7 страница6 октября 2016, 04:44

Бүлэг 7

"Чи надад хайртай юу?"
"Тийм ээ, Жейк. Чи бол миний хамгийн сайн найз."
"Найз? Яагаад найз гэж? Хүн-чоно ч бас хайрлаж чаддаг юм."
- Unknown

Снөүи (Snowy)

"Сайн уу, Рори. Ойрд яагаад ирсэнгүй вэ?" гэж ээж хэлэн Рориг гэрт урин орууллаа.

"Харин жоохон завгүй л байлаа," гэж хэлэн надруу харсанаа, "гэхдээ бүх ажлаа дуусгаад, цэгцэлчихсэн," надруу ирмэлээ.

Миний нүүр улайж, инээмсэглэхгүй байж чадсангүй. Би тэр хоёрыг доор үлдээн дээш өрөөрүүгээ цүнхээ тавихаар гарлаа.

Тэр анчидтай таарсанаас хойш олон хоног өнгөрчээ. Гар ч одоо эдгэж байна.

"Чи ном их унших юм аа," гэх дугаар золтой л орилчихсонгүй. Гайхан эргэж харвал Рори миний номны тавиурыг харан гараа халаасандаа хийн зогсож байлаа.

Миний царайг харан тэр газар унан инээж эхлэв. Хэдэн минутын дараа инээхээ больж,

"Чи царайгаа харсан ч болоосой. Зургийг чинь авсан бол гэртээ жаазанд хийгээд олон үеэрээ хадгалахгүй юу," гэж хэлэн нүдэн дэх нулмимсаа арчин хэллээ.

"Амаа тат," гэж хэлэн би түүн рүү муухай харав.

Тэр бууж өгсөн байртай гараа дээш нь өргөлөө.

"Хэн чамайг ер нь хүний зөвшөөрөлгүй орж ир гэсэн юм?" гэж би түүний цэлмэг тэнгэр шиг нүд рүү харан асуулаа.

"Би ирээд хаалгыг чинь тогшисон."

"Би сонсоогүй," гэж хэлэн орон дээрээ гаран суулаа.

Тэр ч миний хажууд ирэн миний өөдөөс харан суув. Бид хоёр бие биенийхээ нүдрүү харан суулаа.

Хэсэг чимээгүй суусны эцэст тэр чимээгүй байдлыг эвдэн хэллээ.

"Би чамайг ямар удаан хайсан гэж бодно," гэж хэлэн надруу ойртож миний үсийг чихний ард хийн,

"Би чамайг тэр өдрөөс хойш орой болгон зүүдэлсэн. Золтой л галзуурчихаагүй шүү," гэж хэлэн инээмсэглэлээ.

Би юу хэлэхээ мэдэхгүй түүний нүдрүү харан суусаар байв.

"Гэхдээ энэ нь тустай байсан. Үүний ачаар би чамайг мартаагүй," гэлээ.

"Чи яаж намайг гэж мэдсэн юм?" гэж намайг олон хоног шаналгасан асуултаа асуув.

"Би нээх тод сандаггүй юм. Миний хамгийн сайн санаж байгаа юм бол", гэж хэлэн гараараа миний хацрыг илж, "энэ сайхан бор нүд", гээд гараа цааш явуулан миний үсийг хуруугаараа самнан доош явуулж, "энэ тас хар үс" гэв.

Би ичиж доошоо харахад тэр хуруугаараа миний эрүүний доор тавин толгойг минь өргөж өөрлүүгээ харууллаа.

"Би хамгийн анх танай ангид ороод чи хоцорч орж ирсэндээ," гээд тэр үеийг санасан бололтой инээгээд,

"тэр үед би үсийг чинь хараад 'Тэр мөн байна' гэж бодсон," гээд гараа миний гаран дээр тавив.

"Гэхдээ би итгэлгүй байсан. Тэгээд чамтай ойртох юм бол тэр охиныг чамайг байх гэж мэднэ гэж бодсон. Эхэндээ үнэхээр хэцүү байсан. Чи үргэлж л зугтаад, нуугдаад байсан. Би сүүлдээ эргэлзэж эхэлсэн. Гэхдээ тэр хэнийг ч мэдэхгүй байгаа жимсийг чи мэдэж байсан," гэв.

Би доош бидний нийлсэн гар луу харлаа. Түүний гар миний хажууд үнэхээр том юм билээ. Гэхдээ бидний гар хоёр биендээ зориулагдасан мэт байв. Тэр миний гарыг атгахад дээш харвал тэр ч мөн адил бидний гарлуу харж, гүн бодолд автсан байлаа.

