6 страница6 октября 2016, 04:35

Бүлэг 6

"Сүргийн хүн чадалд чононд байдаг, чонын хүч чадал сүрэгт байдаг."
- Rudyard Kipling

Рори (Rory)

Хүн ирвэс шиг хурдан байна гэж байдаг бол энэ л байх.

Амьдрал дээрээ анх удаа ийм хурдан гүйдэг хүн харав. Хүн хүн гэхдээ бүр охин шүү.

Би гайхсандаа болоод амаа ангайн араас хоцорсон ч тэр ой руу шууд чигээрээ гүйн нүдэнд харагдахаа байлаа.

Би тэнд хэр удаан зогссон юм бүү мэд, нэг мэдэхэд бүгд тарчихсан байв.

Би түүний араас харан харан буцаад сургууль руу их л удаан алхаж орлоо.

Ангид иртэл,

"Рори чи хаана байсан юм? Бүр санаа зовоочих юм," гээд охид хүрээд ирэн, олон асуултаар шалгааж өгөв.

Хичнээн эд нар ядаргаатай байсан ч тэд нар луу эргэн харан өөрийнхөө алдартай инээмсэглэлээр инээн,

"Би хүнтэй уулзсан юм. Би одоо завгүй болохоор явлаа," гэж хэлэн хариулт ч сонсолгүй эргэн өрөө рүүгээ явлаа.

Хичээл тарсан ч тэр ирэхгүй байв.

Анги руу орж цүнхийг нь шалгах санаатай ортол байлаа.

Арай яваагүй юм байна.

Тэгээд би түүнийг хүлээн ширээн дээр очин суулаа.

Түүний сандал дээр суун унхоор харахад л тэр яагаад энд суух дуртайг нь олж мэдэв.

Энэ цонхноос ой үзэсгэлэнтэй харагддаг юм билээ. Олон өнгөөр алаглан харагдах ой дээр нар алтан шар цацрагаа тусган, модны навчис дээр тогтсон борооны дуслууд гялалзан харагдах нь талбай дүүрэн очир алмаз гялтганах шиг санагдлаа.

Нойр хүрч түүний ширээг налан дуг хийх санаатай нүдээ анин хэвтэв.

Хэр удаан тэнд суусан юм бүү мэд.
Толгойгоо өндийлгөн цонхоор хартал Снөүи ойгоос гаран сургууль руу чиглэн алхах нь харагдлаа.

Хурдан гэх чинь хувцасаа янзалаад, цонхны тусгал дээр үсээ цэгцлэв. Тэгээд сандал дээр нь сууж байснаа санан огло хийн бослоо.

Намайг өөрийнх нь ангид өөрийнх нь ширээн дээр байхыг харвал намайг лав эрүүл хүн гэж бодохгүй гаж донтон гэж бодох байлгүй.

Түүний ширээг налан түүнийг хүлээн цонхоор алсыг харж байгаа царайлан цонхоор харч зогслоо.

Удалгүй нүдний буланд тэр харагдан,

"Чи сурсанаараа одоо л ирж байгаа юм уу, Сонни?" гээд эргээд хартал түүний нүдэнд нулимс цэлэгнэж байв.

Түүнийг хэзээ ч ийм байдалтай харна гэж бодоогүй болохоор хэсэг гайхан зогслоо. Тэр намайг харсандаа итгэж чадахгүй байгаа бололтой харснаа нэг алхам арагшаагаа алхан гараа цээжиндээ наахад би олж харав.

Түүний цасан цагаан гарнаас улаан хүрэн цус гоожиж шалан дээр тусалж байлаа.

"Гар чинь яасан юм? Алив би харья" гээд ойрттол,

"Хол Бай" гээд тэр орилов.

Би ч тээнгэлзэж зогсож түүнрүү гайхан хартал тэр доошоо толгойгоо тонгойлголоо.

Би түүнрүү ойрттол түүний мөр нь дээш доош хөдлөн чичирж байлаа.

Тэр уйлж байв.

Би хэзээ ч уйлсан охидыг аргадаж мэдэхгүй, бүр таарчиж байгаагүй болохоор юу хийхээ бодон зогссоноо нэг найзынхаа хэлсэн үгийг санлаа.

"Охидын уйлахад тайвшруулах хамгийн амар арга бол түүнийг чангаас чанга тэврэн нүрүүг нь илэн, тайвшруулах үг хэлэх хэрэгтэй."

Би шууд очин түүний нүүрийг цээжиндээ наан чанга тэврэн авлаа.

