5 страница19 июня 2016, 19:26

1-р бүлэг ~ 5-р хэсэг

ЧанЁол: Сүни

Би: чи-чи-чи энд юу хийж байгаан

ЧанЁол: хайраа энэ хэн бэ?

Сэхүн: хайраа , Сүни энэ хэн ийн? Тайлбарлаадах гэж орилох шахам хэлхэд нь

Би: Сэхүнээ тэр миний ... Гэтэл ЧанЁол миний үгийг таслаад

ЧанЁол: найз залуу

Тэрнийг тэгж хэлхэд Сэхүн гарыг минь хөтлөхөө болин хөмсгөө зангидан

Сэхүн: чи хэдэн найз залуутай юм бэ Сүни, би тэгэхээр юу байсан юм

ЧанЁол: Сүни явцгаая гэж хэлээд гараас минт хөтлөхөд нь

Би: ЧанЁол больж үз. Чи бид 2 аль хэдийнээ дууссан

ЧанЁол: гэхдээ хадам ээж хэлэхдээ

Сэхүн: хадам ээжээ гэж хэлээд чанга инээгээд
аз жаргал хүсье Хун Сүни чи хангалттай жүжиглэсэн

Тэр цаашаа хараад яваад өглөө хичнээн араас нь дуудсан ч эргэж харсангүй, би түүний араас явах гэтэл ЧанЁол гараас минь барин

ЧанЁол: Сүни

Би: Пак ЧанЁол зайлаад өг, гэж түүн рүү орилотол

ЧанЁол: би чиний төлөө энэ хүртэл ирсэн гэтэл чи миний сэтгэл рүү ус цацчихлаа ойлгожийн уу ???

Би: ойлгохгүй байна, ойлгохыг ч хүсэхгүй байна.

ЧанЁол: ХУН СҮНИ

Би: чи яагаад ойлгохгүй байгаан? Би өөр хүнд хайртай болчихсон буцаад яв

Гэж хэлхэд тэр гарыг минь тавьхад нь би шууд л Сэхүний араас гэр лүү нь явж, явах замдаа хэд хэдэн удаа залгасан ч тэр утсаа авсангүй ... Гэрийх нь гадаа ирээд хаалгыг нь нүдсэн ч хүн байхгүй бололтой эсүүл намайг гэж мэдээд хаалга тайлж өгөхгүй байгаа байх, орон сууц байсан болохоор орцонд нь өвдөгөө тэврэн түүнийг хүлээсэн ч тэр бас л ирсэнгүй, мессэж бичсэн ч хариу бичихгүй залгасан ч утсаа авахгүй ... нилээн удаан хүлээсний эцэст тэр хөлөө чирсээр лифтнээс бууж ирхэд нь

Би: хаана байсан юм? яагаад утсаа авахгүй байсийн гэж түүнээс асуухад тэр надтай дугаралгүй хажуугаар минь зөрөх гэхэд нь би түүний гарнаас бариад

Сэхүн: надад битгий хүрээд бай гэж хэлээд гараа татаж авхад нь

Би: би тайлбарлье. Тэр бол ...
Тэр миний тайлбарыг сонсохыг ч хүссэнгүй. Үгийг минь таслан

Сэхүн: чиний найз залуу бас ээжийн чинь хүргэн магадгүй аавтай чинь уулзах гэж ирсэн байх тиймүү ???

Би: чамд ч гэсэн надаас өмнө өөр хүн байсан л биз дээ, яагаад надад байж болохгүй гэж

Сэхүн: байгаагүй

Би: ЮУ ???

Сэхүн: надад өмнөх гэж байгаагүй, харин чамд байсан

Би: яагаад миний өнгөрсөн амьдралыг дурсах гээд байгаа юм бэ ??? миний одоо байгаа л чамд чухал биш байна уу?

Сэхүн: холд би гэртээ ормоор байна

Би: яагаад надад итгэхгүй байгаан юм, яагаад ???

Сэхүн: итгэх арга алга Минсок одоо тэр ЧанЁол өөр чамд хэд байгаа бол ? Магадгүй БэкХённ ч гэсэн тэдний нэг үү?

Түүний хэлсэн үг араас сүх зоохтой л адилхан сонсогдож биеээ барилгүй шууд л алгадчихлаа ...

Би: баяртай У Сэхүн. Чамайг ийм гэж төсөөлсөнгүй бие биенийгээ танихгүй юм шиг амьдрье

Цахилгаан шатанд суухад нүднээс нулимс юу юугүй гарчих гээд л үнэхээр хэцүү, Хун Сүни чи яагаад уйлах ёстой гэж? Чиний буруу байгаагүй гэж өөрийгөө аргадсан ч хоолой минь зангирч байлаа.

Цаг шахуу алхсаны эцэст хашааныхаа ойролцоо ирхэд ЧанЁол үүдэнд доош харан сууж байлаа

Би: чи яваагүй юм уу?

