тэдэнтэй өнгөрүүлчхээд ойг нэг тойрч газраа тойрохоор явлаа.

Ойд өөрчлөгдсөн зүйлс алга байв. Бүгд яг намайг сүүлд ирэхэд байсан яг тэр хэвээрээ байлаа.

Нэг хадыг тойроод явч байтал хүний үнэр үнэртэв. Үнэрийг нь даган уулын дундуур гарах жимээр явлаа. Удалгүй хүмүүсийн яриа сонсогдож эхлэх ба урагш харвал хоёр залуухан хос гал асаан майханаа барьж байв. Тэднийг сайн харвал хорь дөнгөж гарч яваа хоёр залуухан хүмүүс байх ба ярианаас нь сонсвол тэднийг Том болон Люси гэдэг ба явган аялал хийн энэ уулын захаар таарч гарч байгаа бололтой. Би биетэйгээ инээлдэж, түлхэлцэх ба зав л гарвал нэг нэгнийгээ жоохон жоохон үнсээд байв.

Би хэзээ ч үерхэл ямар байдгийг мэдэхгүй ч энэ хоёрыг харахнээ их аз жаргалтай харагдаж байлаа.

Миний амьдралд хэзээ ч аав болон нэг найзаас минь өөр эрэгтэй хүн байдаггүй байв. Гэхдээ энэ хотод нүүж ирсэнээс хойш Роритой их ойр болсон.

Би анх хол байдаг хотод авга эгчийндээ амьдардаг байсан юм. Ээж минь одоо миний байгаа газар байсан бөгөөд сургуульд би нэг хэрэг гаргаснаас болж нүүж ээж дээрээ ирсэн.

Энд ирсэнээс хойш би их өөр болж. Хэзээ ч бандитай ойр байна гэсэн бодол минь шал өөр болжээ. Би аавыгаа алдахад ээж минь яаж их шаналж, зовж байсныг харсан болохоор би хэзээ ч өөрийгөө эрэгтэй хүнтэй ойртож өөрийгөө шаналгахгүй гэж өөртөө хэлсэн.

Гэхдээ би Роритой уулзаснаас хойш илүү нээлттэй болж би өөрийнхөө дотор байдаггүй гэсэн шинэ мэдрэмжийг мэдэрч эхэлсэн.

Хэрвээ би Роритой тэр газар таараагүй бол. Хэрвээ би тэр үед тэр газар явж таараагүй бол миний ирээдүй шал өөр байх байсан биз.

Рори намайг өөрчилсөн.

Тэр хоёр хосыг харан нэгэн модны доор очин суулаа. Тэр хоёр их л жаргалтай байх ба Люсиг нь нэг юм авах гээд босоход Том нь түүнийг бэлхүүсээр нь барин өөрийнхөө өвөр дээрээ суулгалаа. Охин нь түүнийг түлхэсэн ч залуу нь тавихгүй байсан ба удалгүй охин нь бууж өгч түүний нүдрүү эгцлэн харан өвөр дээр нь суув. Би холоос харж байсан ч тэдний бие биеэ харах харц хайр дүүрэн байсан гэдгийг мэдэж байв. Бие биенийхээ төлөө төрсөн мэт тийм л харцаар харж байлаа.

Би хэзээ ч надруу ингэж харж байсан хүнтэй таарч байгаагүй. Би тийм хүнтэй таарах ч үгүй. Би угаасаа ганцаар байх хувь тавилантай. Хаанаас нь ч харсан надтай хүмүүс зайгаа барьж явдаг. Магадгүй миний байгаа байдал хүмүүсийг айлгадаг байх.

Гэхдээ үнэнийг хэлэхэд би ч гэсэн тэднээс айдаг. Гаднаа инээж байгаа ч цаанаа муу санаа агуулдаг хүмүүстэй байж байгаад тэдэнд алуулсанаас ганцаар байж байгаад үхсэн минь дээр.

Тэр хоёрыг хоолоо хийж идэж эхлэхэд би тэнд хэр их удаан сууснаа мэдэв.

Намайг босож суниахад охин нь миний байсан зүг рүү харлаа. Би шуудхан модны ард нуугдав.

"Яасан, юу болсон?" гэж Том Люсигээс асууж байгаа нь сонсогдлоо.

"Зүгээр, хоёуланг нь нэг юм харж байгаа юм шиг санагдсан юм," гэж Люси түүнд аягатай хоолоо өгөхдөө хэлэв.

"Ойд хоёулахнаа байж битгий эвгүй юм яриад бай," гэж Том хэлэн нуруугаар нь жихүйдэс гүйж байгаа юм шиг нуруугаа хөдөлгөлөө.

"Тэгээд өөрийгөө бас эр хүн гээд байгаа юм шүү," гэж охин нь хэлээд инээв.

Залуу нь түүнрүү харан хүүхэд шиг хэлээ гарган хоолоо халбагдан идлээ.

Надад энэ хоёр инээдтэй санагдаж толгойгоо сэгсрээд ой руу буцаад яваад өгөв.

Хэр удаан давхисан юм, бүү мэд. Нэг мэдэхэд л нойр хүрч нүд анилдаж эхэлсэн ба уулын төвд байрлах нэг модны доор бөөрөнхий болон эргэж нүдээ анин унтав.

Цаг гаруй унтаж байтал хамранд нэг зүйл үнэртэх шиг болов. Толгойгоо өндийлгөж сайн үнэрийг нь авбал утаа үнэртлээ.

Шуудхан хурдан босож өндөр газар зосгож эргэн тойрноо харвал нэг газар улаан асан түймэр гарч байв.

Энэ хэдэн хоног их хуурай байж бороо ороогүй болохоор гал асах нөхцөлд төгс бүрдсэн байлаа.

Гал асах зүг рүү давхин яагаад гал гарсан байх талаар бодон хурдлав.

Тэгтэл би нөгөө өдөр уулзсан хосыг саналаа. Тэр хоёр гал асаан хоолоо хийж байсныг санаж галаа бүрэн унтраагаагүй унтсан бололтой.

Тэгвэл түймэр тэднийг унтаж байхад ассан бололтой.

Би тэднийг харсан газар луу ойртох тусам гал илүү асаж, түймрийн төв рүү ойртож байгаагаа мэдэрлээ.

Илүү их явах тусам хиншүү илүү өтгөрч хамар цорчиж байв. Нүднээс нулимс урсан гарч байсан ч тэр хоёр аз жаргалтай байсан хосыг бодон урагшаагаа тэмүүлсээр байлаа.

Нэг мод хугаран унахад замаас нь холдож хажуу тийшээ үсрэн бултав. Энэ тэндгүй хар утаа харагдаж байсан ба зүгээ хэд хэдэн удаа алдлаа. Гэсэн ч удалгүй олж тэр хоёрын байсан газар ирэв.

Илүү ойртож ойроос харвал нээрээ эндээс гарсан бололтой гал асаж байлаа. Хажуу тийшээгээ харан галын баруун буланд майхнаа зассан байсныг санаж тэр зүг рүү харвал тэдний майхнаас гал асаж байв.

8 страница6 октября 2016, 04:55