1 страница5 октября 2016, 17:32

Бүлэг 1

"Сар тодоор мандах бүрт би дахин амилдаг."
           - Unknown

Снөүи (Snowy)

Би нөгөө л нэг байрандаа, нөгөө л нэг хийдэг зүйлээ хийн сууна.

Энэ өдрүүд хэзээ дуусах юм бол? Ядаж байхад өлсөөд байдаг.

Хичээл эхлээд таван минут болоогүй байсан ч энэ бодол толгойг минь эргүүлж байлаа.

Би цонхоор харан сандлаа налан суух зуур,

"Снөүи Волф зургаа дугаар асуултанд хариулаарай" гэх Хатагтай Жекобсоны  дуу сонсогдов.

Түүнрүү хартал самбарын урд дэндүү бариу хувцас өмсөн, тэр нь багадаад гэдэс нь доороос нь цухуйсан ч хувцасаа ч тоолгүй шилнийхээ цаанаас надруу цэнхэр нүдээ томруулан харж байлаа.

Цаас руу нэлээн удаан харлаа.

Үүнийг мэддэг ч болоосой доо, хөөрхий.

Манай ангийнхан ч намайг хариулахгүйг мэдсэн бололтой хажуугаас хариулж сонсогдов.

"Энэ охин яах гэж энд байдаг юм. Түүнд ер нь мэддэг зүйл байна уу?" гэж сонсогдов.

Дээш өндийн хэлсэн зүг рүү нь харвал тав дугаар эгнээний хамгийн урд суух Жессика найзынхаа чихэнд шивнэж байлаа.

Тэр өөрлүү нь харсанд гайхсан бололтой сайхан гэх чинь ороосон үсээ арагшаагаа хаяад урагш харан суув.

"Чи ер нь юу хийж суудаг охин бэ?Чамд мэддэг зүйл байна уу?" хэмээн их уурсан багш асуухад жоохон бодосхийлээ.

Тэгээд эцэст нь бууж өгөн,

"Чадахгүй юм байна. Таны үглэхийг сонсож тэвчихгүй нь. Гарлаа. Би өлсөөд байна," хэмээн хэлэн хаалга руу алхаж байх хойгуур,

"Чамайг хэн явж болно гэсэн юм. Буцаад суудалдаа суу"гэж хэлэв.

Бэ эргэн түүнрүү залхасан байртай хараад,

"Та миний эзэн биш тэгээд ч багшаа үнэнийг хэлэхэд таны  үнэртэй ус," гээд хамраа чимэхсэнээ, "хэтэрхий хурц үнэртэй юм" гэж хэлэн ангиас алхан гарч одлоо.

Манай сургууль сүнстэй сургууль гэдгээрээ энэ хавьдаа алдартай. Яг сүнстэй биш л дээ гэхдээ сургуулийн ард хамгийн аюултай хар ой бий.

Энэ уулыг "Хар нулимс" гэдэг.

Энэ нэр яаж үүссэн бэ гэвэл,

Олон жилийн өмнө энд нэг эмэгтэй амиа хороосон ба ойр хавьд нь амьдардаг хүмүүс өвчинд нэрвэгдэж, түүнээс хойш хараалтай гэж бодон орохоо байсан. Харин миний хувьд энэ ой бол миний хамгийн дуртай газар.

Сургуулийн арын хаалгаар гаран ой чиглэн алхалаа.

Ойртох тусам танил газар, танил чимээ, дуртай үнэр минь үнэртэнэ.

Би ой руу их л удаан, яг л хаант уулс руугаа алхан орох хатан шиг маш тайван алхан явсаар.

Ой руу оров уу үгүй юу шууд дөрвөн хөллөн давхилаа.

Намайг ийм байхад хүн байтугай машин ч хүртэл гүйцэхгүй. Хажуугаар ой жирэлзэн өнгөрөх дурсамж шиг л өнгөрсөөр байв.

Танил замаараа хамаг хурдаараа давхиж байлаа. Салхи яг л чихэнд минь 'Сайн байна уу. Удаан уулзсангүй шүү' гэх шиг.

Хэдэн унасан мод, том чулууг даван үсэрсээр энэ ойн ганц булаг нь болох нууранд тулан ирлээ.

