Бүлэг 3
"Дорно зүгийн хүн-чонод бүү итгэ."
-Powerwolf (The Werewolf of Armenia)
Снөүи (Snowy)
Үүрийн 4 болж байв.
Нойр нэг л хүрж өгдөггүй. Хэсэг тийчлэн эргэж байсны эцэст бууж өгөн орноосоо бослоо.
Цонхоор харавл үүр цайж байв.
Шууд босож хувцасаа өмсөөд ээждээ "Сургууль руу эрт очлоо" гэж бичин үлдээгээд гэрээсээ гарлаа.
Өглөө эрт байсан болохоор бараг хүн байсангүй.
Алхаж явмаар сургуулийн хаалга нээн шууд оров.
Манай сургууль үргэлж онгойлттой байдаг. Яагаад юм бүү мэд. Бодвол нэнг газар харуул нь сууж абдйаг юм байлгүй.
Шатаар өгсөж ангийн хаалга түлхэн орвол ангиар дүүрэн мод байв.
Нөгөө 25 жил.
Би цүнхээ тавиад ойртон очвол хөрс нь хуурай байлаа.
Навчыг нь харах юм бол гандсан байсанд услаагүй нилээн удсан гэдгийг ойлгов.
Бараг авахдаа ч хүртэл услаагүй биз.
"Хөөрхий минь. Та нар муу хүн дээрээ очиж дээ. Азаар яаж би ирсэн юм,"гээд ангийн цонх онгойлгож агаар оруулаад, моднуудаа услаад, сайн арчилж тавилаа.
"Одоо л нэг жинхэнэ мод шиг харагдаж байна. Чадахгүй юм бол чадахгүй гээд хэлчихгүй ургамал зовоогоод," гэж амандаа бувтнан ангиас гаран сэтгэлээ сэргээхээр ойг чиглэн алхалаа.
Ангийн цонх байх газраар хальт харан өнгөртөл хүн зогсож байв.
Би буцаад харвал Рори нөгөө модод руу харан зогсож байлаа.
Энэ нэг юм хэзээ хүрээд ирсэн юм бол.
Би тоолгүй ой руу шурган орлоо.
Намайг очиход буган сүрэг дөнгөж сэрч байв.
Би энэ сүрэгтэй ирсэнээсээ хойш их ойр байгаа. Би тэднийг гадны амьтадаас хамгаалж байгаа болохоор надад сүргийн ахлагч их сайн байдаг юм.
Намайг бугын сүрэг рүү ойртож ирэхэд тэдний толгойлогч надруу толгойгоороо дохив. Би ч бас харж дохилоо.
Янзаганууд сэрж хөөцлөлдөн бид хэсэг хугацаанд тоглож байгаад ус уухаар нууран дээр очтол АНЧИД.
Тэд нуурын хөвөөн дээр сууцгааж байлаа. Би шигүү бургасны цаагуур орж хэвтэн тэдний үгийг чагнан сууж байв.
"Өглөө сайхан байна шүү."
"Харин тийм. Энэ ой их тайван ой юм гээч."
"За ажилдаа орцгооё," хэмээн тэд босож хажуудаа байх төмөр зүйлийг үүрэхэд би тэр зүйлийг юу гэдгийг нь мэдлээ.
Ангийн буу.
"Миний охин анчидаас хол байгаарай."
Нуруугаар хүйт даалаа. Тэд цааш эргэн намайг олж харсангүй цаашаа бидний эсрэг зүг алхан явав.
Би анчид байгааг хэлэхээр буган сүрэг рүү давхиж очлоо.
Намайг тэнд очиход тэд тал дээр тайван гэгч нь бэлчиж байлаа.
Толгойлогч дээр нь очин чадах ядахаараа анчид ирсэн гэдгийг ойлгуулах гэж оролдов. Тэр ч ойлгосон бололтой сүрэг рүүгээ харж урамдахад бүгд ой руу чиглэн давхицгаалаа.
Ой руу орохын өмнө толгойлогч нь надруу харж ёсолчихоод ороод өгөв.
Би харин сургуулийн зүг хурдлах явлаа. Учир нь хонхны дуу дугарч байлаа.
Хоцорчихлоо.
Ангид хамаг хурдаараа гүйн ортол гай болж дахиад нөгөө сурагчдын зөвлөлтэй таарчихав.
"Чи бас хаагуур явж байгаад ирж байгаа юм. Хурдан ороод суу," гэж Хатагтай Лола хэллээ.
Би байраа эзлэн ой руу буган сүрэг зугтсан зүгийг бодон, замд нь гай битгий таараасай хэмээн залбиран суув.
"Би танай ангийг үнэхээр дутуу үнэлж байжээ. Миний буруу байж. Гэхдээ та нар надад баталж харуулж чадлаа. Сайн байна. Үүнийг баталсан Жессикадаа баярлалаа " гэж Рориг хэлэхэд би ангид уулзалт болж байгааг саналаа.
Бүгд юу ч хийгээгүй, модоо тоогоогүй охинд алга ташицгааж байхад Жессика өөрөөрөө бахархасан бололтой суудлаасаа босон ёслолоо.