ЧанЁол: надад очих газар байхгүй

Би: саунд оч

ЧанЁол: чи яагаад ийм өөр болчихсон юм бэ , чи хэзээ ч над руу ингэж харж байгаагүй гэтэл одоо намайг үзэн ядсан харцаар харж байна

Би: ЧанЁол хүн үргэлж өөрчлөгддөг юм.

ЧанЁол: чи тэрэнд үнэхээр хайртай юм уу?

Би: би анхнаасаа л түүнд хайртай байсан байх. Үргэлж л түүнийг боддог байсан хаана юу хийж яаваа бол сайн сууж байгаа болов уу? Гэлл үргэлж л түүнийг боддог байсан

ЧанЁол: өдрийн тэмдэглэл дээрээ бичсэн анхны хайр чинь тэр юм байна тийм үү ? Гэж надаас лавлаж асуухад нь би түүнд хариу хэлхээс хэтэрхий ядарсан болхоор зүгээр толгой дохив.

ЧанЁол: гэтэл би-би-би уучлаарай би мэдсэнгүй

Түүний том алаг нүдэнд нь нулимс цийлэгнэн арай ядан тэрнийгээ барьж байгаа бололтой. Үнэхээр уучлаарай Пак ЧанЁол гэхдээ би чамд энэ үгийг хэлж чадахгүй байх анхнаасаа л би чамд хайртай байгаагүй би бол муу хүн намайг март, чамайг надад ийм хайртай гэж төсөөлж байсангүй УУЧЛААРАЙ...

Арай ядан нүдээ нээн цагаа хархад дөнгөж 6 болох гэж байлаа ... Нойр минь хүрсэнгүй ЧанЁолыг тэгж явуулсандаа харамсаж бас Сэхүний хэлсэн үгэнд гомдсондоо хөрвөөсөөр арай гэж унтсан ч 2 цаг унтаад л сэрчиж, өөрийгөө бага зэрэг янзлаад сургуулийнхаа зүг Минсоктой хамтдаа алхангаа ойр зуурын зүйл ярилцангаа сургууль дээр ирхэнд сургууль хэтэрхий нам гүймхэн байх нь тэр ...

Минсок: би анги руу орлоо шүү... даалгавараа хийлээ

Би: за би энэ хавиар жоохон явж байгаад орье

Минсок: хоцорвоо,

Би: ангид уулзье

Сургуулийн арын талбайд анх удаа ирж үзлээ, сургуулийн арын талбайг дүрсэлбэл усан ориглуур түүнийг тойроод сандалнууд хажууханд нь биеийн тамирын заал бас усан бассэйн фитнэсс байдаг юм. Баячуулын сургууль болохоор бүх зүйл нь бэлэн , анх удаа л фитнэссийн өөрөнд орж үзлээ ... Энэ тэрүүгээр явж байтал урт сандал дээр хэн нэгэн унтаж байхаар нь сонирхол хөдлөн түүнд ойртоход зүс таних боловч нэрийг мэдэхгүй гэхдээ ямар ч л байсан Крис Жундэтэй нийлдэг болохыг нь мэдээд байв.

__: хүн хулгайгаар харах тийм сайхан байна уу? Гэж хэлхэд нь цочин

Би: ээжээ

__: юуны чинь ээж

Би: уучлаарай сэрүүн гэж мэдсэнгүй

__: Жундэгийн анги байхаа

Би: тиймээ

__: намайг Лэе гэдэг

Би: Сүни

Лэе: дараа энд ирхээр бол намайг байхгүй үед ирж байгаарай

Би: за

Эднүүс бүгд дээд ангид байдаг ганцхан Жундэ л манай анги ... Тэр газраас гаран гадаа сандал дээр суун утасныхаа зургыг үзэн санаа алдаад сууж байтал баруун нүднээс минь доглон нулимс урсахад

__: май

Би: баярлалаа

Түүний өгсөн алчуураар нус нулимсаа арчаад буцааж өгөх гэтэл

Би: баярлалаа май

__: ямар соёлгүй юм бэ? Нус нулимсаа арчсан бол угаагаад өгч болдоггүй юм уу?

Би: за гэхдээ би таныг танихгүй шдээ

__: Лухан танай дээд анги үнэхээр өгмөөр байвал өнөөдөр болох Крисийн үдэшлэгт ирээд өгч болно

Би: гэхдээ би бараг очихгүй байх гэхэд тэр залуу над руу ойртон

Лухан: яагаад вэ? Ганцхан чиний урилган дээр манай Крис гараа гарган бичсэн юмсан

Би: гэхдээ би тэрнийг танихгүй

Лухан: танихгүй бол очоод танилцаж болно шдээ.

Хичээлээ тараад гэртээ ирэн Луханы алчуурыг угаагаад урилгыг гаргаж ирэн нэг бүрчлэн уншсан ч юу ч ойлгохгүй байна. Яагаад заавал миний урилган дээр гараараа бичсэн юм бол ...? Очоод асуучихад л хангалттай одоо Сэхүн бид 2 ямар нэгэн холбоотой биш ...