Би түүнийг бодлоос нь салгахыг хүсээгүй болохоор цонхоор харан суув. Удалгүй ээж дуудаж бид хоёр доош буулаа.

Оройн хоолны үеэр ээж Рори хоёр л ярина. Би зүгээр яриаг нь сонсон сууж байв.

Тэр хоёрын яриаг тэр хоёр л ойлгохоор ярина. 'Нөгөө юу тэгсэн шүү дээ, тэгсэн тэгсэн' гэх мэтчилэн ярина.

Хоол дуусаж Роригын явах цаг боллоо.

"Хоол үнэхээр амттай байлаа. Баярлалаа, Хатагтай Волф," гэж Рори хэлэв.

"Би чамд олон удаа хэлсэн шүү дээ. Намайг битгий Хатагтай Волф гэж дуудаа гэж. Мери гэж дууд гэсэн шүү дээ," гэж ээж тавагнуудаа хураангаа хэллээ.

"Хоол амттай байлаа, Мери," гээд тэр бугуйн дахь цагаа харсанаа,

"Миний явах цаг болж ээ," гэж хэлэхэд ээж,

"Цаг их орой болчихож. Чи ээждээ залгаад манайд хончихгуюу. Болохгүй бол би хэлчьэ," гэж ээж хэллээ.

Би түүнрүү итгээ ядсан байтайхарахад Рори инээн,

"Хэрэггүй ээ. Би явлаа," гэв.

"Чи ирж байгаарай. Ийм орой биш л дээ. Гэхдээ эрт сургуулиа тараад ирж байгаарай. Энэ юм ямар ярих биш," гэж Рорид шивнэн хэлэхийг би сонслоо.

"Ээжээ, би сонсож байна," гэж хэлэхэд тэр хоёр инээлдэгцээв.

Рори цүнхээ аваад хаалганы зүг чиглэлээ.

"Би чамайг гаргаад өгье" гэж хэлэхэд,

"Үгүй ээ, хэрэггүй. Ийм орой болсон байхад охиноор хүргүүлээд, чамд аюултай," гэж хэлэн эсэргүүцээд болохгүй байв.

"Чи надаас болоод манайд оройтсон шүү дээ, тийм болохоор би чамайг ойртуулж өгье."

"Миний зүрх өвдсөн болохоор миний буруу, чи гэртээ үлд. Би өөрөө явж чадна."

"Зүрх чинь надаас болж дэлссэн шүү дээ. Тийм болохоор миний буруу."

"Надаас болж чи дээрлэхүүлсэн, тэгээд чи надаас зайгаа барьсан. Тэгээд зүрх дэлсэх бол миний санаа байсан. Тийм болохоор миний буруу." гэж тэр урдаас дайраад байв.

"Тэгвэл ядаж би гэрээс арван алмах гаргаж өгье. Болж байна уу?"

Тэр хэсэг бодоод толгой дохин инээмсэглэлээ.

Дөнгөж гэрээс гараад хэдхэн алхтал тэр миний гарнаас барьж зогсоогоод,

"Арван алхам болсон, одоо чи буцаад яв," гэв. Хүүхэд шиг санагдсан болохоор толгойгоо сэгсэрч инээмсэглэлээ.

"Өнөөдөр намайг оройн хоолонд урьсанд баярлалаа," гэж Рори хэлэв.

"Зүгээр ээ, би ээжийг ийм яриасаг байгаа нь ойрд хараагүй юм байна," гэж хариуллаа.

Тэр инээгээд,

"Маргааш уулзья" гэв.

"За"

"Маргааш танай хаалган дээр чинь уулзья," гээд хаалган дээр гэдэг дээр тод хэлэв.

"За за, орой болчихлоо. Яв," гэж хэлэн түүнийг түлхэхэд,

"Ойлголоо, Хатагтай. Гэхдээ үүнээс өмнө та өөрөө түрүүлээд гэртээ орно уу," гэв. Би толгойгоо сэгсэрээд буцаад хаалган дээрээ ирлээ.

Эргэж хартал тэр яг нөгөө газраа надаас харцаа салгалгүй харж байв. Би сүүлийн удаа түүнрүү гараа даллаад хаалгаа онгойлгон орлоо.

Хурдан дээшээ өрөөрүүгээ орж цонхоор зам руу хартал тэр цаашаагаа харан алхаж байв.

Маргааш өглөө нь тэр намайг гэрийн гадаа хүлээж байлаа.

"Сайн уу, Снөүи. Сайхан амарсан уу? Би сайхан амарсан. За хоёулаа явах уу?" гэж асуултуудаар булчихаад намайг чирээд явчихлаа.