Эхэндээ намайг ийм үйлдэл хийсэнд гайхсан бололтой хэсэг эргэлзэж байснаа намайг тэврээд уйлав.

Ойд л нэг юм болж дээ.

Би түүнийг тэврэн эрүүгээ толгой дээр нь тавихад тэр гараараа миний бүсэлхийгээр ороон өөртөө наан тэврэв.

Яг энэ үед бид хоёр бие биедээ зориулагдсан юм шиг түүний толгой миний хүзүүн доор таарч байлаа. Эвлүүлдэг тоглоом одоо л бүрдэж байгаа мэт сэтгэгдэл төрч би аман дээрээ инээмсэглэл тодруулав.

Удалгүй тэр тайвширсан бололтой уйлахаа больсон байлаа. Надаас холдож, гараараа нулимсаа арчин, 'баярлалаа' гэж хэлсэн ба хэрэв би тийм ойр байгаагүй бол сонсохооргүй аяархан хэлсэн юм.

Би түүнийг тавиад гарыг нь боох боолт авчиртал,

"Би өөрөө боочихьё," гэв.

Би түүнийг нүд салгалгүй харан зогсож байтал намайг гар гэлээ. Гэхдээ яг гар гэж хэлээгүй ч "Чамд эвгүй байгаа бол чи ангийн гадаа зогсож байж болноо," гэдэг үг зүгээр даруухнаар л хөөж байгаа юм шиг санагдлаа.

"Үгүй ээ, би энд байж байя," гэж би эсэргүүсэн ч тэр зөвшөөрсөнгүй.

"Заза, чиний хэлсэнээр болохоос доо," гээд эцэст нь бууж өгөн хаалга руу чиглэн алхтал нэг юм миний цамцыг татах шиг санагдан эргэн хартал тэр миний цамцнаас цагаан жижигхэн гараараа чанга зууран, доод уруул нь чичирч байх ба над руу уйлснаас болоод хавдсан бор нүдээрээ харж байлаа. Хэрэв намайг хаалгаар гараад явах юм бол дахиад уйлах юм шиг санагдав.

Тэр ч миний гайхсан харцанд сандарч ээрч эхэлсэн ба энэ нь үнэхээр хөөрхөн харагдав.

Юу хэлэхээ мэдэхгүй ийш тийшээ харан миний харцтай тулгаралгүй зугтаад байлаа.

"Чи энд байж болноо," гэж хэлэхэд надад оскарын шагнал авсан мэт сэтгэгдэл төрч, түүнд надтай байх нь тухтай байгаа юм байна гэж бодогдов.

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй охин юм.

Би цонхоор харан тусгал дээр түүнийг "битгий хар," гэсэн ч харж байлаа.

Түүний хийж буй үйлдэл бүр нь харцыг минь булааж байв. Өмнө нь хэзээ ч охин надад ийм мэдрэмж төрүүлж байсангүй.

Тэр гараа арчиж байснаа нэг мөнгөн гялалзсан зүйл гаргаж ирэн харж эхлэв.

Хэрэв хүн хайлт харсан бол төмөр жижиг бөмбөг гэж харах байсан ч надад бол тэр бууны сум харж байгаа юм шиг санагдлаа.

Аав минь анчин хүн болохоор байнга сум авч явдаг учраас бууны сумыг бол андахгүй болсон.

Түүнд яаж, юугаа хийж сум байх юм бэ?

"Чи болж байна уу?" гэж асуутал,

"Болчихлоо" гээд гараа боож дуусгав. Эргэж хараад би түүний цүнхийг аван бид хоёр үүнээс хойш дандаа хамт харина гэж хэллээ. Тэр татгалзсангүй. Дотроо баярлаж үхэхээ шахав.

Орой би түүнийг хүргэж өгөөд, өглөө нь аваад нэг иймэрхүү өдрүүд өнгөрлөө.

Тэгтэл нэг өдөр гай тохиож түүнийг охидуудад дээрэлхүүлсэн гэж цуу яриа сонсогдов.

Хурдан хаана болсоныг нь асуугаад алхаж явтал тэр арын хаалга руу чиглэн алхаж яваа харагдлаа.

"Сонни юу болсон бэ?" гээд гарнаас нь татан эргүүлэн харуултал түүний баруун хацар улаасан байв.

Тэр алгадуулсан бололтой.

"Чиний охидууд л хэлж байна. Чамаас хол бай гэж. Чамд хангалттай юм биш үү. Намайг зовоож ханахгүй байна уу?" гээд намайг түлхэн яваад өглөө.

Би ийм зүйл хүсээгүй шүү дээ. Арай гэж түүнийг мэдэх боломж ирж байхад би түүнийгээ түлхэчихлээ.

