5 страница5 октября 2016, 20:27

Бүлэг 5

"Магадгүй чоно саранд хайртай байх. Тэгээд сар бүр хүрч чадахгүй хайрынхаа төлөө ульдаг байх."
           - Unknown

Рори (Rory)

"Рори чамайг захирал дуудаж байна," гэж Жек орж ирлээ.

"За би одоо гарлаа. Орж ирээд хоёулаа энэ ажлыг дуусгая."

"Тэгьэ. Би хүлээж байя."

Намайг Рори Уолкер гэдэг. Би энэ сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга. Надад сургуулийн сурагчид бүгд сайн байдаг. Ялангуяа охид.

"Рори чи хаачих гэж байгаа юм?"

"Намайг захирал дуудсан юм. Уулзах гээд явж байна."

"Захирал та хоёр сайн танил байхдаа тийм ээ."

"Зүгээр сургуулийн тухай байдаг болохоор нээх сургуулиас өөр зүйл ярьдаггүй ээ. Аавын минь сайн найз, тэгээд ч нээх юм яриад байдаг хүн биш ээ."

"Тэгвэл захиралын хаалга хүртэл хань болж явья."

"За тэгвэл тэгээрэй."

Охид надад бага байхаас минь наалдаж эхэлсэн. Би багаасаа биеэ хамгаалах урлагаар хичээллэсэн болохоор миний бие, миний насны хүүхдүүдээс чийрэг харагддаг юм. Гэхдээ тэр нэг асуудал гарч иртэл.

Охидууд надад нээх саад болоод байдаггүй. Би яриа өдөх гэж яардаггүй яагаад гэвэл тэд өөрсдөө ярих сэдвээ олчихдог юм. Тэд ганцаараа бүтэн өдөр ч ярьж чадах хүмүүс.

"Хөөе тэр хараа. Нөгөө хачин охин чинь явж байна. Снөүи Волф байхаа тийм ээ."

Гэхдээ энд надтай ойртох гэж оролддоггүй ганц охин бий. Тэр бол Снөүи Волф. Би түүнтэй ярих гэж олон удаа оролдсон ч тэр тийм, үгүй гэх энгийн үгээр хариулдаг байлаа.

Бид түүний хажуугаар өнгөрөн явахад тэр ганц ч дээшээ хялам хийсэнгүй.

Энэ охин анх уулзсан мөчөөсөө миний анхаарлыг их татаж байгаа.

"Захирлаа орж болох уу?" гэж хэлэн хаалгаар шагайхад том захирлын ширээний ард дөч шүргэж яваа миний багаасаа тоглож, ах шиг минь байсан хүн сууж байлаа.

"Өө, Рори миний хүү ор ор. Би чамайг яагаад дуудсан гэвэл манай сургуулийн 25 жил болж байгаа. Та нар нэг зүйл бодож олоорой гэж хэлэх гэж дуудсан юм," гэж хэлэн надруу харан инээмсэглэлээ.

"За ойлголоо," гэж хэлэн гарах гэтэл,

"Бас аавдаа мэнд дамжиулаарай, хамт анд нэг сайхан өдөр гарна гэж хэлээрэй," гэв. Би толгой дохиод гарлаа.

Намайг уулзаад яг гарч ирж байхад зүрхээр хатгаж өвдөж эхлэв.

"Та хоёр юу ярьсан юм?" гэх дуунаар эргэж хартал сая хамт алхаж ирсэн Пери зогсож байлаа.

"Сургуультай холбоотой л уулзалт байлаа," гэж өвдөж байгаагаа нуун түүнрүү инээмсэглэхэд түүний нүүр улайв.

Гэнэт миний зүрх илүү хатгаж өвдлөө.

Яагаад яг энэ үед өвддөг байна. Намайг хүмүүс мэдэх юм бол би асуудалд орно. Тийм болохоор эндээс хурдан холдьё.

