9 страница19 июня 2016, 19:28

1-р бүлэг ~ 9-р хэсэг

††††††

Тэдний гэрээс гаран түүний үнэтэй машинд нь суун гартаа барьсан цүнхнээсээ улаан өнгийн уруулын будаг гараж ирэн будах гэтэл

__: ягаан нь илүү гоё харагддаг

Барьж байсан уруулын будагаа далд хийн өөр нэгийг гаргаж ирэн зузаалан будаж байхад хажууд суух тэр залуу нүд салгахгүй харж байлаа...

Би: юуг нь тэгтлээ хараав

__: чамайг

Би: өдөр болгон хардаг царайнаас залхахгүй байна уу?

__: үгүй ээ,

Би: харин би залхаж байна Крис

Крис: надад хамаагүйээ...

Сургуулийн гадаа ирхэд тэр надад машины хаалга нээж өгөн гараас минь хөтлөөд сургуулийн хаалгыг татхад тэр хавиар байсан хүмүүсийн нүд нь бүлтрэхнээ... бид тоолгүй алхаж байтал нүдэнд танил царай харагдахад нь зогсон, түүн лүү хархад Сэхүн Жисү 2 яг 3 сарын өмнөх шигээ хамтдаа зогсож байх нь тэр... би Сэхүн лүү ёжлосон царай гаран Крисээс

Би: хайраа, намайг байхгүйд их юм болжээ

Крис: юм юм болсон, за явцгаая...

Түүнийг даган В1 давхар луу буун тэдний байнга байрлах газарт ирхэд Крисийн найз нар ч гайхсан харагдлаа...

Чэн: өөө Крис хөгшөөн хэдэн сар харагдаж үзэгдэхгүй хаачдийнбээ

Лухан: бид чамд ямар их санаа зовсон гээч...

Лэе: за тэгээд яриад байж дээ

Тао: их л сонинтой бололтой гэж хэлээд над руу хархад нь

Би: дээшээ гарлаа шүү

Крис: цайны цагаар ангид чинь очье

Би: за

Автоматмашинаас 2 ширхэг кофе аван сургуулийн дээвэр дээр гархад 3 сарын хугацаанд хархыг хүсэж байсан тэр хүн яг л өмнөх шигээ хана налан сууж байх нь тэр...

Кай: тавтай морил Хун Сүни... тэр надад ойртон ирээд халааснаас алчуур гаргаж ирэн уруулын будгыг минь арчин

Кай: одоо арай л дээрдэж байна

Би: мангар юм уу?

Кай: аан бас мартчихлаа... гэсээр явган суун гутлыг минь сугалан

Кай: чамд зохихгүй байна

Би: зохих үгүй нь хамаагүйээ

Кай: миний мэдэх Хун Сүни хаана байна

Би: мэдэхгүй би ч өөрөө хайгаад олохгүй байна

Бид зэрэгцэн суун кофегоо ууцгаан

Кай: энэ хугацаанд хаана байснаа надад хэлэхгүй юму? Би чамайг шилжчихсэн юм байх л гэж бодсон гэхэд нь би санаа алдан

Болсон явдалын эхлэл

Сургуулийн дээвэрээс буун ангидаа сууж байтал ангийн охидын яриаг хальт сонсочихлооо....

__1: нээрэн Жисү байна шдээ

__2: нөгөө дээд ангийн Кайтай үерхэж байсан уу?

__1: тиймэээ

__3: тэр яасан гэж?

__1: тэр Сэхүнтэй үерхэж байгаа гэсэн

__4: би бодохдоо Сүнитэй

__1: ЧШ

Тэдний яриаг үргэжлүүлэн сонсохгүй гэсэндээ эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд сууж байхад бөөн охидууд чанга чанга ярьсаар ороод ирэх нь тэр... би гарах гэтэл тэд бас л надтай холбоотой зүйлийг яриад эхлэх нь тэр... тэр дундаас нэг хүнийг л таниж байлаа Жисүгийн хоолой...