Надад үнэхээр хэцүү байв. Би шуудхан нөгөө дээрэлхэсэн охид дээр очлоо.

"Рори чи юу хийж байгаа юм?" гээд намайг сургуулийн заалаар тэдэн дээр очиход асуулаа.

"Та нар Снөүийг дээрэлхэхийг хүсээд байгаа юм бол түүнийг зовоолгүй шууд над дээр ир. Түүнийг энэ тэнэг юмандаа битгий хутгалдуул," гэж уураа барин тайван хэлэхэд,

"Чи яагаад тэр охинд ийм их санаа тавиад байгаа юм?" гэж гайсан маягтай асуулаа.

Би жоохон бодож байгаад,

"Учир нь тэр өөр. Та нараас онцгой. Тиймээс түүнрүү битгий ойрт, би та нарыг сургууль төгсөх боломжгүй болгож чадна шүү," гээд би Жессика руу эргэн,

"Чи ийм охин байгаагүй. Яагаад танихгүй хүн болоод байаа юм?" гэж хэлэн би эргэж хараад  Снөүийг олохоор шуудхан арын хаалгаар гарвал түүний бараа байсангүй.

Тэр аль хэдийн ой руугаа орсон бололтой

Тиймээс би сурсан зангаараа түүний ширээн дээр очин сууж түүнийг ирэхийг хүлээхээр шийдлээ.

Олон цаг хүлээлээ. Цаг урсан өнгөрсөөр, цагийн зүү арван нэгийн  зааж байв.

Удалгүй хаалга онгойх чимээнээр хартал тэр зогсож байлаа.

"Яасан. Ирдэг цагтаа л ирж байна уу?" гэж намайг хэлтэл тэр надруу харалгүй цүнхээ авах гэв.

"Намайг уучлаарай. Би чамайг дахиж асуудалд оруулахгүй ээ. Гуяа, уучлаарай," гэж намайг олон удаа гуйсан ч тэр намайг тоолгүй, бүр надруу харалгүй хажуугаар өнгөрөөд яваад өглөө.

Маргаашнаас эхлээд тэр надтай ярихаа ч байсан. Яг түүнийг танидаггүй үе шиг ээ л болсон. Хичнээн хичээгээд ч түүнрүү ойртож чадахгүй байлаа.

Олон өдөр өнгөрч түүний хажууд байж чадахгүй байгаадаа уур хүрч, багтарч эхэллээ.

Тэгтэл надад тэнэг, галзуу, солиотой гэмээр бодол төрлөө.

Хэрвээ намайг аварсан охин тэр байх юм бол би Снөүитэй хамт байж бас тэр охиныг ч бас мэднэ.

Хэрэв тэр Снөүи биш байвал яах вэ?

Гэхдээ оролдоод үзэхэд надад алдах юм алга.

Эцсийн эцэст оролдож үзэхээр шийдлээ. Гэхдээ яаж зүрхээ дэлсгэх ёстойг бодож эхлэв.

Тэгээд зүрхэндээ их ачаалал өгөх зүйл бол амьсгаадатлаа гүйх байлаа. Тэгээд сургуулийн арын талбайд хар хурдаараа гүйв.

Эхний хэдэн тойрог бол зүгээр байв. Сүүлдээ толгой эргэж, зүрх нэг л биш болж байлаа.

"Тийм ээ, зүрх минь. Өмнө нь чамайг битгий өвд гэдэг байсан бол одоо гуйж байна. Дахиад нэг л удаа өвдчих. Гуйя!" гэж амандах бувтанан гүйсээр л байв.

Гэтэл удалгүй зүрх хэмнэлээ алдаж, амьсгал давцлаа. Би баярлаж инээмсэглэв.

Хүн бол хажуугаас харсан бол 'Энэ одоо солиотой байхаа' гэж бодохоор байсан ч би түүний төлөө галзуурахад бэлэн байлаа.

Хурдан босож сургуулийн булан руу хурдхан гэх чинь шурган орон толгойгоо барин суув.

Хэрвээ тэр ирэхгүй бол яах вэ?

"Үгүй ээ, тэр ирнэ. Би итгэж байна. Тэр ирнэ," гэж бодон зүрхэн тус газраа гараа тавин доошоо газар руу харлаа.

Гэнэт миний урд хар үс харагдах шиг болов. Дээш өндийн харвал тэр л миний харцыг булаасан бор нүд, тас хар үс байв.

Би чамайг оллоо, Снөүи Волф!

6 страница6 октября 2016, 04:35