"Надад яаралтай ажил байгааг саналаа. Би түрүүлээд явлаа," гээд түүнээс холдон хурдан хурдан алхан өрөөндөө орлоо.

Цүнхээ уудлан эмээ гаргаж ирээд уух гэж байтал,

"Рори ороод ирсэн үү? За хоёулаа ажлаа дуусгая," гэж Жек хэллээ.

"Би харин ажилтай болчихлоо. Маргааш больё," гээд цүнхээ үүрээд хурдан гарлаа.

Сургуульд их хүн байсан болохоор сургуулийн ард очиж байгаад эмээ уух гэж байтал нэг удаа сургуулийн хойд булангаас Снөүиг гарч ирж байхаг нэг биш удаа харсан болохоор шууд тийшээ очив.

Тэгтэл нэг буланд хүний нүднээс далд газар байв. Толгой эргээд, зүрх дэлсээд байсан болохоор шууд суугаад эмээ уулаа. Эм уугаад 20 минут болсон ч зүгээр болохгүй дотор муухай оргиод байлаа.

"Одоо яах вэ? Хурдан зүгээр болдог байсан, одоо яагаад зүгээр болохгүй байгаа юм бэ? Амьсгалж чадахгүй байна!"

Гэнэт хүн алхаж ирэх чимээ сонсогдлоо.

"Цаашаа бай. Надаас холд" гэж амандаа бувтнаж байтал зүрхэнд хатгаж өвдөв.

"Яанаа чи зүгээр үү?" гэх цээлхэн охин хүүхдийн хоолой сонсогдлоо. Би түүнийг хэн гэдгийг харах гэсэн ч зүрхэнээс болоод чадахгүй нүд бүрэлзээд байлаа.

"Би зүгээр. Эндээс яв."

Намайг тэнд очих юм бол хүүхдүүд харна. Тэгээд намайг ямар сул дорой гэдгийг минь мэдчихнэ.

"Хурдан эмчийн өрөө рүү явья."

Түүнд хэрэггүй гэж хэлсэн ч миний үгийг сонсохгүй өөрийнхөөрөө зүтгээд байлаа.

Толгой эргэж, зүрх хатгаж өвдөөд байсан болохоор аргагүй эрхэнд зөвшөөрлөө.

Тэр охин намайг туранхай боловч чадалтай гараараа босоход минь тусалж намайг түшин бид хоёр алхалаа. Миний нүдэнд нэг юм гялтанаж харагдахаар нь хартал цасан цагаан өнгийн болор зүүлт байлаа.

Бид хоёр сургуулийн хонгилоор алхаж явж нөгөө охин төрөл бүрийн зүйл амандаа бувтнан ярьж байлаа.

Би түүний яг юу ярьж байсныг мэдэхгүй ч инээмсэглэл өөрийн эрхгүй тодорч байв.

Нэг мэдэхэд эмчийн өрөөнд ирчихсэн байв.

Ямар хурдан явдаг охин бэ?

Тэр намайг хэвтүүлээд миний хөлсийг арчиж байхад миний хамгийн тод санаж байгаа юм бол бов бор нүд болон тас хар үс.

Би өөр юу ч санадаггүй ч энэ хоёрыг ерөөсөө мартдаггүй байв. Намайг арчиж дуусчихаад өрөөгөөр юм хайж байгаа бололтой ийш тийш хольхоод байлаа. Тэгэж байснаа шууд гараад явчихав.

Би гайхан хэвтэж байгаад өөрийнхөө уусан эмэндээ дарагдаад унтаад өглөө.

Хэр удаан унтсан юм бүү мэд. Намайг нэг хүний дуу сэрээлээ.

"Уолкер, эм авчирлаа. Уугаарай."

Би яагаад гэдгийг мэдэхгүй ч түүний энэ хэлсэн үгэнд захирагдан эмийг нь уулаа. Удалгүй үйлчилж эхэлсэн бололтой юу ч сонсогдохоо байж нойрондоо дарагдахтай зэрэгцэн хаалга хаагдах чимээ гарав.