Урагш болон усны толион дээр өөрийгөө хартал соотойсон хоёр цагаан чих, амар амгалан, тайван байдлыг илтгэх бор нүд, усны давалгаан шиг халиурсан цасан цагаан үс, үнэг ч хүртэл атаархам саглагар сүүл.

Би өөрийнхөө чонон дүрээрээ харагдаж байлаа.

Намайг хүн дүрд байхдаа олон гинж, зүүлт зүүдэг ч чоно болсон байхад миний хамгийн нандин зүүлт болох болор чулуун зүүлт үлдэнэ.

Дэндүү олон дурсамжтай болоод ч тэр үү энэ зүүлтнээсээ би салах дургүй.

Энэ ойг би гэр шигээ сайн мэднэ. Хаана буган сүрэг бэлчдэг, хаана цэвэр ус байдгыг би хэнээс ч илүү сайн мэднэ.

Би хэдэн километр чигээрээ давхин огцом зүүг тийшээ эргэн давхилаа.

Энэ ойгоор олон удаа явж байсан болохоор миний үнэр хаа саагүй үнэртэнэ.

Энэ ой их том. Гурав дөрвөн уулыг бүрхсэн байдаг ба энэ бол миний газар нутаг.

Хажуу ууланд бас нэг хэдэн цөөн чоно бий. Би тэднийг нэлээн олон удаа харч байсан юм. Азарган чоно нь бусдаасаа арай өндөр метр гаруй байдаг ч намайг гүйцэхгүй. Учир нь би хэвийн чоно биш шүү дээ. Би чинь хүн-чоно. Миний өндөр нэг метр жар юм. Хүн намайг хальт харсан бол баавгай гэж андуурам. Гэхдээ цагаан баавгай л гэж бодохгүй бол. Тэр чонон сүрэг надтай таархаараа холоос толгойгоо дохьчихоод ой дундуур уусах мэт алга болно.

Би уулын орой дээр байсан ч сургууль тарсан бололтой хүмүүсийн хөлийн чимээ сонсогдоно.

Ойд байхад цаг хугацаа хурдан өнгөрөх юм. Саяхан л орж ирсэн мэт санагдана.

Заза буцаад явья даа. Тэгэхгүй бол ээжийн санаа зовно.

Би ойгоос гарахдаа сургуулийн хажуугаар л гарахгүй бол болохгүй. Өмнө нь өөр газраар гарах гээд явж байтал ойг бүхэлд нь төмөр сараалжаар хүрээлсэн байсан юм.

Тэгээд шууд эвдлээд гартал маргааш нь камер дээр бичигдсэн байсан ба хотоор нэг үймээн болж "Хотод аюултай цагаан чоно орж ирсэн тул та болгоомжтой гадуур явна уу" гэсэн мэдээ сонин нэвтрүүлгээр зөндөө гарсан.

Яагаад манай сургуулийн тэнд тийм онгойлттой юм бүү мэд.  Анх намайг ирэхэд тийм байсан. Сургуулийн захиргаа бөглөсөн ч маргааш нь буцаад л эвдэрсэн байсан. Олон удаа зассан ч адил үр дүнтэй байсан болохоор сүүлдээ ч тоохоо байсан.

Ойгоос гарахдаа сургууль руугаа явахыг хүсэхгүй хүүхэд шиг байдалтай алхалан гарлаа.

Сургуулийн хажуугаар алхан яг булан тойроод явж байтал би түүнийг гэж шууд танив.

Яагаад гэдгийг мэдэхгүй ч өи түүний үнэрийг олчихдог юм.

Тэр бол манай сургуулийн цагаан ханхүү Рори Уолкер.

Сурагчдын зөвлөлийн дарга, бүх охидын галзуу мөрөөдөл гэхэд болно.

Түүнд бусдаас ялгараад байх юм байхгүй зүгээр л нэг банди. Яахав өндөр бас булчинлаг, царай болон толгoй сайтай. Тийм болoхоор л охид наалдан пад шиг наалддаг биз.

Үнэнийг хэлэхэд би тийм олон охидтой хамт байдаг банди нарт үнэн голоосоо дургүй. Зүгээр жүжиглээд хүүхдүүдийг ашиглаад бaйгаа юм шиг санагддаг юм.

Өөр газраар явах боломж байсангүй. Би олон хүнтэй газраар явах дургүй, тэгээд ч түүнийг анх удаагаа ганцаараа байхад нь таарлаа.

