Бүлэг 4
"Тэд нүүр нүүрлүүгээ, нүд нүдрүүгээ, сүнс сүнсрүүгээ харан зэргэцэн зогслоо."
- Powerwolf (The Werewolf of Armenia)
Снөүи (Snowy)
"Яасан, юу болсон?" гэж Рори надаас асуун миний гар руу ойртлоо.
Би түүнээс гараа холдуулангаа,
"Юу ч бишээ. Зүгээр л унасан юм" гээд хажуугаар нь өнгөрөх гэж байгаад гараа ширээнд цохичихов.
Гар мань үнэхээр их өвдөж би шүдээ тас зуун цээжиндээ цустай гараа авчиран наалаа.
"Алив хоёулаа эмчийн өрөө рүү явья" гээд миний гарнаас таттал,
"Намайг тайван орхи" гээд орилчихов.
Гэтэл нэг мэдэхэд миний нүднээс нулимс урсаж гарлаа. Зогсоох гэж оролдсон ч зогсохгүй урсаад л байв.
Би яахаа мэдэлгүй чимээгүй хацраар нулимс урсан зогссоор байлаа.
Рори юу ч хэлэлгүй намайг шууд тэврэн авав.
Түүний гар миний бүсэлхийгээр тэврэж, нөгөө гар нь миний толгойны ард цээжиндээ наан тэвэрч байхад түүний хүрсэн газарт бүрт цахиалгаан тог гүйж, халуу оргиж байлаа.
"Тайван бай. Бүх юм зүгээр. Чи аюулгүй" гэж тэр маш аядуухан хэлэв.
Энгийн үгнүүд байсан ч үүнийг сонссоныхоо дараа түүний би нуруугаар гараа явуулж илүү чанга тэврэн уйллаа.
Хэсэг уйлж зогсож байснаа би юу хийж байгаагаа мэдэн сэхээ авч гарнаас нь мултрах гэтэл тэр чанга тэвэрсэн хэвээр байлаа.
Цээжийг нь гараараа түлхэхэд түүний гар чангарч намайг улам чанга тэврэв.
Гэнэт намайг анзаарсан бололтой гараа суллаж, намайг өөрөөсөө холдуулав.
Тэр нэг гараараа хүзүүнийхээ ар талаа барьж, нүүр нь бага зэрэг улаалаа.
"Намайг уучлаарай. Би юу хийж байсанаа мэдсэнгүй. Охид уйлахаар би юу хийхээ мэддэггүй юм" гэж тэр ичсэн байртай хурдан гэх чинь дуржигнуулан хэлэв.
Түүний ичсэндээ болоод улайж байгаа нь цаанаа л нэг гэмгүй хүүхэд шиг харагдаж байв.
Түүний үс бага зэрэг замбараагүй, нүдээ надтай тулгаж чадахгүй доошоогоо ширтэж, нэг гараараа хүзүүгээ маажихад түүний гарных нь булчин товойж харагдаж байлаа.
"Одоо чи зүгээр болсон уу?" гэж надаас асуув. Би ч тайвширсан байсан болохоор толгой дохив.
"Чи гараа яасан юм? Их өвдөж байгаа харагдаж байна" хэмээн асуухад би гарлуураа харлаа.
Миний гар мэдрэлээ алдсан байв.
"Өөрийнхөө хэнэггүй зангаас болоод хаашаагаа явж байснаа харалгүй зүгээр уначихсан гээд ойлгочих," гэхэд тэр толгой дохин цааш нь шалгаж асуусангүй.
Тэр надад миний гарыг боох боолт авчирлаа.
Гараа боох гээд түүнрүү хартал тэр хамраа үрчилгэчихсэн намайг хараад зогсож байв.
"Чамд эвгүй байгаа бол чи ангийн гадаа зогсож байж болноо" гэж намайг хэлэхэд,
"Үгүй ээ, би энд байж байя." гэж тэр эсэргүүцэв.
"Үнэнээсээ хэлж байна аа. Хүн хажууд байхад эвгүй байна."
"Заза, чиний хэлсэнээр болохоос доо," гээд тэр над руу нуруугаа харуулан алхаж эхлэхэд надад тэр дахиж энэ ангид хэзээ ч орж ирэхгүй юм шиг санагдав. Бие дотор минь эвгүй болж би нэг мэдэхэд түүний цамцнаас барин зогсож байлаа.
Тэр над руу цэнхэр нүдээ бүлтийлгэн гайхан хараад зогсож байв.