Миний инээд хүрж ханиадаар инээдээ дарлаа.
Өөрийгөө ч их юманд бодох юм аа.
Тэднийг гарахын өмнө Рори надруу бас л харан гарав.
Энэ ч бас өөр зүйл рүү харсан гэж лав бодохгүй байна.
Тэр юу хараад байгаа юм бол?
Хонх дуугарч хичээл тарлаа.
Дараагийн хичээл биеийн тамир бөгөөд Роригын ангитай бид хамт ордог юм.
Энэ цагийг манай ангийн охид бүтэн долоо хоногийн турш хүлээдэг гэхэд бараг буруутахгүй.
Хувцасаа сольж өмсчихөөд булан тойрох гэж байтал Рори, Жессика хоёрын яриаг сонсов.
"Сайн уу, Рори. Миний туслалцаа гараа юу?" хэмээн Жессика инээмсэглэн хэлэхэд Рори урдаас нь эелдэгхэн инээмсэглэж,
"Танай ээж чинь ургамал судлаач гэсэн, тийм ээ? Тэгвэл би нэг жимс асуух гэсэн юм? " гээд нэг жимс уутнаас гаргаж харуулснаа,
"Чи энэ жимсийг мэдэх үү?" гэж асуув.
Ямар жимс юм бол гээд шагайн хартал би түүнийг ухаан алдаад унасан байхад ширээн дээр үлдээж явсан жимс байлаа.
"Би сайн мэдэхгүй байна. Харж байгаагүй жимс байна. Чи яах гэсэн юм. Хаанаас олсон юм? " гэж Жессика сонирхон асуутал,
"Манай нэг найз өгсөн юм л даа. Тэгээд ямар жимс өгснийг нь мэддэггүй," гэж хэлэв.
"Чи яагаад наалдхаа өгсөн найзаасаа асууж болохгүй гэж?"
"Би түүнтэй уулзаж чадахгүй байгаа. За ямар ч байсан баярлалаа," гээд Рори нөгөө жимсээ уутанд нь буцаан хийгээд Жессикаг үлдээн яваад өгөв.
Тэр одоо хүртэл тэр жимсийг хадгалаад байгаа юм байхдаа, яах гээд байгаа юм бол. Ямар ч гэсэн тэр намайг гэж мэдээгүй бололтой.
Би гүн бодолд автан алхаж явтал нэг хатуу цээж очиж мөргөх нь тэр.
"Яанаа. Уучлаарай," гэж хэн гэдгийг нь харалгүй эргэх гэтэл,
"Сонни байхаа," гэж танил хоолой сонсогдлоо.
"Снөүи. Сонни биш"
"Чи ургамал хэр мэддэг вэ?" гэж Рори асуулаа.
"Гайгүй мэднэ. "
"Тэгвэл энэ ямар жимс юм бэ?" гээд нөгөө жимс гаргаад ирэв.
"Бөөрөлзгөнө," гээд бодолгүй шууд хэлчихлээ.
"Аан, тийм үү," гээд надруу гайхсан харцтай харав.
"Би сая яриаг чинь сонсчихсон юм. Уучлаарай," гээд хурдан хэлэн,
"Заза тэгвэл явлаа," толгой дохьчихоод явав.
Том том алхаад явж байтал тэр хажуугаас гарч ирэн,
"Чи их нууцлагдмал охин. Юу хийдэг нь мэдэгддэггүй. Тэгсэн мөртлөө бусдын мэдэхгүй чадахгүй зүйлүүдийг сайн хийж чаддаг. Бас хүн бүхний айдан ой руу инээгээд л яваад алга болоод өгдөг сонин охин шүү," гэж хэлэх нь тэр.
Золиг гэж тэр мэдчихэж.
"Чамд ямар хамаатай юм. Нууц нууцаараа үлдсэн нь заримдаа аминд тустай байдаг юм," гэж хэлээд түүнээс хурдан хурдан алхлан холдлоо. Тэр араас чимээгүй инээмхийлэх нь сонсогдлоо.
Цаг агаар сайхан байгаа үед биеийн тамирын цаг гадаа ордог юм. Бид нарыг талбай 10 тойруулж гүйлгэчихээд багш,
"За бие халаалт дууссан учраас тоглож болно," гээд яваад өгөв.
Би талбайн буланд очин ой руу харан бодлогшрон суулаа.
"Энэ ой тийм сонирхолтой ой юм уу? " гээд Рори хажуугаас гараад ирснээ,
"Сонни, тэр ойд юу байгаа болоод чи тэгэж их нухацтай хараад байгаа юм бэ?" гэж асуулаа.
"Юу ч биш. Уолкер, чамд хамаагүй тэгээд ч сүүлчийн удаа хэлье миний нэр Сонни биш," түүнрүү залхасан шинжтэй хэлэв.
"Рори."
"Айн?" гэж би түүнрүү гайхан харлаа.
"Намайг Рори гэж дууд. Уолкер биш. Намайг танихгүй хүмүүс л тэгэж дууддаг. Үгүй ээ, ер нь намайг хүн бүхэн нэрээр минь дууддаг. Чи л харин овогоор минь л дуудах юм."