Тэр сургуулийн хамгийн хойно байдаг булангын цаана сууж байв. Энгийн хүн бол олж харахааргүй нууц газар бөгөөд надаас өөр хүн мэдэж байгаад жоохон гайхлаа.

Тэр шүтэн бишрэгчдээсээ зугтсан бололтой амьсгаадсан байв.

Хажуугаар нь түүнийг хараагүй мэт өнгөрөхөөр шийдлээ.

Учир нь энд ганцаараа байна гэдэг чинь ганцаараа л байхын тулд шүү дээ.

Би нөгөө залхасан алхаагаараа алхаж явтал түүний зүрхний цохилт миний анхаарлыг татав.

Түүний зүрх нэг бол хурдан, нэг бол тайван цохиллож байлаа.

Юу гэсэн үг вэ гэвэл нэг ёсондоо зүрх нь хэмнэлээ алдаж байв.

Нэг л муу совин татсан болохоор шууд түүн рүү гүйлээ.

Намайг очиход дандаа инээмсэглэж, тэмцээн болгон дээр ялж, охидыг ардаасаа хуйлруулдаг байсан хүн хөлөө тэврэн сууж, нүднээс нь нулимс туслаж байхыг харах нар баруунаас мандахтай адил ховор зүйл байлаа.

"Чи зүгээр үү ?" хэмээн алт болох түүнийг цоочихгүйг хичээн асуухад тэр намайг сонсоод хальт хөдлөөд хариулав.

"Би зүгээр. Намайг битгий тоо. Би эмээ уусан, одоо тайван байхад болно," гэлээ.

Би түүнийг үлдээхээр буцан эргээд явтал түүний зүрх дахин гэнэт хэмнэлээ алдаж, амьсгаа нь хүнд болж байгаа сонсогдов.

Би түүнийг үлдээхийг хүссэн ч хүнийг өвчтэй байхад нь үлдээж явах арай бас биш ээ.

Тэгээд эцэст нь шийдэн түүнд дээр очив.

Намайг очиход саяхан ханаа налан сууж байсан хүн хажуу тийшээгээ харан цээжээ тэврэн хэвтэж байлаа.

"Алив бос. Хоёулаа эмчийн өрөө рүү явья," гэж хэлэн гарнаас нь татах гэтэл,

"ҮГҮЙ," гээд гараа татаж авснаа,

"Намайг зүгээр тайван орхи. Чиний тусламж хэрэггүй," хэмээн хэлэхэд түүний хоолойд хүйтэн өнгө аяс тодорсонд би гайхав.

Түүнийг ингэж ярьж байсныг мэдэхгүй юм байна.

Би түүнийг сонсоогүй мэт гарнаас нь дахин татахад Рори надруу цэнхэр нүдээрээ ууртай хараад,

"Чамд хэлсэн биз дээ. Намайг үлдэ-," гээд тэр гэнэт цээжээ барин доошооо атиран унав.

"Чи чинь тэнэг юм уу? Би яаж миний тусламж хэрэгтэй хүнийг үлдээж явах юм бэ?" гэхэд тэр хариулаагүй ч түүний зүрх нь хэмнэлээ алдсан хэвээр байлаа.

"Хардаа зүрх чинь хэмнэлээ олон дараалалж алдаад байна. Тэнэгтээд байлгүй явья," гэж хэллээ.

Надруу хэсэг хугацаанд тээнгэлзэж харснаа эцэст нь зөвшөөрлөө.

Би түүний гарыг мөрөн дээгүүрээ давуулан дээшээ өргөн босод золтой л хөлөө алдчихсангүй.

"Хөвгүүд яагаад ийм хүнд байдаг юм бол? Азаар нь би жирийн хүнээс арай чадалтай болохоор л чамайг дийлж байна шүү. Чи эсвэл жингээ хассан нь дээр юм уу? Ингэж хүмүүсээр туслуулах юм бол хөнгөхөн байсан дээр биз дээ," хэмээн би түүнтэй ярьж явахад тэр чимээгүй хэсэг инээн чимээүй болж ёолов.

"За тэр ч яахав. Хурдан эмчийн өрөө явья," хэмээн би түүнийг хүнгүй хонгилоор бараг чирсээр эмчийн өрөөнд ирлээ.

Эмч ч алга.

'Сайхан' гэж бодон түүнийг орон дээр хэвтүүлэв. Хувцас нь нэвт хөлөрсөн байлаа.