__1: хооо чи тэгээд Сэхүнтэй үерхэж байгаа юм уу?

Жисү: аанхан

__2: гэхдээ нөгөө Пусаны гүнжээ яачихсан юм

Жисү: эээш та нар арай л гэнэн байна даа

__3: юу гэсэн үг ийн

Жисү: зүгээр тэд нарын ээлжит тоглоом байсан байхгүй юу Сүни чинь... Крис тэд нар мөрийцсөн гэсэн Сүнийгээр

__2: тиймүү

Жисү: тх. Хэн нь түрүүлж өвөртөө оруулах вэ гэсэн байхаа. Тэгээд яахав өнөөх чинь хөөрөөд Сэхүний өвөрт орчихсон... Сэхүн хангалттай гэж үзээд над дээр ирсэн анхнаасаа бид 2 бие биедээ сайн байсан та нар мэддэг л байсан биз дээ

__2: мэдэлгүй яахав

__1: чам руу харж байгаа нь нэг өөр шдээ гэхэд Жисү чангаар инээв.

Гар салгалан арай ядан суултуурны тагыг буулган өвдөгөө тэврэн суулаа, хэтэрхий тэнэг байсан өөртөө гомдон чимээгүй мигшин уйлж уйлж хүүхдүүдийг хичээлдээ оронгуут нь сургуулиас гаран арай ядан гэрийн зүг алхсан ч хацрыг минь даган нулимс урссаар л байлаа...

__: чи яагаад уйлаад байгаан

Би: чамд хамаагүй

__: май гэж хэлээл алчуур сарвайхад нь

Би: Крис би чамайг үзэн ядаж байна гэж түүнрүү орилтол Крис над руу ойртход нь би ухран

Би: цаашаа бай

Крис: ганцаараа уйлсанаас ядаж хэн нэгэнд сэтгэлээ нээгдтэл ярьсан нь дээр биш гэж үү?

Би: ярих байсан ч чамд ярихгүй

Крис: гэр лүүгээ орхыг чинь ядаж хармаар байна

Би: ядаргаатай амьтан

Өөрийгөө сатааруулхын тулд усанд орж хоол хийж өрөөгөө цэвэрлэж хүртэл үзлээ тэгсэн ч хэсэгхэн зуур л сатаарч байлаа...

Минсок: Сүни

Би: юундаа гэрээр нэг орилоод байгаа юм

Минсок: цүнхээ орхиод хаашаа алга болчдийн

Би: ажил гараад

Минсок: -_- наад нүд чинь яагаад хавдчихсан юм

Би: ааан бөөр өвдөөд,

Минсок: нээрэн үү

Би: би чамд худлаа хэлж яах юм

Нухацтай бодсоны эцэст аавд хэлэн сургуулиасаа чөлөө аван Чикаго явхаар боллоо... Тэнд очиж бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй байх... өглөө эртлэн ачаагаа баглан сургууль дээр ирж багш нартаа уулзаад сургуулиас гарах гэтэл яг өөдөөс Сэхүн Жисү 2 гараад ирхээр нь шууд л булан эргэн шатаар доош бууж байгаад хэн нэгэнтэй мөргөдчихлөө...

Би: уучлаарай

Крис: уучлалт гуйх хэрэггүй

Би: чамайг гэж мэдсэн бол уучлалт гуйхгүй байсан юм

Крис: хичээлдээ суухгүй юмуу?

Би: чамд хамаагүй гэж хэлээд түүний хажуугаар зөрөх гэтэл тэр гарнаас минь барин

Крис: Хун Сүни

Би: надад битгий хүр адгийн амьтад, та нарыг хархаас нүд хорсож, дотор муухайрч байна... амьд хүнээр тоглож зугаагаа гаргадаг нийгмийн хог шаарнууд, надаар тоглох сайхан байсан уу? Үнэхээр хөгжилтэй байсан байх тээ,,, хөөрхий Хун СүНи адгийн амьтадын зугааг гаргасан, Яасан би Пусанаас ирсэн болохоор та нарын нүдэнд илүү харагдсан уу?

Крис: чи бүгдийг мэдчихжэа.... гэхдээ Сүни

Би: арай надад хайртай болчихсон уу? Эсүүл бас өөр авах юм үлдчихсэн үү? Аан нээрэн нэг зүйл хэлье чи ялагдсан Крис... хараал идсэн боцоог чинь Сэхүн гэх тэр новш надаас авчихсан.... одоо замаас зайл...

Би түүний хажуугаар зөрөн алхах гэтэл тэр цамцнаас татан

Крис: үнэхээр уучлаарай Хун Сүни... гэхдээ би чамаас болж галзуурах гээд байна

Би: үгүйдээ Крис чи надаас болж галзуурах гээгүй зүгээр л мөрийгөө алдсандаа л галзуурах гээд байгаа юм...