"Үгүй ээ."

Би өөрийнхөө дуунд цочин сэрлээ.

"Дахиад л нөгөө хачин зүүд. Унтах болгондоо зүүдлээд байх юм. Зүүд гэхэд хэтэрхий жинхэнэ гэхдээ сүүлд харагддаг цасан цагаан чих арай итгэмээргүй. Би хэтэрхий их үлгэрийн кино үзэж бодит амьдрал, хиймэл оюун ухаан хоёроо хольж хутгаад байа шиг байна," гэж хэлэн орны хажууд байх ширээн дээрээс цаас авав.

"Хүч тамир өгөх учраас идээрэй."

Хэн надад ингэж үлдээдэг байна. Ерөөсөө мэдэх хүн алга гэж бодон орноосоо босоод сургууль руугаа явахаар бэлдэв.

"Сайн уу, Рори. Сайхан амарсан уу?" гэж Жек асуулаа.

"Сайн амарсан."

"Нээрээ чиний өчигдөр явсан ажил чинь бүтсэн үү? Чи их сандарсан харагдсан."

"Бүтсэн. Нээрээ удахгүй сургуулийн 25 жил болох гэж байгаа болохоор захирал нэг санаа бодож олоорой гэсэн. Надад сургуулийн урд мод тарья гэж бодож байна. Тэр урд талын талбай хоосон хэдэн ч жил болж байна даа. Хүмүүс ч санал нэг байна лээ. Тийм болохоор зөвлөлийхнийгээ дуудан ангиудаар орж танилцуулья."

"За тэгвэл би дуудчихья."

Бид хамгийн ойр байх ангиас эхэллээ. Биднийг ороод явахад бүгд сандалдаа хэлүүлэлтгүй сууцгаав. Хатагтай Жесс бидэн рүү харан урд суулаа.

"Бид сурагчдын зөвлөл байна. Захирал бидэнд-" гээд ярих гэж байтал ангийн хаалга онгойж,

"Уучлаарай орж болох уу?" гэх танил хоолой сонсогдлоо.

Би ч хэлсэн зүг рүү нь хартал тас хар үс харагдав. Шууд тэр өдөр бодогдов.

Би ч нүдэндээ итгэж чадахгүй харж байхад тэр ширээн дээрээ очин суулаа. Би бүр юу хийж байснаа мартан харан зогсож байтал тэр надруу залхсан байдалтай харав.

Хэтэрхий удаан ширтчихлээ.

"За танайх идэвхтэй оролцоорой" гээд түүн рүү хартал тэр цонхоор харан сууж байв.

Тэр яаж энэ охин байж болох юм бэ? Энэ тийм зүйл хийх охин шиг харагдахгүй байна.

Түүнрүү сүүлчийн удаа нэг хальт харах ангиам нь гарлаа.

Олон ангиар орж олон зүйл ярьсан боловч тэр охин ухаан бодлоос минь гарахгүй байв. Хичээл тарахаас өмнө би түүнийг ой руу орж байхыг харсан.

Хэр удах бол? Угаасаа бараг бүрэнхий болж байхад гарч ирдэг охин юм чинь одоохондоо гарч ирэхгүй байх гэж бодоод цонхоор харж байтал тэр ойгоос гарч ирж байгаа харагдав.

Шууд гарч ирчихээд сургуулийн хажуугаар өнгөрөөд яваад өглөө.

Чухал ажилтай байсан бололтой гэж бодон гэр лүүгээ явахаар ангиас гарлаа.

Намайг гэрт ирэхэд бүгд ирсэн байв.

"Би ирлээ," гээд гутлаа тайлж байтал нэг том гутал байв.

"Аав ирсэн юм уу?"

"Тийм. Аав нь ангаас олзтой ирсэн шүү," гээд туулайны арьс харуулав.

"Том туулай байна шүү."

"Тийм байгаа биз. Ээж нь хана нь дээр өлгөх гэж байгаа," гээд эвхэн торонд хийлээ.