Шуудхан босож алчуур норгон түүний хөлсийг арчиж эхлэв.

Шаргал үсийг нь арагш болгон хөлс нь бурзайсан духыг нь арчаад хамраар нь явуулахад тэр нүдээ аньсан байлаа.

Тэр үед л би түүнийг ямар царайлаг гэдгийг мэдэв.

Түүний сормуус урт дээшээ эргэсэн.

Минийх ийм байсан бол хөвгүүд рүү ирмээд л яваад байх юм байна даа.

Аан.

Тэр ийм нүдтэй болохоор ирмээд л яваад байдаг юм байна.

Өөрийнхөө бодлоос болж инээд хүрлээ.

"Би ч бүр галзуурч байх шиг байна."

Нүүрийг нь арчиж дуусаад хүзүүг нь арчтал түүний хувцас бас норсон байхыг анзаарав.

Хувцасыг нь тайлаад сольчихдог юм бил үү?

Үгүй ээ.

Ухаан алдаад сэртэл хувцас чинь өөр байвал би лав балмагдах байх.

Больё.

Тэгсэн ч түүний хувцас бараг нойтон гэж хэлэхэд үнэн болсон байлаа.

Ядаж урд талыг нь задгайлаад цээжийг нь арччихья.

Би босон түүний цамцны товчыг түүнийг сэрээчихгүй нь тулд маш удаанаар суллав.

Сүүлийн товчыг тайлан задгайлан дэлгэвэл би түүний булчинлаг цээжтэй таарлаа.

Би шууд ичэн нүдээ бууруулан өөр тийшээ харав.

Удаанаар түүнрүү харвал тэр унтасан хэвээр түүний цээж дээш доош хөдөлж байлаа.

Би алчуураа норгон түүний цээжийг арчиж эхлэв.

Үнэнийг хэлэхэд би хөвгүүний цээжийг ийм ойрхоноос харж байсангүй.

Түүнийг гэдэсний булчин тодорсон байв.

Арчихаар хүрвэл чулуу шиг хатуу байлаа.

"Өвчтэй байж яаж өөрийгөө ингэж сайн хөгжүүлдэг байна аа?" хэмээн би өөрөөсөө асуун арчиж дуусав.

Түүний зүрхийг зүгээр болсон эсэхийг шалгахаар сайн сонсвол зүгээр болоогүй байлаа.

Эм нь үйлчлээгүй бололтой.

Би эмчийн өрөөг тойруулан зүрхэнд сайн эм хайв.

Гэхдээ олсонгүй. Тиймээс би өөр сайн эм оллоо.

Эмийн ургамал.

Түүнийг энэ хэвээр нь үлдээх хэцүү байсан ч шууд сургуулиас гаран ойг чиглэн гүйлээ.

Нуурын хажууд эмийн ургамал ургасан байхыг олон удаа харсан болохоор шууд тэндээс аван бас хэдэн ширхэг жимс олж авлаа.

Намайг гүйн орж ирэхэд тэр яг намайг яаж үлдээсэн яг тэр хэвээрээ хэвтэж байв.

Хажууд нь очин духан дээрх алчуурыг нь солин эмийн ургамлаа нунтаглан уухад бэлэн болголоо.

Устай сайн гэгч нь холиод,

"Уолкер, би чамд эм авчирлаа. Май балгаарай" гэж хэлэн түүнийг өөртөө түшүүлэн аманд нь балгууллаа.

Тэр ургамлын хандтай усыг хурдан уув. Ууж дусчихаад тэр буцаад хэвтэн нүдээ анин унтаад өглөө.

Миний санаа амарч, цамцыг нь буцаан товчилж байтал түүний гар сунган нүүрийг минь өнгөрөн толгой дээр минь байх соотойсон чихэнд минь хүрчихэв.

Хэзээ миний чих гараад ирэвээ гэж бодож амьжаагүй байтал,

"Хөөрхөн цагаан чих" гэж хэлээд унтаад өгөв.

Яанаа. Тэр мэдчихлээ.

Би гялс юмаа цэгцлээд яг гарах гэж байснаа жимс авчирсанаа санан түүний орны хажууд байх ширээн дээр тавин "Хүч тамир өгөх болохоор идээрэй" гэж бичин үлдээн гарлаа.

1 страница5 октября 2016, 17:32