2 страница5 октября 2016, 18:36

Бүлэг 2

"Хүн-чоно хаана унтдаг юм бэ?
Тэр хүссэн газраа л."
- Patricia Briggs

Снөүи (Snowy)

"Хөөе тэр сурагч. Хичээлдээ ор. Хичээл орчихсон шүү дээ" гэх эрэгтэй хүний дуу сонсогдов.

"Завсарлагааны цаг дууссан юм уу?" гэж нүдээ аниастайгаа асуулаа.

"Аль дээр дуусаад хичээл талдаа орж байна. Алив хурдан бос. Тэгээд ч сургуулийн дээвэр дээр хамаагүй гарч болохгүй" гэж хэлэн хаалга хаагдах чимээ сонсогдов.

Тайван ч унтуулчихгүй хэцүү юм бэ. Заза анги руугаа орьё доо.

Нээрээ л хичээл ороод удсан бололтой сургуулийн хонгилоор хүүхдүүд харагдахгүй байв.

"Уучлаарай орж болох уу?" хэмээн асуун ангийн хаалгаар орлоо.

"Хаагуур явж байгаад ирж байгаа юм. Хурдан ороод суу, сурагчдын зөвлөл ирчихсэн байна. За Рори миний хүү үргэлжлүүл" гэж Хатагтай Лола хэллээ.

Би санаа алдан алхан ороод өөрийн хамгийн ард байрлах сандал дээрээ ирэн суув.

Намайг суунгуут сурагчдын зөвлөл үргэлжлүүлэн ярилаа.

Тэр ч зүгээр байгаа юм шиг байна. Хамгийн гол нь тэр мартсан юм шиг байна.

Би толгойгоо дохин өөртэйгээ санал нийлэн урагшаа тэдний зогсох самбар луу хартал Роригийн харцтай таарав.

Тэр гэнэт сандран харцаа өөр тийшээ шилжүүлэн яриагаа үргэлжлүүллээ.

"Миний сая ярьж байснаар манай сургуулийн 25 жилийн ой болох гэж байгаа болохоор бид сургуульдаа 100 мод суулгаж өгөх гэж байгаа учир мод ургамлын мэдлэгтэй хүүхдүүд хэрэгтэй байна. Танай ангид тийм хүүхэд байна уу ?" гэж Рори асуув.

Юуны чинь мод, ангид байгаа тасалгааны цэцгээ ч арчилж чадахгүй байхад.

"Бид чадна"  гэх Жессика болон түүний найзууд нь хэллээ.

Би тэдэн рүү итгэж ядсан байртай харав.

Эд нар чадах уу. Худлаа зүгээр Рори луу л ойртох гэж байгаа биз.

"За тэгвэл сайн байна. Хичээл тархаар сургуулийн урд уулзая " гэж хэлэн надруу нүднийхээ булангаар хараад гарав.

Сая юу болчихов, тэр надруу харав уу? Үгүй байх аа, өөр тийшээ хараа биз гэж гайхан бодоод цонх руу харан суув.

Хичээл олон тарчилсан цагийн дараа дуусаж арай гэж тарлаа.

Би цүнхэндээ хэзээ ч хэрэглэхгүй хичээлүүдээ чулуудаад, цүнхээ хальт үүрсэн юм болон шууд хаалгаар гаран алхахдаа нэг хүүхдийг мөрөлчихөв.

Уучлаарай.

Би эргэж харалгүй сургуулиас гарахаар явлаа.

Ардаас 'Хөөе' гэж сонсогдсон намайг зогсоосонгүй.

Би ч бас тоолгүй хүүхдүүтэй хамт алхан гарлаа.

Өнөөдөр ээж гэртээ эрт ирээрэй гэсэн болохоор шууд гэрлүүгээ явав.

Манай гэр сургуулиас хоёр гудамжны цаана байх хоёр давхар зүгээр л энгийн байр юм.

Би хаалгаа түлхэн ороод цүнхээ хажуу тийшээгээ буйдан руу шидэхтэй ээж зэрэгцэн гал тогооноос хормогч зүүн гарч ирлээ.

"Өнөөдөр юу идэх юм?"