Би ч хувцасаа сольчихоод байж байтал хоол болсон гэх дуу сонсогдлоо. Би доош буун ширээндээ суутал аав сууж байв.

"Миний хүү сургуулиар чинь юу байна. Завгүй байна уу? Кен сайн захирал байж чадаж байна уу? Чамайг зовоож байна уу? Хэрэв тэгээд байвал аавдаа хэлээрэй. Би шууд очоод-"

"Ааваа. Тийм юм болоогүй ээ. Би бас ямар охин юм уу? Сургуулийн 25 жилийн ой болох гээд олон ажил байгаа. Ойрдоо завгүй байх болохоор оройтож магадгүй шүү."

"Танай сургууль чинь ойтой ойрхон биз дээ. Орой явж байхдаа болгоомжтой байгаарай. Нөгөө цагаан чоно тэнд байж магадгүй шүү."

"За болгоомжтой явнаа. Би хооллоод болчихлоо. Түрүүлээд бослоо," гэж хэлэн тавгаа угаалтуурт хийн угаачихаад дээшээ явах гэж байснаа,

"Нээрээ аав, Кен ах тантай анд явна гэж байна лээ шүү" гэж хэлэн дээш өрөөндөө орлоо.

Хийх зүйл их байгаа болохоор шууд ажилдаа орье гээд ширээн дээрээ иртэл нөгөө жимс байв.

Намайг ухаан алдсан байхад үлдээж явсан жимс, захиа хоёр одоо ч хүртэл байгаа бас хэн өгсөнийг нь одоо ч хүртэл олоогүй гээд санаа алдаад ажлаа хийж эхэллээ.

Надаас холдон алхах чимээ, тэгээд хаалга.

"Дахиад л нөгөө зүүд," гэж бодон орноосоо өндийн толгойгоо барилаа. Цаг хартал гурав болж байв.

Ямар эрт сэрчихвээ. Буцаад унтая гээд нүдээ аньлаа.

Удаан ч хэвтлээ нойр хүрдэггүй. Цаг гаруй хэвтээд бослоо. Тав дөхөж байв.

Сургууль явья даа гээд босч хувцас хунараа өмсөөд захиа бичин үлдээлээ.

Сургууль дээр ирээд мод хариуцсан анги руу очьё гэж бодон очтол тэр ангиас дуу гараад байв.

Гайхан сэм хартал нэг охин моднуудаа услаж байгаа харагдлаа. Сайн хартал нөгөө тас хар үстэй охин болох Снөүи байв.

Тэр намайг анзаарсангүй. Намайг харж зогсож байтал тэр дууссан бололтой хаалга чиглээд алхаад ирэв. Би ч шууд хурдан гүйн булан тойроод зогслоо. Тэр миний зүг рүү хэсэг харж зогсчихоод яваад өгөв.

Би буцаад ангид нь иртэл тэр нөгөө моднуудыг сайхан гэх чинь өрөөд, цонхны тавцан дээр тавьсан байв. Модон дээр очоод хартал тэр гадаа ой руу тэр чиглээд алхаж байхаг харав.

"Тэр үргэлж тийшээ орох юм. Тэнд юу байдаг юм бол доо?" гээд мод руу хэсэг харж зогсож байгаад буцаад анги руугаа явлаа.

Өдөр нь тэр ангид баяр хүргэх санаатай ортол тэр байхгүй, түүний цонхны хажуу дахь суудал хоосон байв.

Би түүнийг харахыг тэсэн ядан хүлээж байсан ч тэр байсангүй. Жоохон урам хугараад, санаа алдаад ярьж байтал,

"Уучлаарай орж болох уу?" гэж сонсогдлоо.

Би шууд хаалга руу хартал тэр зогсож байв. Миний сэтгэл санаа дээрдэж, инээмээр санагдлаа.