"Яасан," гэж тэр асуухад би юу хийж байснаа анзаараад гараа буулгалаа.
"Үгүй....зүгээр....нөгөө....чи эндээ байж бай" гэж түүнтэй харцаа тулгалгүй хэллээ.
Түүний амны нэг булан дээшээгээ өргөн инээмсэглэж, над руу харан толгойгоо дохив.
"Гэхдээ чи цаашаагаа харж байж болох уу?"
"За" гэж хэлэн тэр цонхоор харан алсыг харан зогслоо.
Түүнийг цаашаа харан зогсож байх хооронд цусаа цэвэр алчуураар арччихаад шархан дунд байх сумыг нь гаргаж ирлээ.
Би анх удаа сум харсан болохоор хэсэг харж суулаа.
"Чи болсон уу" гэх дуугаар сэхээ авч,
"Удахгүй боллоо" гээд гараа боож эхлэв.
"Чи ч ёстой сонин охин юм аа."
"Би тийм сонирхолтой охин биш л дээ."
"Үгүй ээ. Чи үнэхээр нууцлагдмал болохоор улам ихийг мэдэхийг хүсээд байх юм" гээд сандал дээр суун гараа эрүүн доороо аван,
"Би чиний тухай бүгдийг мэдмээр байна" гэв.
Би яаж түүнд чоно гэдгээ хэлэхэв дээ.
Мэдвэл чи намайг мангас гэж бодон надтай ойртохгүй.
"Нууц гэсэн бол нууц. Би чамд хэлэхгүй," гээд гараа боож дуусчихаад цүнхээ аваад гарах гэтэл тэр миний цүнхийг гарнаас шүүрч авснаа,
"Би чамд тусалья. Хоёулаа хамт харья. Тэгэнгээ чамайг хаана амьдардагыг чинь мэдье" гэлээ.
"Яах гэж байгаа юм. Чи намайг мөшигөөд намайг хаана амьдардагыг мэдээд, дараа нь алах гэж байгаа юм уу" гэж би хагас шоолон түүнд хэллээ.
"Чи намайг тэгэж боддог байсан юм уу. Чи үнэхээр муу хүн юм" гээд миний хэлсэн зүйл түүний зүрхийг өвтгөж байгаа юм шиг гараа зүрхэн тус газраа аваачран илэв.
"За тэр ч яахав. Би зүгээр л чамайг илүү сайн мэдэх гэсэн юм. Чи надад өөрийнхөө талаар хэлэхгүй байгаа юм чинь би өөрийнхөө царайлаг царайг ашиглаж чиний нууцуудыг чинь бага багаар мэдэх болноо" гэж тэр хэлэн над руу харан уурууландаа инээмсэглэл тодруулан зальжин маягаар инээмсэглэхэд түүний төгс сайхан цагаан шүд гялалзаж харагдав.
Би ч ёстой том асуудалтай орооцолдох шиг боллоо.
"За хүссэнээрээ хий. Чи удалгүй залхах байх даа. Ямар ч гэсэн амжилт хүсье" гээд би түүний хажуугаар өнгөрөн хурдан алхахад тэр миний хажууд гүйн ирэн хамт алхалаа.
Бид хоёр замдаа бүх л зүйлийн талаар ярилцлаа. Түүнтэй ярих тусам, тэр надад гайгүй эрэгтэй шиг санагдав.
Манай гэрийн гадаа ирчихэд,
"Энэ танайх юм уу. Хөөрхөн байшин байна. За маргаашнаас би чамтай цуг ирж, цуг явна," гээд эргүүлж юм хэлэхээс өмнө буцаад ирсэн замаараа яваад өгөв.
Маргааш нь гэрийн хаалгаар гартал Рори надруу харж даллан,
"Сайхан өдөр байна шүү тиймээ Сонни" гэв.
"Чи хэр удаан хүлээсэн юм."
"Мэдэхгүй хоёр цаг байх."
"Яагаад чи намайг тийм эрт хүлээсэн юм."
"Би чамайг хэдээс явдгыг чинь асуухаа мартсан болохоор бас чи надаас зугтчихаж магадгүй гэж бодоод эрт ирсэн юм," гээд надруу нөгөө алдартай инээмсэглэлээрээ инээлээ.
Энэ ч ёстой галзуу хөвгүүн байна даа.
"За өнөөдрөөс эхлэн хоёулаа дандаа хамт шүү" гэлээ.
"Орой нь чамайг би хүлээж, өглөө нь чамтай хамт сургууль руу явах болно."