Намайг хэсэг чирж явж байгаад удаан бид хоёр бие биенийхээ хажууд алхацгаав.

Би түүний рүү хараад,

"Ямар нэгэн юм болсон юм уу?" гэж сонирхон асуухад тэр надруу харсанаа харцаа бууруулж, цаашаагаа харлаа.

Би гайхаад түүнд рүү ойртоход түүний чих нь улаасан байв.

Хар өглөөгүүр яагаад ичээд байгаа юм? Би тийм ичмээр хувцалсан юм болов уу?

Би өөрийгөө хажуугаар өнгөрөх дэлгүүрийн толинд харлаа.

Үсээ дээш нь бөөрөнхийлж шуун хэсэг урд үс сул байх ба би үргэлж л хар бариу өмд сул цамц өмсдөг байв.

Бид хоёр сургууль хүртэл чимээгүй л явсаар байлаа. Сургуулийн гадаа ирээд тэр салах ёс хийн өөрийнхөө өрөөрүү яваад өгөв.

"Энэ одоо юу болоод байгаа юм бол?" гэж өөртөө шивнэн хэлэхэд,

"Өө, нөгөө биеэ үнэлэгч чинь явж байна шүү дээ," гэх дуугаар эргэж харвал Жессика найзуудтайгаа явж байв, найзууд ч гэж дээ, төөрсөн гөлөгнүүд, түүнийг баян айлын эрх охин болохоор бүгд сайн ханддаг байв.

"Сайн уу, Снөүи. Та хоёр ойрд их л ойр харагдаад байх чинь. Чи түүнийг ямар аргаараа ийм болгочихов? Чамтай уулзаснаасаа болсон. Би түүнийг бүр танихаа ч байлаа. Миний мэдэх Рори ийм биш. Хэрэв өөр хүн намайг сүрдүүлсэн бол би шууд аавдаа хэлээд хөөлгөх байсан. Миний аав хотын дарга болохоор түүнийг хурууны үзүүрээ хөдөлгөхөд энэ хот түүний өмнө сөгдөнө. Гэхдээ Рори надруу тэгэж уурлахад нь чи нөлөөлсөн . Би Роритой угаасаа гэрлэх болохоор түүнийг өөрийнхөө харж чадах газраа байлгамаар байгаа болохоор зүгээр үлдээнэ. Харин чи бол бүр шал өөр хэрэг," гэж хэлэн надруу муухай харж инээмсэглээд,

"Би чамд Роригоос хол бай гэж хэлсэн. Чи ийм," гэж хэлэн намайг дээрээс доош нүдээ гүйлгэж харсанаа, хамраа үрчийлгэж,

"Ийм ядуу, царай муутай, тэнэг, загвар мэддэггүй охины хажууд би бол бурхан. Тийм болохоор энэ бол сүүлийнх," гээд тэр түрүүвчээ онгойлгон надруу баахан зуун долларууд шидчихэв.

"Хоёулаа бие биедээ тусалья. Энэ мөнгөөр чи сайхан амьдарна. Харин би Роритойгоо хамт байна. Чамайг би нэг жижигхэн байшинд амьдардаг гэж сонссон. Ээж чинь сайн ажил хийдэггүй, бүр хийхийг хүсдэггүй гэж сонссон. Тэгвэл чи ээждээ нэг сайхан тус болоод намайг сайхан ааштай байгаа дээр нь наад мөнгөө аваад эндээс арилж үз. Чамайг харахаар бөөлжмөөр санагдаад байх юм," гэж хэлэн түүний найзууд инээлдэж эхэллээ.

Миний уур хүрч, түүнрүү ойртон алхаад түүний цамцнаас заандаж авав.

"Чи намайг хүссэн үгээрээ наад балиар өмхий амаараа хэлж болно, харин миний ээжийг чамд доромжлох эрх байхгүй," гэж хэлэн гараа зангидаж түүнийг цохиход нэг зүйл хугарах чимээ гарлаа.

Биднийг тойрон зогссон хүмүүс уулга алдах үеэр чих өвтгөм орилоон Жессикагийн амнаас гарч тэр доошоо унан хамраа барин ориллоо.

"Надтай орооцолдох юм бол ийм юм болдог юм. Чи их мөнгөтэй юм чинь наад миний янзалсан хамрыг Барби шиг болгоод засчих биз," гэж түүнрүү харан инээмсэглээд хүмүүсийн голоор гараад явав.

Араас түүний уйлах, орилох ч биш дуу сонсогдоход миний инээд хүрч байв.

Энэ өдөр ч сайхан эхэлж байна шүү.

7 страница6 октября 2016, 04:44