Түүнийг харахгүй хоёр өдөр болсон үү үгүй юу санана гэдэг үнэхээр сонин юм. Би хэзээ ч охид хүүхдэд ингэж татагдаж байсангүй. Харин тэр намайг сонирхохгүй хэвээр л байлаа.

Олон зүйл бодон түүнрүү харвал тэр их л сандарсан харагдаж байлаа.

Нэг юм болж дээ гэж бодон ярьж байгаад халаасанд нөгөө жимс байхыг мэдэрлээ.

Би Снөүигээс асуумаар байсан ч  түүнийг хариулахгүй байх гэж бодлоо. Жессикагын ээж нь ургамал судлаач гэдгийг сонсож байсан болохоор түүнийг хичээл тарсаны дараа асууж үзэхээр шийдэв.

"Жессика чи энэ ургамлыг мэдэхгүй биз," гээд халаасанд уутанд байх жимсээ үзүүллээ. Тэр хэсэг харж зогсоод толгой сэгсэрэв.

"Мэдэхгүй юм уу. За баяртай," гээд булан эргэтэл би хэн нэгэнтэй мөргөлдчихэв. Доош хартал надруу бов бор нүд харч байв. Түүнээс ааваас үнэртдэг үнэр болох ойн үнэр үнэртэж байлаа.

"Уучлаарай," гэж Снөүи хэллээ.

Явах гэж байхаар нь дуудах гэж байгаад санамсаргүй Сонни гээд дуудчихав.

Тэр надруу бор нүдээрээ гайхаж харлаа. Нүдийг нь нэг газар харсан юм шиг санагдаад байв. Энэ боломжийг ашиглаад би тэр жимсийг асуулаа.

"Бөөрөлзгөнө. Ойд их ургадаг юм." Энэ үгийг сонсоод тэр намайг аварсан охин энэ байж магадгүй гэх бяцхан горьдлого төрлөө.

Хэнийн ч мэдэхгүй зүйлийг тэр мэдэж байна. Энэ охин үнэхээр сонирхолтой юм.

Намайг урдаас нь юм асуух гэж байтал баяртай гээд яваад өглөө. Би түүнийг араас нь хөөгөөд гүйцэж очив.

"Чи үнэхээр сонирхолтой охин юм аа, Сонни."

"Би Сонни биш."

Түүний үгийг сонсоогүй юм шиг царайлан яриагаа үргэлжлүүллээ.

"Чи ой руу их ордог," гэж хэлтэл тэр надруу итгэж чадахгүй байгаа юм шиг харав.

Тэр одоо намайг түүний нууцыг мэдсэн гэдгийг мэдлээ.

"Энэ чамд хамаагүй," гээд их л уурласан янзтай хэлээд хурдан хурдан алхалан явчихлаа.

Би чиний нууцыг тайлах болно доо.

Дараагийн хичээл бид тэдэгтэй хамт ордог байв. Би түүн рүү ойртох гэхлээр охид зам тавьж өгөхгүй бас явуулахгүй байв. Анх удаа тэд надад ядаргаатай санагдлаа.

Багш биднийг хэд тойруулж гүйлгүүлчихээд яваад өгчихөв. Би Снөүиг хайж жоохон зогслоо. Тэгтэл тэр ой руу харан талбайн нэг буланд сууж байв.

Хэрэв сайн харах юм бол тэр торноос гарч зэрлэг байгаль руугаа явахын хүсэж байгаа ганцаардмал чоно шиг харагдаж байлаа.

Түүн дээр очин яриа өдөж эхлэв.

Тэгтэл бидний яриаг буун дуу зогсоолоо. Бүгд гайхацгаав.

"Сургуультай яагаад ойр ан хийж байгаа юм бол?" гээд түүн рүү хартал түүний нүдэнд айдас харагдаж байв. Би гайхан зогстол тэр намайг түлхэн буун дуу гарсан зүг чиглээд гүйгээд явчихав.

"Снөүи," гэж дуудсан ч тэр эргэж харалгүй ой руу орлоо.

5 страница5 октября 2016, 20:27