Крис: би өөрийнхөө сэтгэлийг мэдэлгүй яахавдээ Хун Сүни намайг нэг л удаа сонсчих

Би: ядаргаатай бас залхуутай юм

Тэндээс гараад шууд л машиндаа суун онгоцны буудал руу явлаа... замдаа арай ядан тэвчиж байсан нулимсаа урсагсаар нэг мэдхэд л онгоцны буудал дээр ирчих нь тэр... арай болоогүй байсан болохоор Минсок руу мессэж бичээд, Сэхүнтэй авхуулсан зурагнуудаа эхнээс нь устгах гэсэн ч зориг хүрсэнгүй...

__: бага хадагтай явах болчихлоо

Би: ммм за

Тэнд очоод сарын хугацаанд арай сэтгэл санаа дээрдэж найз нартаа болсон ч ганц зүйл буруугаар эргэсэн... тэндхийн хүүхдүүд архи ихээр хэрэглэдэг байсанаас болж би ч гэсэн бага зэрэг тэдэнд уусчихсан Орой болгон шоудаж, архи хэтрүүлэн уудаг байлаа... гэтэл нэг өдөр

__: Сүни явцгаая /англиар/

Би: чи чинь яагаад байгаан бэ?

__: Сүни би ази хүүхэнтэй шөнийг өнгөрүүлхийг хүсдэг байсан

Би: тэгээд юу гэж

__: би хангалттай төлнө бас чамайг сайн байна гэдэгт итгэлтэй байна

Би: зайлж үз би биеээ үнэлэгч шиг харагдаад байна уу?

__: муу их зантай *лг*чин

Удалгүй тэр гэнэт л гараад ирсэн. Тэр залууг Крис хайр найргүй балбаж балбаж намайг мөрөө давуулан үүрээд алхаж эхлэхэд нь би хамаг хүчээрээ тэрний нуруулуу цохиж мэддэг бүх хараалаа урсгаж байсан ч тэр намайг тоолгүй алхаад л байлаа

Би: Крис муу новш минь намайг буулга.

*

Би: хэн болчоод миний амьдралд оролцоод байгаа юм

*

Би: адгийн амьтан, хүний үнэргүй новш

Тэрийг харааж, цохиж байсан ч тэр тоосонгүй алхсаар миний байрлаж байгаа байшингийн гадаа ирэн халааснаасаа түрхүүрийг нь гаргаж ирэн хаалгыг нь нээчихлээ

Би: чи яаж ????

Крис: би бол Крис... юуг л бол юуг хийж чадна

Тэр намайг буйдан дээр суулган улайсан газар минь эм түрхэж өгч харин би түүнд татгалзаж чадалгүй чимээгүй тэрнийг ажиглан суусаар л байлаа...

Болсон явдалын төгсгөл

Би: 3 сар сайхан байсааан юу ч бодолгүй

Кай: Кристэй хамт тийм сайхан байсан юм уу?

Би: тэр тэнэг залуу яагаад надад ингэтлээ татагдчихсанг би мэдэхгүй гэхдээ л тэр намайг олоод ирсэн

Кай: чи одоо ч гэсэн Сэхүнд хайртай юу? Эсүүл Крист хайртай юм уу? Гэж асуухдаа миний нүд рүү ширтэж байлаа.

Түүний асуулт намайг бага зэрэг гайхшрууллаа... өөрөөсөө асуухаас ч айж байсан асуултыг эцсийн эцэст Кай надаас асуух шив....

Би: мэдэхгүй юмдаа... цаг хугацаа л бүгдийг харуулах байх

Кай: тэгүүл намайг хайрла Хун Сүни. Би чамайг гомдоохгүй бас ганцаардуулахгүй... энэ миний жинхэнэ сэтгэл ямар нэгэн мөрий биш зүгээр миний 3 сарын хугацаанд олсон хариулт, би чамд сайн эсүүл хайртай байх

Тэр гарыг минь барин зүрхэн дээрээ тавиад

Кай: чи мэдэрч байна уу? Хун Сүни одоо л эндээс өвтгөөд байсан өвдөлт чамайг хараад ор мөргүй алга болчихсонг....

Тэр эдгээр үгсийг хэлэхдээ яг нүдрүү минь харан хэлж байлаа... би хэтэрхий балмагдсандаа болоод түүний нүд рүү ч харж чадсангүй гэхдээ түүний зүрхний цохиолт дэндүү хүчтэй байна миний зүрхний гүнд Кай гэх хүний орон зай байгаа болов уу?

—–MN4EVER—-

9 страница19 июня 2016, 19:28