"Би чамайг танихгүй, Уолкер," гээд босоод явах гэтэл тэр миний уод замд минь хөндөлсөж,
"Тэгвэл би чамд өөрийгөө танилцуулья. Намайг Рори Уолкер гэдэг, арван найман настай, 180 см өндөртэй, сурагчдын зөвлөлийн дарга. Гэхдээ намайг царайлаг дарга гэж охид сайн мэддэг юм," гэв.
"Чи яаж өөрийгөө царайлаг гэж хэлж чадаж байнаа. Би хэзээ ч өөрийгөө царайлаг гэж хэлдэг хүн сонсоогүй юм байна."
"Би бусал хүмүүсийг бодвол илүү өөртөө итгэлтэй. Тэгээд ч би чиний анхны хүн боллоо, нээрээ- " гээд хэлэх гэж байтал ойгоос буун дуу сонсогдов.
Бүгд хийж байсан зүйлээ үлдээгээд,
"Сая юу байсан бэ? Буун дуу юу?" гээд хүүхдүүд ярьж эхлэв.
"Ойгоос яагаад буун дуу сонсогдовоо. Ийм сургуультай ойр хэн амьтан агнадаг байнаа," гэж ой руу харан Рори хэллээ.
Миний дотор пал хийгээд явчихав.
Буган сүрэг, янзага, анчид.
Би шууд ой руу чиглэн гүйлээ. Ард намайг хэн нэгэн дуудсан ч эргэж харах зав байсангүй.
Ой руу орчихоод шууд чоно болон давхилаа.
Яанаа, тэд зүгээр байгаа?
Муу юм битгий болсон байгаасай.
Би тэднийг хамгийн сүүлд харсан газартаа иртэл тэд алга.
Хаана байна? Та нар хаана байна?
Тэгтэл баруун талаас цусны үнэр ханхалав.
Би шууд цус ханхалах зүг рүү очтол анчид инээлдчихсэн нэг газар дээр хэвтэж байгаа зүйл рүү харан зогсож байв.
Гэтэл тэдний дунд нэг янзага цусанд будагдсан хэвтэж байлаа.
Саяхан баясгалантай давхиж явсан янзага газар зүрх нь цохилохгүй хэвтэж байв.
Би өөрийгөө анзаарахаас өмнө тэр анчидын зүг хамаг хурдаараа давшилаа.
"Чоно," гэх дуугаар бүгд надруу эргэж харав. Би шууд тэдний зүг очиж, заримыг нь түлхэж, заримыг нь хажуу тийш шидэж янзаганаас холдууллаа.
Би доошлон үнэртвэл янзаганаас амьд амьтны үнэр үнэртсэнгүй.
Би биеэ барьж чадалгүй шууд гаслан улилаа.
Гэнэт миний зүүн урд хөлийг буун сум онов.
Үнэхээр их өвдөж байсан ч анчидын зүг харан архирлаа. Надруу тэд буугаа чиглүүлсэн ч би тэднийг шууд чиглэн давхин тэдний гараас бууг нь хазаж аван бүгдийг нь жижиг хэсэг болгон эвдэлж хаяв.
Анчид зэвсэгээ сэг болохын харан бүгд орилолдон ой руу орон зугтлаа.
Далд орсоных нь дараа нөгөө янзага дээр очиж хажууд нь хэвтэн гийнаж эхлэв. Би хүн болоод янзагыг хүзүүгээр нь тэврэн уйллаа. Удалгүй буган сүрэг ирж миний хажууд ирэн зогсоцгоов.
Би толгойгоо өндийлгөж толгойлогч руу нь харан,
"Намайг уучлаарай. Би түүнийг аварч чадсангүй. Би арай эрт ирсэн бол, мэдсэн бол хэн ч гэмтэхгүй, үхэхгүй байсан. Намайг үнэхээр их уучлаарай," гээд уйлж байтал толгойлогч буга доошлон миний нулимсыг долоож арчив. Түүний ч бас нүд нулимстай байв. Би түүнийг хүзүүлдэн тэврэн уйллаа.
Янзагыг тэр газарт нь булж оршуулав.
Намайг тэднээс холдож явахад бүгд тэр овоолсон шороо руу харан толгой бөхийлгөж байв.
Би энэ цагаас хойш энэ сүргийг үхэн үхтлээ хамгаалах болно гэж бурхандаа тангаргаллаа.
Намайг сургууль дээр ирэхэд сургууль тарсан байв. Бүгд явчихсан сургууль хоосон байлаа. Би цүнхээ авахаар анги руу ортол миний ширээний хажууд Рори зогсож байв.
"Чи ямар их уддаг юм бэ? Ой руу орж алга болчихоод хичээл тарсны дараа ирж байх юм," гэснээ эргэж хараад миний нүдэн дэх нулимсыг харав.
"Чи зүгээр үү? Ямар нэг юм болсон юм уу?" гэж асуув. Тэгсэнээ миний зүүн гарыг хараад,
"Чи цус алдаж байна. Гар чинь яасан юм бэ?" хэмээн надруу хурдлан алхан ирлээ.