Өөрт байсан бариун богинохон улаан даашинзаа өмсөн нүүрээ хөнгөхөн будаад үсээ задгайлан үзүүр хэсгийг нь сулхан буржийлгаад Луханы алчуурыг гар цүнхэндээ хийн замдаа гарав. Удалгүй үдэшлэг болох газар ирхэд үнэхээр сүрлэг том харш угтаж авхад нь бүр алмайрч орхилоо ... Манай гэр хажууд нь юу ч биш энэ газар яг л ордон шиг ... Би машинаасаа буун хаалгаар орход манай сургуулийнхан бас манай ангийхан бүгд байх нь тэр.

Жундэ: хөөөх Сүни ирчиж

Би: Лухантай уулзаж өгөх юм байгаа юмаа

Жундэ: аан Лухан дээр байгаа. Би чамайг хүргээд өгье

Би: баярлалаа

Жундэг даган шатаар дээш гархад дээд давхар нь ч гэсэн тансаг зэрэглэлийн улаан хивс дэвсчихсэн цаанаа л хээнцэр харагдаж байлаа.

Жундэ: энэ өрөөнд байгаа

Жундэ намайг тэр өрөөнд оруулаад хаалгыг нь хаачихлаа ... Нэг л эвгүй сайн харвал цонх руу нэг хүн хараад зогсож байх нь тэр ... Өрөө харанхуй байсан болохоор сайн харагдсангүй

__: чамайг ирнэ гэж бодсонгүй

Би: алчуурыг чинь өгөх гэж ирсэн юм. Өгчөөд явлаа

__: би чамд алчуур өгсөнөө санахгүй л байна шүү ... гэсээр тэр цонх руу харж байсан хүн над руу ойртход Крис байлаа...
Би түүнд Луханы алчуурыг өгөөд

Би: энийг Луханд өгчөөрэй

Крис: чи өөрөө өг

Би: тэгүүл би явье даа

Крис: өнөөдөр миний төрсөн өдөр ядаж ганц хундага дарс уучихаад явж болохгүй гэж үү? Эсүүл тийм яаралтай ажилтай байгаа юм уу? Гэсээр гарт минь хундагатай дарс бариулан өөрийнхөө хундагатай тулгаад нэг амьсгаагаар уучихлаа ... Би ч яаж хүний төрсөн өдөрт ирчихээд бүдүүлэг загнах билээ гэж бодон түүний өгсөн дарсийг шууд л уучихлаа ...

Би: за, баяртай аан мартаснаас төрсөн өдрийн мэнд

Крис: миний бэлэг хаана байна

Би тэрнийг яриаг сайн сонсож чадахгүй байлаа ... Толгой эргэж урд минь зогсох тэр 2 3 харагдаж бие минь сулбайн түүний яриа улам цаашлан сонсогдож зовхи хүндрэн толгой дайвалзан унах гэтэл Крис намайг түшиж авхад нүд анилдаад ухаан минь балартчихлаа ...

Крис: чи өөрөө ирсэн чинь л бэлэг гэсэн үг Хун Сүни

Крис Сүниг 2 гар дээрээ өргөн буйдан дээр хэвтүүлэн үсийг нь хойшлуулхад Сүни амандаа

Сүни: Сэхүнээ намайг уучлаарай гэж хэлж байв.

Крис түүнд ойртон Сүни би энд байна. Санаа зовох хэрэггүй би чамайг уучилсан гэсээр Сүнигийн уруул дээр нь үнсчихлээ ...

Энэ үед

Хүүхдийн тоглоомын талбайд Сэхүн ганцаар сууж байтал хэн нэгэн түүнд ойртход Сэхүнийн царай барайн

Сэхүн: чи энд яах гэж ирсийн

ЧанЁол: чамд хэлэх юм байна

Сэүн: юу юмбдээ

ЧанЁол: Сүни

Удалгүй Сэхүний утас дугаран Сэхүн утсаа харан

Сэхүн: Сүни залгаж байна. Чиний хэлэх зүйлээс хамааран түүний дуудлаганд хариу өгөх эсэхээ шийдэнэ

ЧанЁол: Сүни чамд хайртай өөр тайлбарлаад байх юм байхгүй гэж бодож байна

Энэ үгийг сонссон Сэхүн бодсон ч үгүй шууд л утсаа авхад Сүни дугарсангүй

Сэхүн: байна уу? Сүни байна уу?

Сэхүн: залгачихаад яагаад ярихгүй байгаан

__: байна уу?

Сэхүн: чи хэн бэ?

__: Крис байна

Сэхүн: тэр хаана байна яахлээрээ тэрний утас чамд байж байгаан

Крис: чиний Сүни миний хажууд бөх гэгч нь унтаж байна

Сэхүн: чи тэрэнд хуруугаа хүргэх юм бол би чамайг өөрийнхөө гараар алчихна шүү гэхэд Крис чанга инээн

Крис: түүнийгээ ирээд ав л даа гэж хэлээд утсаа салгачих нь тэр.

     —–MN4EVER—-

5 страница19 июня 2016, 19:26