"Чи гэртээ ирчихээд ядаж би ирлээ гэж хэлж болохгүй юм уу?"

Би уртаар санаа алдав.

"Би ирлээ. Өнөөдөр юу идэх юм?"

"Аавынх нь дуртай паста."

Ээжбуцаж эргэн гал тогооруу орон хоолтойгоо ноцолдон  зогсов.

Ээж минь над шиг өндөртэй жирийн л нэг 30 шүргэж яваа эмэгтэй.

Та нар гайхаж байж магадгүй. Би гаднаа ээж шигээ боловч дотроо аав шиг.

Аав минь нүүрс шиг тас хар өнгөтэй өндөр чоно байсан юм. Гэхдээ намайг хоёр дугаар ангид байхад аав минь ойд анчидад буудуулсан юм.

Тэр цус болон орж ирж шууд шалан дээр унасан. Ээж сандаран шархыг нь боох боловч би айсандаа хөдөлж ч чадахгүй сандалны ард суун уйлсан юм.

Ээж өөр өөрөө рүү орсон байхад аав намайг дуудан,

"Миний охин битгий ай. Аав нь зүгээр. Энэ зүгээр л нэг жижигхэн шарх " гэж хэлэн надруу хүчлэн инээмсэглэсэн юм.

Мартахын оролдсон ч хэдэн өдрийн дараах аймшигт шөнийг би хэзээ ч мартахгүй. Аавын бие гэнэт муудаж, ээж эм авахаар гарсан байлаа.

Би аймшигтай орилох чимээнээр сэрэв. Үнэхээр их айсан байсан ч өрөөнөөсөө гарлаа. Гартал аав минь том өрөөний шалан дээр унасан байхад би шууд гүйн очиж аавын толгойг өвдөг дээрээ тавив.

"Ааваа зүгээр үү ? Та яасан бэ, ээж хаана байгаа юм бэ?" гэж нулимсандаа гахан байж асуулаа.

"Миний охин үргэлж үүнийг санаж яв. Ээжийгээ хамгаал. Ээждээ 'Аав нь та хоёртоо нь хайртай. Та хоёр бол миний амьдралын гэрэл гэгээ' гэж хэлээрэй " гээд миний өвөр дээр амьсгал хураасан юм.

Аав минь шархаа авчихаад хоёр хоногийн дараа өөд боллоо.

Ээж удалгүй орж ирэн аавыг, дараа нь намайг харчихаад хажууд атиран сууж уйлсан юм.

Энэ үе болоод хэдийн 10 жил өнгөрчээ. Тэгсэн ч аавын сүүлийн мөчид хэлсэн үг нь хэзээ ч миний бодлыг орхидоггүй юм.

"Миний охин анчидаас хол байгаарай".

"Хоол баран болчихлоо. Чи ширээгээ бэлдээд бүгдээрээ гэр бүлээрээ сууцгаая. Өнөөдөр аавынхан төрсөн өдөр. Санаж байгаа биз дээ," гэж надруу харахад би инээмсэглэн толгой дохилоо.

Аавын инээмсэглэсэн зургийг ээж ширээний нөгөө талд байрлуулсан байв.

Би түүнрүү дөхөж очин суугаад түүнрүү харан инээмсэглэлээ.

"Ааваа төрсөн өдөр мэнд хүргэе. Таньдаа бид чинь хайртай шүү. Та биднийхээ зүрхэнд үргэлж амьд сэрүүн," гэж хэлэн аавынхаа зураг руу нулимстай нүдээр харан мишээлээ.

Би нулимсаа арчин буцаад байсан байрандаа ирэн ээж бид хоёр хоолоо идэж эхэлцгээв.

"За миний охин сургууль ямар байна? Найзтай болов уу?" хэмээн ээж чимээгүй байдлыг эвдэн надаас асуулаа.

Би сэрээгээ тавин амаа арчиад,

"Та мэднэ дээ. Хүүхдүүд зайгаа бариад л, би ч бас зайгаа бариад тайван байна. Нээрээ ээж та тэр ой руу орсон ч болоосой. Тэнд 100 гаруй настай хөгшин мод бий бас тэнд бугын сүрэг байдаг. Надад тэдний янзаганууд нь үнэхээр сайн...  " гээд ар араас нь ярьж байтал,

"Миний охин, тэр чинь нөгөө хараалтай ой мөн биз дээ. Битгий их ороорой. Муу зүйл болж магад" гэлээ.