Энэ явдал болоод 5 хоног өнгөрсөн ч тэр надаас салсангүй. Хичнээн орой тарсан ч намайг хүлээж л байдаг боллоо.
Гэхдээ нэг хэцүү юм нь намайг хэзээч тайван үлдээхгүй байв. Завсарлагаан, хоолны цаг болгонд над дээр ирж надтай яриа өрнүүлдэг болов. Үүнээс нь болоод би ой ч гарч чадахгүй байлаа. Бас надруу муухай харах охидын тоо ихсэж байв.
Түүнээс хол байх ганц газар бол охидын ариун цэврийн өрөө байв. Тайван гэх чинь сууж байгаад ариун цэврийн өрөөнөөс гартал би нэг охиныг санамсаргүй мөрөлчихөв.
"Уучлаар-"
"Чи түүнээс холд. Асуудалд орохоосоо өмнө хурдан зайгаа тавьж өг" гэх нарийнхан хоолой сонсогдов.
Би дээш харвал надаас ялиггүй өндөр үсээ буржилган задгай тавьж, бариу даашинз өмссөн охид надруу муухай харан зогсож байв.
"Юу гэнээ?" гэж юу яриад байгаа нь нэг л сайн ойлгож өгөхгүй асуулаа.
"Битгий тэнэг юм шиг царайлаад бай. Бид чамайг Рорид наалдаад байгааг чинь хараагүй гэж бодоо юу," гэж уурласан бас залхасан байдалтай хэллээ.
"Та нар нэг л буруугаар ойлгоод байх шиг байна. Нэгт би түүнд наалдаагүй тэр надаас салахгүй байна. Хоёрт би ч гэсэн залхаж байна. Та нар тийм л их сайн юм бол хурдан түүнийг аваач" гээд хэлтэл намайг алгадчихав. Би бүр юу хийхээ мэдэлгүй гайхан зогслоо.
"Рори бол чиний хэрэглээд хаядаг эд зүйл биш. Чи дахиад асуудалд орохыг хүсэхгүй байгаа бол түүнээс холд," гэж хэлээд яваад өгөв.
Би юу болоод өнгөрсөнийг ч ойлголгүй зогсож байтал эргэн тойронд хүмүүсийн хоолойнууд сонсогдож эхэллээ.
Эргэж хартал сургуулийн заалыг дүүргэх хэмжээний хүүхдүүд цугласан байв.
Зарим нь өрөвдсөн янзтай, зарим нь шоолон инээж байлаа.
Би анхаарлын төвд байх дургүй учраас шууд голоор нь гарахад надад зам тавьж өгч байв.
Нэг нь хөлөө гаргаж золтой л бүдэрч унчихсангүй. Хар хурдаараа сургуулийн арын хаалгаар гарах гэж байтал намайг Рори зогсоов.
"Чи зүгээр үү? Сая хүүхдүүдээс сонслоо, чамайг дээрэлхэсэн юм уу" гэж сэтгэл зовсон байдалтай асуулаа.
"Би тийм дээрэлхүүлэх юм шиг харагдаад байна уу? Тэд зүгээр намайг чамаас хол бай гэсэн тэгээд л болоо. Одоо хангалттай юм биш үү. Чи намайг зовоож ханахгүй байна уу?" гээд түүнийг түлхээд ойг чиглэн гүйлээ.
Би ойд ороод шууд сүрэг дээр очлоо. Намайг энэ сүрэгтэй нэгдсэнээс хойш бүх зүйл амар тайван байв. Би заримдаа тоглож, заримдаа эргүүлд гардаг байв.
Орой болж сургуулийн хажуугаар гарч яваад Роритой таарав.
"Сурсанаараа одоо л ирж байх шив," гэхэд нь өнгөрөөд явах гэсэн чинь тэр миний бугуйнаас бариад намайг зогсоолоо.
"Намайг уучлаарай. Би чамайг тийм байдалд оруулахыг хүсээгүй юм."
"Тийм ээ тийм. Чи хүсээгүй. Чиний ачаар би чамайг бариад авсан охин шиг харагддаг болчихлоо."
"Тэр үнэн л дээ," гэж тэр өөртөө зориулж шивнэн хэлсэн ч би яриаг нь олоод сонсчихлоо.
"Юу?" хэмээн би гайхах асуухал тэр,
"Би тэгвэл бүх хүүхдэд тайлбарлаад хэлчье," гэж өөр зүйл хэлэв.
"Чадвал тэгээрэй. Тэгэж хэлсэний чинь ач тусанд намайг зовоох хүний тоо гурав дахин ихсэх биз. Алив замаас холд би харимаар байна."