"Зүгээр ээ. Би тэнд байх дуртай."

"Нээрээ танай багш залгасан. Чи хичээлээ тасалсан юм уу? " гэж асуув.

Би ч жоохон тээнгэлзэснээ,

" Харин гэнэт бие өвдөөд эмчийн өрөө рүү явсан юмаа. Би ул нь багшид хэлсэн " гээд худлаа хэллээ.

Ээж надруу харж байснаа,

"Заза тэгвэл багш чинь буруу ойлгожээ" гээд урдах хоолоо идэж эхлэв.

Ээж ч хурдан итгэх юмаа, тийм болохоор ээжийг хуурах амархан байдаг.

Оройн ч хоолоо идэж дуусаад ээж аяга тавгаа өөрөө цэвэрлэнэ гээд намайг өрөөрүү минь хөөлөө.

Миний өрөө хоёр давхарт байрлах ганц өрөө. Ээжийн өрөө доор байдаг юм.

Хаалгаа нээн орвол цэмцгэр өрөө намайг угтлаа.

"Ээж. Та миний өрөөг янзалчихсан юм уу?" хэмээн би ээж рүү орилон асуув.

"Тийм ээ. Чиний өрөө хэтэрхий замбараагүй байсан. Шал чинь хүртэл харагдахгүй байсан. Янзалсанд минь харин талархаарай."

"Баярлалаа," гэж хэлээд би хаалгаа хаалаа.

"Одоо эндээс би яаж юмаа олно доо."

Хангалттай цаг наруй хөйсны эцэст би гэрийн тухтай хувцасаа сольж өмслөө.

Ээж цэвэрлэхдээ сайн цэвэрлэдэг ч хамгийн гол нь ээж бүгдийг нь нуучихдаг.

Тийм болохоор юмаа хайх нэж бөөн ажил болдог юм.

Ороо хальт бэлдээ би цонхоор дамжин дээвэр дээр гаран суулаа.

Тэнгэр үнэхээр цэлмэг байсан бөгөөд мянга мянган одод түгэж байв.

Тэр дундаа сар тэнгэрийг илүү үзэсгэлэнтэй харагдуулж байлаа.

"Ааваа. Та тэнд сайн байна уу? Бид энд сайн байгаа. Та биеэ сайн бодоорой. Үргэлж хоолоо идэж, эрүүл агахрт гараарай. Бас хөшчихгүй тулд чоно болж хувираад тэнгэрээр зугаалж байгаарай," гэж би сарлуу хандан хэлэв.

Чоныг хүмүүс саранд хайртай гэж боддог. Үнэн хэрэгтэй тэд өөрсдийн хайртай хүндээ хандан сарлуу харж хэлдэг юм.

Сар тэр үгсийг хүмүүст нь хүргэж өгдөг гэж итгэдэг болохоор бид сарлуу харж ульдаг.

Аавыг өэгөрсөнөөс хойш би сартай үргэлж ярьдаг болсон. Аав минь сонсоод сууж байгаа гэж бодохоор сайхан байдаг юм.

Би нүдээ анин харанхуй шөнийн төрөл бүрийн өнгийг бодон суулаа.

Удалгүй ээжийн дуу сонсогдов.

"Миний охин унтаарай. Маргааш өглөө эрт хичээлтэй биз дээ."

"За ээжээ унтлаа. Сайхан амраарай" гэж орилох гэж байгаад шүлсэндээ гахаад сүүлийн үгээ гацан байж хэллээ. Доор ээж намайг шоолоод чимээгүй инээж байгаа сонсогдов.

Хүүхэд нь шүлсэндээ гахаж үхэх гэж байхад ээж л ганцхан инээнэ дээ.

Дээврээс цонхоор дамжин өрөөрүүгээ орж сүүлчийн удаа сар руу харан нүдээ анилаа унтлаа.

2 страница5 октября 2016, 18:36