"Би чамайг хүргээд өгье. Чи өвдсөн байгаа биз дээ," гээд миний боосон гарлуу заав.
"Баярлалаа гэхдээ хэрэггүй. Би зүгээр," гээд, "санаа тавьсанд чинь баярлалаа. Баяртай," хэмээн түүнийг түлхэн яваад өглөө.
Намайг гэртээ орж иртэл ээж надруу гүйж ирэн,
"Миний охин зүгээр үү? Цагаан чонын тухай мэдээ гарч байна. Магадгүй чиний тухай байх" гээд зурагт руу заав.
" 3 хоногийн өмнө манай анчид ой руу орж аюултай цагаан чоно агнах гэж байсан юм. Тэгтэл бид буган сүрэгтэй таараад олз барих санаатай буга буудах гэж байгаад янзага ончихсон юм. Бид ч яахав олзтой боллоо гээд зогсож байтал манай нэг анчин чоно гэж орилсон. Бид бүгд гайхаад эргээд хартал бидний зүг томоос том цагаан чоно давшиж байв. Бид ч сандаралдаад буудах гэсэн чинь чадахгүй байж байтал тэр чоно биднийг бүгдийг нь хол түлхэд шидсэн. Бид нар тал тал тийшээ шидэгдээд босох гээд өндийгөөд хартал тэр чоно бидний агнасан янзага руу харж байлаа. Тэгсэнээ удалгүй тэр чоно шууд тэнгэр лүү харж ульсан. Бид түүнийг бусад чонон сүргээ дуудаж байна гэж бодон бүгд сандаран зогсож байтал саяхан анчин болсон залуухан анчин шууд түүнрүү буугаа чиглүүлээд буудчихлаа. Аз дутаж тэр сум түүний урд зүүн хөлийг ончихсон. Гэнэт тэр чоно бидэн рүү харж архирснаа давхиад ирлээ. Бид бүгдээрээ үхэж дээ гэж бодож байтал нөгөө чоно бидний бодож байснаас огт өөр зүйл хийсэн. Тэр бидний барьж байсан бууг биднээс зуун аван шууд жижиг хэсэг болгосон. Бид бүгд айн зугтацгаасан. Бид бүгд тал тал тийшээ зугтаад эргэж хартал тэр чонын бараа байгаагүй. Тэр чоно бол үнэхээр аюултай чоно байсан. Би амьдралдаа тийм чоно харж байгаагүй. Хүмүүсд хэлэхэд 'Битгий ой руу ороорой' л гэж хэлмээр байна " гэж ярив.
"Ээжээ зүгээр ээ. Эд нар намайг чоно гэж мэдэхгүй. Одоо миний гар эдгэж байгаа. Чоно хурдан эдгэдэг шүү дээ" гэв.
Ээж надруу харж байснаа,
"Заза. Миний охин хоол болсон идчихээд даалгавараа хий. Нээрээ Рори яасан юм? Чамайг хүргээгүй юм уу?" гэж асуулаа.
"Харин завгүй гээд түрүүлээд явсан," гэж хэлэн хоолоо идэж эхлэв. Намайг өдөр болгон авдаг байсан болохоор ээж Рори хоёр их сайн найз болсон. Ээж хүртэл намайг биш Рори гээд гүйгээд байсан гэвэл яана.
Маргаашнаас нь эхлэн намайг хүүхдүүд муулж байсан ч тулаад ирэх хүн байсангүй.
Надтай Рори ярих гэж оролдсон боловч би шалтаг гарган бултаад байлаа.
Хичээл тараад ой руу орчихоод сургуулийн хажуугаар гарч байтал Рори.
Тэр нөгөө буланд хүнд харагдахгүй газраа сууж байлаа. Би шууд түүн рүү гүйж очлоо. Зүрх нь дэлсэлж байв.
"Рори зүгээр үү? Саяхан зүгээр байсан яачихваа" гээд хэлтэл,
"Би чамайг гэж мэдэж байсан юм аа. Намайг ухаан алдаад унасан байхад чи ирж намайг эмчийн өрөөнд аваачсан хүн чи мөн байж" гэж хэлэв.
"Чи яаж санаад байгаа юм. Чи ухаан алдсан байсан."
"Чи миний зүүдэнд зөндөө орж ирсэн. Харин одоо баттай боллоо" гээд инээв.
"Зүрх чинь яагаад дэлсэлчихсэн юм?"
"Чи надтай ярихгүй, уулзахгүй бултаад байсан. Тэгээд нэг арга бодож зүрхээ өвдөгсөнөөр чамайг ирнэ гэж мэдсэн тэгээд чи хүрээд ирлээ" гэв.
"Чи үнэхээр тэнэг юм. Хэрвээ би ирэхгүй байх байсан бол яах юм. Тэгвэл чи яах байсан юм?"
"Гэхдээ чи ирсэн. Чиний ирсэн чинь надад хангалттай."
Ингэн байж уулзах санаа төрдөг.
"Алив хурдан эмчийн өрөө рүү явья," гээд босгож өгөөд түшээд явав. Бид хоёрыг явахад хүн таарсангүй.
Эмчийн өрөөнд оруулан хэвтүүлээд,
"За чи эмээ уусан юм уу?"
"Би эмээ үлдээчихсэн. Чи нөгөө эмээ аваад ирчих."
"Тэгвэл чи эндээ байж бай. Би хурдан яваад ирье."
"За би хүлээж байя," гээд надруу харан сулхан инээмсэглэв.
Би гараад ой руу орлоо.
Тэр үнэхээр сонин хөвгүүн юм аа. Надтай уулзах гэж тийм санаа орж ирдэг. Заза хурдан яваад аваад очье.
Нуурын хажууд ирээд нөгөө ургамлаас зөндөөг авлаа. Шууд түүж аваад явах гэснээ бөөрөлзгөнө санаад бас хэдийг түүгээд сургуулийн зүг явлаа.
Намайн орж ирэхэд Рори дээш хараад хэвтэж байснаа намайг орж ирэхийг сонсоод надруу хараад, нүдэнд нь баяр баясал харагдав.
Яг намайг ирсэн гэдэгт итгэхгүй байгаа мэт.
"Бодож байснаас хурдан ирлээ."
"Ойр байдаг юм. За би хурдан хандыг чинь бэлдээтгье. Чи байж бай," гээд ширээ рүү эргэв.
Намайг бэлдээд сууж байхад Рори надруу нүд садгалгүй даган харж байв.
"Яасан нүүрэн дээр юм наалдсан байна уу?"
"Үгүй ээ. Зүгээр чамайг ямар их үзэсгэлэнтэй гэдгийг чинь харах сайхан байна. Хийж байсан зүйлээ хий хий," гээд гараа даллав.
Намайг хэн ч тэгэж дуудаж байгаагүй. Гэнэт тэр тэгэж хэлэхэд гайхан доошоо нүүрээ үсээрээ нуулаа.
"Болчихлоо," хэмээн хэсэг нухсэн хандаа би усанд найруулаад өгөв.
Тэр ууж дуусчихаад,
"Энэ ямар нэртэй ургамал юм?"
" Ойн хайр гэдэг ургамал. Зүрхэнд сайн."
"Нэрнээс нь л утгыг нь ойлгож байна шүү," гээд надруу ирмэлээ.
Миний нүүр чавга шиг улайлаа.
"Май би бас жимс авчирсан бас би саяны ургамлаас зөндөөг авсан" гээд үүрч байсан цүнхээ өгөв.
"Баярлалаа."
"Одоо харин чи тайван хэвт" гээд би анги руу орж цүнхээ авах санаатай бостол,
"Битгий яваач" гээд миний гарнаас барив.
"Би чамайг нэг удаа алдсан. Хоёрдох удаагаа алдмааргүй байна" гээд миний гарнаас чанга атгалаа.
"Би зүгээр анги орж юмаа авах гэсэн юм."
"Тэгсэн ч явуулахгүй. Би одоо гайгүй болчих болохоор хүлээж бай," гээд миний гарыг тавихгүй байв.
"Заза би үлдье," гээд орных нь хажууд суув. Тэр миний гарнаас зуурсан хэвээр л байлаа. Нүдээ аньж хэсэг байснаа,
"Чи яаж миний зүрх өвдөж байгааг мэдээд байдаг юм?"
"Би зүгээр таасан юм" гэж худлаа хэлэв.
Ямар би сайн сонсдог юм гэж хэлэлтэй биш.
Тэр толгой дохилоо.
Бид хоёр арван минут гаруй чимээгүй байж байгаад тэр шууд босч ирэв.
"Зүгээр болчихсон уу?"
"Тиймээ зүгээр болчлоо, заза хоёулаа одоо харья" гээд миний гар атгасан хэвээр бид хоёр ангиар орж цүнхээ авчихаад гэрлүүгээ явлаа.